Зүүдний хөвгүүд

452 34 0
                                    

Цонхны цаана харагдах гунигтай бяцхан хүү. Гадаа мөсөн дээр гулгаж жаргалтай нь аргагүй тоглохыг харан санаа алдан гуниглах тэр бяцхан хүү.

Хүүг цонх налан зогсоход доод давхраас нэг эмэгтэй "Миний хүү цонхноос хол зогсоорой даарчихна шүү. Ханиад нь хүндэрчих юм бол чамд л хэцүү шүү."

Хүү санаа алдан орон дээрээ суугаад "Заа" гэж дууныхаа ихээр орилов.

Гэвч хүү хэдхэн минутын дараа ахин цонхны дэргэд очин хүүхдүүдийг ажиглана.

"Цонхноос хол зогс гэсэн биз дээ."

Хүү "Мэднээ мэднэ ээжээ жоохон л харсан юм." гэж бухимдуу хэлэв.

"Би уг нь ээж чинь биш юмсан. Тэглээ ч чи одоо болтол цонхноос холдоогүй байна."

Хүү огол үсрэн орондоо ороод "Аа та хэн бэ?" гэж орилох үед эмэгтэй сандран өрөөний хаалгыг хаагаад хүүгийн амыг түргэн гэгч нь гараараа таглаад.

"Чшш ээж чинь сонсох нь байна. Хэрвээ ээж чинь чамайг сонсчихвол би чамд гоё юмаа өгч чадахгүй алга болчихно шүү. Чи дахиад орилох уу?"

Хүү толгойгоо сэгсрэв.

Эмэгтэй гараа аваад "Сайн байна. Чи уйдаж байгаа биз дээ. Тэд нар шиг гадаа мөсөн дээр тогломоор байгаа биз."

Хүү толгой дохив.

Эмэгтэй инээгээд "Тэгвэл би чамд гоё юм харуулъя." гээд орны хажуугийн шүүгээн дээр байгаа аягатай усанд нэг хуруугаа дүрэхэд доторх ус нь хөлдчихөв.

Хүү мэл гайхан том нүдэлсээр "Юу вэ? Та яаж ингэчих вэ? Гайхалтай."

Эмэгтэй инээгээд "Ингээд сурчихвал гадаа гарах ч хэрэг байхгүй. Чи ийм болмоор байна уу?"

Хүү "Тэгье. Болох юм уу?"

Эмэгтэй "Мэдээж бололгүй яахав." гэж хэлэн баруун гараараа түүний гарыг барин "хөлд" гэж шивнэхэд хүү маш их даарч чичирч нэг мэдсэн бүх зүйл харанхуйлсан байв.

Ина чичирсээр зүүднээсээ сэрэв. Энэ байдлаас нь үзвэл Ина үнэхээр даарсан бололтой. Хөнжилдөө улам гүн шигдэн хэвтэнэ.

Гаднаас Бёна Минжү хоёр дуу шуу болон орж ирэн Минжү Инагийн ор луу өнгийн шатан дээр нь зогсоод "Ина сэрээрэй. Хичээл орох гэж байна. Хурдан босоорой."

Ина гэнэт сэрчихсэн учир "Сэрчихсээн. Хэд болж байгаа юм?"

Минжү "7:06 хурдан босож өөрийгөө бэлд."

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now