Тэргэл сар гарахаас 3 хоногийн өмнө

425 33 0
                                    

Жин "Минжү Кай хоёрыг бариад авчихсан байна." гэж гар зангидан хэлэхэд бусад нь гайхаж цочирдон бүлтгэнэж байв.

Ина "Я.яагаад тэр хоёрыг гэж? Чи яаж мэдсэн юм?"

Жин гүнзгий амьсгаа аван "Надад Намжүүн новш хэлсэн."

Чэн "Намжүүн?"

Жин "Тэр цус сорогч. Бид уг нь маш сайн найзууд байсан. Урт хугацааны турш. Гэвч хүн болоод шидтэнгүүд тэдний эцэг эхийг алж бидний дунд хагарал үүссэн. Домогт гардаг онцгой шидтэн эмэгтэй бол миний дүү. Түүнийг Наёон гэдэг байсан. Хараал идсэн Нажүүн гарч ирэхээс өмнө миний дүү эрүүл саруул аз жаргалтай өсөж байсан. Гэвч Намжүүн гарч ирэн дүү минь түүнд дурлаж эцэст нь .... эцэст нь түүнийг алчихсан." түүний нулимс дуслан модон ширээн дээр нь унаж нэг гараараа нулимсаа арчичхаад "Би дүүгээ аварч чадаагүй. Эцэг эхээ ч аварч чадаагүй. Харин одоо надад байгаа ганц гэр бүл минь энэ сургууль. Би ахиж гэр бүлээ алдаж чадахгүй. Тиймээс цус сорогчидтой дайн зарлах болно. Тэргэл сар гарах шөнө би тэднийг өөрийн гараар устгах болно." гээд ширүүн төрх гаргав.

Сухо "Гэхдээ Жин чи сайн бодоод үз. Тэргэл сар гарах шөнө тэд улам хүчирхэг болно. Бидэнд дийлэх магадлал маш бага. Дор хаяж сургуулийн тал хувь нь үгүй болж магадгүй."

Бэкхён "Тийм ээ хүлээсэн нь дээр биш үү?"

Жин "Тэгээд сургууль руугаа зүгээр дайруулаад суугаад байх хэрэг үү? Тэд ч гэсэн энэ байдлыг ашиглаад сургууль руу дайрна."

Сэүн "Гэхдээ тэдэнд Минжү Кай хоёр байгаа. Бид түрүүлж дайрвал тэдний амь насанд аюултай."

Чэн "Кай наашаа шилжиж ирж чадаж магадгүй. Гэхдээ тэдний ой модонд яг ямар байдгийг нь мэдэхгүй юм."

Минсок "Минжү онцгой биш ч гэлээ бусдыгаа бодвол хамаагүй хүчирхэг. Өөрийгөө сул дорой цус сорогчдоос хамгаалж чадна. Кай бол мэргэжлийн шүү дээ. Тэр хоёр нийлээд өөрсдийгөө хамгаалж чадна. Бидэнд бэлдэх хугацаа хэрэгтэй."

Жин "Гэвч эд зөвхөн таамаглал төдий. Бидэнд харин ч удах тусам тэр хоёрт аюултай. Намжүүн ална гэсэн хүнээ заавал устгадаг. Тэргэл сар 3 хоногийн дараа гарна. Энэ хугацаанд бидэнд хийж болох зүйл их байгаа."

Ина "Минжү Кай хоёрыг алга болсоныг хэзээ мэдсэн юм?"

Жин "Уг нь би та нарт тэргэл сар гарах дөхсөнийг сануулах гэж дуудуулсан юм. Гэтэл яг та нарыг орж ирэхээс өмнө Намжүүн надтай ухаанаараа холбогдон тэр хоёрыг бариад авсан гэдгээ хэлсэн."

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now