~16~

972 168 2
                                    


Тэхён... Түүний царай Жонгүгт тодхон харагдана. Бага багаар түүн рүү дөхөхөд, Тэхён бага багаар холдоно.
Ойртох тусам ухарсаар түүний царай алга болов. Жонгүг нүдээ нээхэд, тэр аавынхаа гэрийн зочны өрөөнд унтсан байлаа. Буйдан дээр унтсан болохоор, бие нь хөшиж нуруу нь өвдөхийг мэдэрнэ.

Тэхёнтой уулзалгүй долоо хоносон өдрүүдэд, Жонгүгийг гэрээсээ огт зухуйгаагүй. Аав нь ч түүнийг хичээлдээ яв гэж зэмлэхгүй. Өглөө ажилдаа яваад, заримдаа ч  ирдэггүй. Жонгүг аавтайгаа хамт байгаа хэдий ч түүнтэй бараг л таарахгүй. Түүний ээж хааяа нэг утсаар ярьж, Жонгүгийн хоолойг сонсоно.

Тэхёноор дутагдсан Жонгүгт амьдрал тэр чигээрээ утгагүй болсон мэт. Хэтэрхий их шаналснаас болоод, цээж нь хүндүүрлэн өвдөж буй мэт  санагдана.

Утсаа шүүрч аван Тэхён руу залгахад, хариу эс өгнө. Бухимдаж, өөрөө өөрийгөө үзэн ядаж уурласан уурандаа утсаа хаа нэгтэй шидчихэв.
Эцэст төгсгөлгүй утга учиргүй, амьдралаас Тэхён түүнийг татаж гаргасан. Тэгээд л  өөрөө ч мэдэлгүй Жонгүгийн амьд явах шатгаан болчихсон. Жонгүг арайхийн амьдралыг өөр нүдээр харж эхлэхэд, тэр дахин ганцаараа үлдлээ.

Жонгүг одоо юу болохыг сайн мэдэж байгаа тэр бага багаар, харанхуй нөмөрсөн амьдрал руугаа орж байна.








...

-LoSeR+Where stories live. Discover now