~4~

1K 159 6
                                    


Хүндлэл гэдэг долигнолын нэр биш. Хүндлэл гэдэг бол том зүйл...

Жонгүг, Тэхён хоёр захирлын өрөөнд дуудагдсан байлаа. Жонгүг захирлынхаа сандал дээр сууж байсан бол, Тэхён ширээний урд зогсож байлаа.
"Юугаа хийгээд байгаа юм Тэхён уучлалт гуй" гэж захирал түүнд сануулав.

"Би юу буруу хийсэн гэж уучлалт гуйх ёстой юм? Би хүн алчихсан юм уу? Эсвэл зодоон хийчихсэн юм уу? Юуг ч буруу хийгээгүй" гэхэд захирал уурсан "Энэ муу чинь!!!"

Жонгүг "Зүгээрээ. Захирлаа битгий ингэж сүр болго! Танд хамаагүй бид өөрсдөө учраа олно"

Жонгүг Тэхёнийг дагуулан өрөөнөөс гарч, "Энэ удаа чамайг өршөөе. Харин дараагийн удаа бол чамайг яасан ч, зүгээр явуулахгүй шүү!!" гэхэд Тэхён инээвхийлэн "Дараагийн удаа бас яана гэж гутлын чинь улыг долоох нь холгүй байдаг захиралд хэлж намайг сургуулиас хөөлгөх үү? Чиний чадах зүйл чинь ердөө л чамд долигносон хүмүүсээр хүсснээ хийлгэх биз дээ? Чи өөрөө юу чадах юм? Чи бол хэн ч биш" гэж хэлээд, явчихав.

Жонгүгийн бухимдал дээд цэгтээ хүрч, юу юугүй Тэхёний араас очоод цохиж унгаах гэж байсан ч тэр ганцхан хоромд зог тусаж түүний үнэн болохыг мэдэрлээ. Тэхёний хэлсэн бүх зүйл үнэн.

Жонгүг бол хэн ч биш.

Ухаан жолоогүй хаа нэг тийшээ гүйж очоод, нэг санаа алдлаа. Одоо л энэ бүхнийг эцэслэх цаг. Жонгүг амиа хорлох, магадгүй судсаа ханаж болох юм гэж бодож байлаа.
Цус бага багаар урсаж, Жонгүгийн толгой эргэж эхлэв.

Хэн нэгэн түүнийг сэгсэрч, "Тэнэг минь! Чи хэн ч биш байлаа гээд хэн нэгэнд хэрэггүй гэсэн үг биш"




...

-LoSeR+Where stories live. Discover now