~6~

1K 155 3
                                    


Жонгүгийг сэрэхэд, харанхуй нөмөрч шөнө болсон байлаа. Жон хатагтай ч хүүгээ сэрэхийг нь тэвчээртэй хүлээсэн билээ.
Харин Жонгүг сэрсэн даруйдаа гэртээ харихгүй байх арга хайж эхэллээ."Ээж..би өнөөдөр энд хэнийд...найзындаа хоночихьё тэхүү?"

"Үгүй ээ. Эмч дуудаж нарийн шинжилгээ өгнө. Аав чинь ч бас санаа нь зовж байгаа. Хурдан явцгаая"

"Ингээд би найзгүй байдаг юм" гэж Жонгүг бувтнахад, Жон хатагтай "Юу гэнээ?"

"Ингээд л би найзгүй байдаг юм гэж хэллээ. Бусад өсвөр насны хүүхдүүдийг мэдэх үү? Нэгнийхээ гэрт хамт хонож, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг." гэхэд түүний ээж бодож байгаа бололтой хэсэг чимээгүй байснаа "За яахав би зөвшөөрлөө гэхэд та хоёрыг хэн хариуцаж үлдэх юм.? Тэхён ээж аав хоёр чинь хаана байна? Чи цуг амьдардаггүй юм уу?"

"Тэд...нөгөө..тэд" Тэхён бүлтэлзэн Жонгүг рүү харна. Яг юу гэж хэлэх ёстой юм бол? Үнэнээ л хэлчихье гэж бодож байтал, Жонгүг "Тэрний ээж аав хоёр нь ирж байгаа. Одоо цагийн дараа гэхэд ирчих байх. Гадаад руу явсан юм л даа. Удахгүй онгоц нь газардах нь...Чи гэрээ сайн цэвэрлэсэн юм уу? Ээж чинь ирээд, загнана шүү."

"Өө..Нээрээ тийм юм байна шт. Жонгүгаа? Чи надад туслах уу? Хоёулаа тэдэнд хоол бэлдээд тавьчихсан дээр байх..эсвэл шөнө хооллох нь буруу юм болов уу?" гэж Тэхёнийг дуграхад, Жонгүг "Магадгүй шүү... Ээж та яахав үлдээд, түүний эцэг эхийг ирэхийг хүлээж болох л юм" гэв.

Жон хатагтай толгой сэгсрэн "Ээждээ миний мэндийг дамжуулаарай" гэж хэлчихээд, хүүгээ үлдээж байгаадаа итгэлгүй ч гараад явчихав. Хаалга хаагдах чимээ гарсны дараа Жонгүг тайвширан биеэ сул тавив.
"Манай аав ээж ирэхгүй шт дээ"

"Мэдэж л байна шт дээ. Тэгж хэлэхгүй бол ээж явахгүй. Хэнээ тусласанд..'' гээд үргэлжлүүлэн хэлсэнгүй Жонгүгийн дуу цааш орчихов. "Чи одоо түрүүнээс хойш сонсоод байхад, хэнээ хэнээ гэж дуудаад байх юм. Би Ким Тэхён мэдэв үү! Ганц нэр цээжилчихэж чадахгүй."

"Би чиний нэрийг угаасаа яаж мэддэг юм! Албатай юм уу!" гэхэд Тэхён "Дургүй хүргээд байвал ээж рүү чинь залгаад, өгөөд явуулчихна шүү"

"Заза. Чамтай хэрэлдэх хүсэл алга"

"Чи яагаад гэртээ харих дургүй юм?" гэхэд Жонгүг инээвхийлэн нүдээ аниад, "Очиж яах юм. Гэрт очоод л, аав намайг судсаа ханасан байна гээд тэнэг мангараа минь дуудаж нэг цохих биз. Тэгээд ээж намайг өмөөрнө. Эцэс төгсгөлгүй надаас болж маргалдах тэднийг харахыг хүсэхгүй байна.  Харин маргааш өглөө аав сайн хүний дүрд тоглож, ажлаасаа чөлөө аваад намайг эмнэлэг дагуулж явна. Тэгээд л хэрэгтэй хэрэггүй шинжилгээ өгч, дусал хийлнэ. Харин дараа нь галзуугийн эмчид намайг үзүүлнэ.... Би галзуу биш шүү дээ." удалгүй түүний хацрыг даган нулимс урсаж эхэллээ.



...

-LoSeR+Where stories live. Discover now