~14~

1K 170 3
                                    


"Хөөе Тэхён хүлээ!" Жонгүг Тэхёний араас гүйсэн ч, тэр аль хэдийнээ холдсон байлаа. Энэ янзаараа Тэхён түүнээс зугтаад, хоёр хонож байлаа. Тэдний үнсэлт. Үнэхээр гэнтийн бас гайхмаар байсан.

Сургууль дээр ч таарахгүй, таараасан ч Тэхён түүнээс зугтчихна. Утсаа ч авахгүй зурвасанд ч хариулахгүй байсан хоёр өдөрт Жонгүгийн тэвчээр барагдаж өнөөдөр гэрлүү нь явлаа.
Хаалгыг нь зөөлөн тогшиход ямар ч хариу байсангүй.
"Хаалгаа тайлахгүй юм уу? Би нээтэл чинь хүлээнэ ээ" гэж зурвас биччихээд, дахиад л тогшив.

Энэ байдлаараа Жонгүг цаг гаран хүлээсний дараа Тэхёноос "Би гэртээ байхгүй байгаа болохоор битгий дэмий зүйл хийгээд бай. Одоо харьж үз" гэсэн хариу зурваc ирлээ.
Түүнээс хариулт авсандаа Жонгүг үнэхээр баярлаж байлаа. Хоёр хоног түүнтэй харилцаагүй байсан нь  Жонгүгт урт хугацаа мэт санагдсан билээ.

Жонгүг "Тэгвэл би чамайг ирэх хүртэл чинь хүлээнээ"  гэж зурвас явуулчихаад, түүнийг ирэхийг хүлээллээ. Эхэндээ утсаараа оролдоод түүнийг хүлээж байсан бол, сүүлдээ утасных нь цэнэг ч дуусав. Удаан зогссоноос болж хөл нь өвдөж байсан болохоор хана налаад, газар суулаа.

Бараг л хоёр цаг орчимын дараа Тэхён гэрийнхээ хаалганы урд ирэв. Жонгүгийг хараад, цочсондоо арай л орилчихсонгүй. Түүнийг ийм удаан хүлээж байна гэж бодоогүй юм.
"Сайн уу?" гээд Жонгүг инээмсэглэхэд, Тэхён дугарсангүй.

Гэрлүүгээ ороход нь Жонгүг түүнийг даган дотогш ороод, "Чамтай ярилцах яагаад ийм хэцүү байгаа юм бэ?" гэж гомдонгуй дугарлаа.

"Чи тэнэг юм уу? Юу хийж одоог хүртэл намайг хүлээж байгаа юм?" Тэхён ам нээгээд л, Жонгүгт уурлаж эхэллээ.
"Уулзахыг, харахыг, ярилцахыг хүссэн болохоороо хүлээсэн юм. Бас би санаад байсан" гэж Жонгүг бувтнав.

"Надад чамд хэлэх юм юу ч байхгүй Жонгүг"

"Тийм гэж үү? Тэгвэл тэр үнсэлт. Үнсэлт гэнтийн байсныг би мэдэж байна. Тэр үеийн сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй нь миний буруу ч, юу ч хэлэлгүй алга болсон нь чиний буруу" гэхэд Тэхён "Би юу хэлэх ёстой байсан гэж? Би өмнө нь тийм сонин мэдрэмжийг авч үзээгүй. Гэхдээ бүүр эрэгтэй хүнээс тийм хачин мэдрэмж авсандаа итгэж чадахгүй нь. Би чамайг огт сонирхож байгаагүй гэж хэлэхгүй ч, бид... бидний харилцаа найзуудаас хэтрэхгүй байх ёстой байх"




...

-LoSeR+Where stories live. Discover now