~9~

1K 168 6
                                    


Тэхён:

Хоол идэж байхад Жонгүг над руу муухай харсаар "Тэгээд...?" гэж хэллээ. "Юу гэж?"

"Яагаад намайг нохой шиг дагаад байгаа юм!" гэх нь тэр. Үнэн л дээ. Би түүнийг сүүлийн долоо хоног тасралтгүй дагасан юм. Үгүй ээ яахав түүнийг уурлахыг харах зарим талаараа хөгжилтэй байдаг л даа. Бас дээрээс нь Жон хатагтайн захьсанаар түүнийг муу зүйл хийхвий гэж ажиглаж байгаа юм.
"Одоо бүүр гэрт минь ирж гэнэ? Ким Тэхён яах гээд ядаргаа болоод байгаа юм бэ?"

"Хөөөөе. Эгч л намайг урьсан шт. Ахмад настай хүн юм хэлж байхад нь эсэргүүцэх чинь...муухай шт?"

"Тэгээд? Одоо ээж хаана байна? Та хоёр ер нь нийлчихээд яах гээд байгаа юм бэ? Нэг нь өдөржин хүн дагаад тайван ч байлгахгүй. Харин нөгөөх нь орой гэрт ирэхээр өдөржин чамтай юу хийснийг шалгаана. Намайг ингэж тамлахаа больчихож болдоггүй юм уу?" Жонгүгийн хоолойны өнгө ууртай мэт сонсогдох ч, цаанаасаа л нэг тайван байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэгэхээр тэр жинхэнээсээ уурлаагүй гэсэн үг.

"Чимээгүй бай! Би хоол идэж байдхаа хэрүүл хийгээд байдаг хүнд дургүй!"

"Өө за хүний гэрт ирчихээд бүр том том дугарахнээ. Ер нь чи яв!" гэхэд нь би ширээн дээрээс бослоо. Муухай ааштай амьтан. Гал тогооны өрөөнөөс нь гараад хаалга руу зүгэллээ. "Хөөе! Чи жинхэнээсээ явах гэж байгаа юм уу? Хүлээж бай" гэж Жонгүг араас орилж байлаа. Би тоолгүй явж байтал тэр гэнэт гарч ирээд, "Хүн дуудаад байхад, наад хоёр чих чинь сонсдог юм уу? Үгүй юм уу?"

"Би угаасаа явах гээгүй. Сандрах хэрэггүй. Үүдэнд цүнхээ тавьчихсан тэгээд цүнхэн дотроосоо утсаа аваад, эгч рүү залгах гэж байна. Жонгүг намайг хөөгөөд байна гэж ховлоно доо" гэхэд тэр инээвхийлэн "Тэгэхгүй юу..хэлж л байхгүй юу?" гэж хэллээ.

Жонгүг сая бараг л инээсэн нь намайг гайхшируулж орхисон юм. Тэр инээж байна... хөөрхөн юм.






...

-LoSeR+Where stories live. Discover now