-20-

1.8K 204 16
                                    


Яагаад хүн гэдэг араатан зөвхөн алдсныхаа дараа ухаардаг юм бэ?

Жонгүг, Тэхёнийг энэ ертөнцийг орхиод, аль хэдийн сар гаруй болжээ. Энэ хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн. Жонгүгийн үхэл түүний сонголт байсан ч, энэ бүхэнд Тэхёнийг буруутгах хүмүүс цөөнгүй.
Өөрийг нь  эцсээ хүртэл хайрласан тэр залуугийн зүрхийг одоо л ойлгох шиг.

Тэхён заримдаа тэнгэр лүү ширтэн Жонгүгтай ярилцахыг хүснэ. Амьд байхад нь хамтдаа суугаад, сэтгэлээ онгойтол ярилцдаг байж гэж өдөр шөнөгүй бодох ч, энэ бүхэн нэгэнт болоод өнгөрсөн байлаа. Цаг хугацааг ухраах боломжгүй.
Хамтдаа байх бүх боломжоо Тэхён өөрийнхөө гараар үгүй хийсэн мэт санагдана. Яг л хайртай хүнээ өөрөө цааш нь харуулсан мэт.

Жонгүгийн түүнийг гэх тэр хүчтэй хайрыг арай эрт ойлгосон бол, одоо түүний аз жаргал хажууд нь байх ч байсан юм билүү.

Шаналал зовлон гэдэг дуусашгүй том ангал мэт, Тэхёнийг сорж байлаа. Шаналал гэдэг ийм зүйл байдаг гэж Тэхён төсөөлөө ч үгүй. Жонгүгийг ямар зүйл мэдэрдэг байсныг одоо л ойлгох дөхөж байлаа.

~Хайрлана гэдэг бол аюул учир нь чи хэзээ нэгэн өдөр хайртай хүнээ алдах юм бол, чиний зүрх сэтгэл хамт булшлагдах болно.

Энэ амьдрал энэ ертөнц ийм утга учиргүй байсныг ойлгох Тэхёний ээлж бололтой. Тэд зүгээр л хайрын хохирогчид болж, хамтдаа байж чадахааргүй болсон ч. Тэр энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, аль хэдийн Жонгүгийн араас явахад бэлэн болсон байлаа. Одоо Тэхёнд эргэлзэх зүйл үгүй. Тэр шийдвэртээ бат зогсжээ. Яг л Жонгүг шиг.

Дахиад айж нуугдахыг Тэхён хүсэхгүй байгаа, өөрөө үхээд ч болтугай Жонгүгтай уулзаж чадах байх гэж найдна.
Түүний бодол хий хоосон зүйл байгаагүй.

~Эцэст нь тэд сүнслэг ертөнцөд, эргэн учирч чадсан юм...~




-Төгсөв-

Энэ хүртэл хамт байсан бүх хүмүүст баярлалаа.
Төгсгөл таалагдаагүй л байх. Гэхдээ анхнаасаа ингээд төлвөлчихсөн байсан юм аа.
Өгүүллэгийг маань шимтэн уншсан хүн бүрт баярлалаа.
Дараагийн өгүүллэгээр уулзацгаая.

-2019-10-11-

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 11, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

-LoSeR+Where stories live. Discover now