Хувь тавилан

707 44 0
                                    

1890 он Чусон хааны үе
Эзэн хааны их өргөөнд бяцхан гүнж төрөн хааны өргөө хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд тэнд гүйлдэх хүмүүсийн дуу шуу ордноор нэг тархахад сая л нэг хааны дуугаар чимээгүй болон бүгд байрандаа яг л хөлдсөн мэт зогсох аж.

Хаан үл ялиг хөмсгөө зангидан өндөр дуугаар
"Энд юу болоод байгаа юм?" гэж асуухад ордонд байсан хүмүүс бүгд айсан харагдах ба хэн нь ч үл дуугарна.

Хаан өмнөхөөсөө илүү өндөр дуугаар "Энд юу болоод байгаа юм гэж асууж байна?"

Хүмүүсийн дунд байх нэгэн оточ эмэгтэй эмээсэн байртай далдчин "Э.э.эзэн хаан минь бид чадах бүхнээ хийсэн боловч гүнжийн бие үнэхээр муу байна. Т.төрөх гэж үнэхээр удсан болохоор гүнж одоо а.арай гэж а.амьсгалж байна." гээд бөхийхөд хажууд нь зогсож байсан эмэгтэй "Эзэн хаан минь гүнж удаан тэсэхгүй учир та одоо хатантай уулзаж сэтгэл санааг нь дэмжих ёстой гэж мөхөс би бодож байна."

Эзэн хаан юу ч хэлэлгүй хатны байгаа газарт очин нулимсандаа түлэгдэн улайсан хатныгаа энгэртэй тэврээд бүх зүйл сайхан болно гэж тайтгаруулах аж.

Энэхүү зүрх шимшрэм үйл явдлаас нэг долоо хоногийн дараа хааны ордонд гүрний хамгийн хүчтэй гэх шидтэн бөөг охиноо юуны учир алдсан тухайгаа асуухаар залан авчрив.

Бөө "Охины чинь тавилан ийм байжээ. Хүн гэдэг чинь бурхны зурсан хөргөөр л явдаг юм шүү дээ."

Түүний хэлсэн үгэнд хатан мэгшин уйлан суувал хаан арай гэж нулимсаа тэвчиж байгаа аятай сууна. Гэнэт бөө "Гэхдээ бурхан охинд чинь онцгой бэлэг хайрласан байна. Охины чинь тэнгэрт хальсан өдрөөс яг нэг зууны дараа тэрбээр онцгой нэгэн болж хатан ээж шигээ ухаан цэцэн болж хаан аав шигээ эрэлхэг зоригтой дайчин охин болж төрөх нь ээ. Энэ насандаа хийж бүтээгээгүй зүйлээ бүгдийг нь хийж гүйцэлдүүлэх нэгэн болох нь ээ. Харин энэ замналд нь та хоёр саад болоод байна. Үхсэний хойноос бүү харамс гэдэг шүү дээ. Одоо охиноо тавьж явуулаа. Охин чинь эндээс явж чадахгүй байна шүү дээ." гэж намуухан өнгөөр хэлэхэд хаан хатан хоёр шийдэн охиноо өөрсдөөсөө явуулан шинэ амьдралд нь үдэж өгсөн юм.

Охины тэнгэрт хальсан өдөр энэ гүрний хаа нэгтэй өөр нэгэн 8 хүү адил тавилантайгаар энэ хорвоог орхисон юм.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now