~10~

989 166 4
                                    


Шөнө дунд нойрмоглон унтах Тэхёнийг, дуудлага ирэн сэрээлээ. Нойрмоглосоор нүдээ ч нээлгүйгээр утсаа тэмтрэн олж аваад, чихэндээ наав. "Байна уу?" гэж арай ядан дугарахад, "Хаалгаа нээ."

"Тоглоод байгаа юм уу? Тэнэг юм уу? гэж хэлчихээд утсаа таслах гэж байтал, "Жонгүг байна хаалгаа нээ! Үгүй бол эвдээд орно шүү" гэх Жонгүгийн сул дуу сонсогдлоо.
"Чи энэ шөнө юу хийж-" өгүүлбэрээ ч дуусгаж амжаагүй байхад, Жонгүг утсаа таслачихав.

Тэхён хурдхан шиг босоод, уначихгүйг  хичээн гүйж очоод хаалгаа тайлахад түүний урдаас баргар царайлсан Жонгүг угтав.
"Ийм цагаар энд юу хийж яваа юм?" гэхэд тэр юу ч хэлэлгүй дотогш ороод, гутлаа тайллаа. "Хөөе..хар шөнөөр хүний гэрт ирчихээд ядаж дугараач...!" Тэхён түүнийг даган явж, Жонгүгийн амнаас нь үг унгах гэж хичээнэ. Гэсэн ч амжилт олсонгүй.

Жонгүг шууд л хамаг хувцасаа тайлаад газар шидэж эхлэв. Эхлээд гадуураа өмссөн хүрмээ, дараа нь цамцаа ч гэсэн.
"Юугаа хийгээд байгаа юм бээ?? ТЭНЭГЭЭЭ" Өмдөө тайлж эхлэхэд нь  Тэхён түүнийг харж чадалгүй өрөөндөө орчихов.
Тэхён "Ер нь би яагаад, түүний өмнөөс ичих ёстой юм?? Гаж донтой юм болов уу? ХУВЦАСАА ӨМСӨӨЧ!"  гэж ориллоо. Жонгүг бас л хариу өгсөнгүй.

Жонгүг унтлагын өрөөнд орж ирээд, саяхан л Тэхёний гүн нойрондоо автаж байсан орон дээр нь хэвтчихээд "Би ингээд унтлаа. Чи хаана унтахаа өөрөө мэд. Адилхан эрэгтэй хүмүүс байж битгий сүржигнээд бай" гэв.

Тэхён ууртай нь аргагүй Жонгүгийн толгойн дороос дэрээ сугалж аваад, гарах гэж байтал, "Зүгээр..хамтдаа унтчих юм уу? Ор чинь том юм байна" гэв.
"Орж ирээд л, учир зүггүй хувцасаа тайлахаасаа өмнө тайлбар хийж болдоггүй юм уу?.... Чи жоохон цаашаа болчихооч!" гээд Тэхён түүний хажуугаар орж хэвтлээ.

"Яагаад? Гэнэт ирсэн юм?" гэхэд Жонгүг, "Гэрт нойр хүрэхгүй байсан юм" гэлээ.

"Тэнэг"

Удалгүй Тэхёний тайван амьсгалах чимээ сонсогдож эхлэхэд, "Бүх найзууд нэг нэгээсээ ийм мэдрэмж авдаг юм уу?" Жонгүг санаа алдсаар амандаа бувтнана.




...

-LoSeR+Where stories live. Discover now