Домог

424 29 0
                                    

Гаднаасаа энгийн харагдах хоёр давхар байшин. Гэвч энэ байшингийн тог тасарсан бололтой. Аль ч өрөөний гэрэл асаагүй байх аж.

Байшин дотор бяцхан хүү буйдан дээрээ хөлөө тэврэн суух ба хэн ч харсан харанхуйгаас айдаг гэдэг нь илт байв.

Гэвч хүү нүднээсээ ганц ч дусал нулимс унагаахгүй байх нь үнэхээр хачин.

Хүү амандаа "Хурдан ирээрэй. Би айгаад байна." гэх үгийг олон дахин давтан хэлнэ.

Гэнэт л түүний хажууд хэн нэгэн сууж мэдрэгдэх ба "Харанхуйгаас айдаг юм уу?" гэж уянгалаг хоолоогойр хэлэх нь түүнийг эмэгтэй хүн гэдгийг илтгэнэ.

Хүү энэ хоолойноос цочин "Х.хэ.хэн бэ?" гэж бяцхан хүүгийн айсан хоолойгоор асуухад эмэгтэй "Харанхуйгаас айдаг байж яагаад айгаагүй царайлаад байгаа юм? мм?"

Хүү "Б.би харанхуйгаас ай.ай.айдаггүй."

Эмэгтэй чанга инээгээд "Худлаа , тэгвэл.." гэснээ босож яван зурагтны өмнө очиж зогсоод гараа хүргэхэд зурагт асан хүүхэлдэйн кино гарч эхлэв.

Хүү үнэхээр балмагдах ба эмэгтэйн царайг бүдэг бадаг харж гэрэлд нүд нь тасахгүй хэд хэд цавчилан "Та яаж ингэчих вэ?"

Эмэгтэй "Ид шид"

Хүү "Айн? яаж?"

Эмэгтэй "Чи над шиг шидтэй болмоор байна уу?"

Хүү "Би яагаад тэгэх ёстой гэж?"

Эмэгтэй "Хэрвээ чи над шиг шидтэй болчихвол ахиж харанхуйгаас айх шаардлага гарахгүй."

Хүү бодол болсоноо толгойгоо дохив.

Эмэгтэй инээгээд "Зөв сонголт хийлээ. Одоо миний баруун гараас атгаарай." гээд баруун гараа түүнд өгөн хүү атгахад эмэгтэй "Current" гэж шивнэхэд хүү яг л аянганд цохиулж байгаа мэт өвдөлт мэдрэн нэг мэдэхэд бүх зүйл харанхуйлав.

Ина сэрүүлэгний хангинах дуугаар толгойгоо барьсаар босов. Зүүд түүний хувьд дасал болсон зүйл бөгөөд одоо нээх ч тоохой больж.

Бэлтгэл хийсэн өдөр Ина маш их ядарсан учир орондоо ороод маргааш нь сэрж байгаа нь энэ. Мэдээж өчигдөр түүнийг унтахад дөнгөж өдөр болж байсан.

Ина босон хувцаслаад олон охид холхих коридороор ганцаар тайван алхах ба өнөөдөр түүний хувьд тийм ч сайхан эхлээгүй.

Угаалгын өрөө орох Инаг харсан Минжү Бёнаг нудран "Ина зүгээр болов уу? Тийм ч сайн харагдахгүй байна." гэж санаа зовсон янзтай хэлэхэд Бёна адил санаа зовсон харагдах ба "Мэдэхгүй л юм." гээд хөнгөн санаа алдсаар тэд угаалгын өрөө оров.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now