Шинэ сургууль

563 39 2
                                    

Ина "Юу?! Шидтэний сургуулиа ямар? юу? хаана байдаг юм." гэсээр баахан асуулт асуухад нөгөө эмэгтэй хурдхан гэгч нь амыг нь таглаад "Чшш чимээгүй биднийг хүн сонсох нь ороод ярилцъя болох уу?" гэхэд Ина толгой дохин тэд оров.

Ина Сараг буйдан дээр суулган уух юм санал болгоход Сара толгой сэгсрэн Инаг суухыг урив.

Ина түүний урд суухад Сара сая л нэг амаа нээв. "Ина чи шидтэй гэдгээ мэднэ биз дээ?"

Ина "Тийм ээ мэднэ. Мэдээд их удаж байна."

Сара "Тийм бол сайн байна. За гол яриандаа оръё. Би шидтэний сургуулийн менежер. Чамайг сургуульдаа элсүүлж авмаар байна. Чи орохыг хүсэж байна уу?"

Ина хэсэг бодол болсоноо "Тэгье. Гэхдээ би бусад шидтэн дунд арай сул хүчтэй гэж бодож байна. Тийм болохоор яаж орох юм?"

Сара инээгээд "Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Зүгээр л оч."

Ина дотроо шидтэний сургууль руу яаж очих тухай бодож байтал Сара "Чи надтай яг одоо явбал чи шидтэний сургуульд очиж чадна. Ганцаараа явбал илүү аюултай."

Ина гайхан "Та яаж..."

Сара инээн "Би бодол уншигч. Миний онцгой хүч бол хүний бодол унших."

Ина толгой дохин "Адилхан онцгой хүчтэй хүнтэй уулзах гоё байна." гэж хэлэхэд түүний нүдний өнгө улбар шар болон өөрчлөгдөв. Тэр нүдний өнгөө өөрчлөгдөх үед мэддэг болчихсон болохоор нүдээ нухлаад "Ахиад солигдчихлоо." гэж шивнэхэд Сара түүний нүд рүү ширтэн "Нүд чинь онцгой юм аа. Сайхан хүч байна." гэж хэлэхэд Ина гайхан "Яагаад онцгой гэж? Бүх шидтэний нүд ийм болдоггүй юм уу?" гэж асуухад Сара толгой сэгсрэн гэнэт босож зогсон "За одоо явцгаая. Оройтох нь байна. Чи хувцсаа бэлдчих." гэхэд Ина өрөө рүүгээ орон хувцсаа баглаад Саратай хамт гэрээсээ гарав.

Тэд байрнаас гарах үед аль хэдийн харанхуй болчихсон байв. Гэнэт л Сара байрандаа зогсон нүдээ аниад хэсэг хугацааны дараа буцааж нээх үед хэн нэгэн гэнэт л хаанаас ч юм гараад ирэв. Би гайхан зогсвол Сара тэр эрэгтэй рүү харж инээгээд "Хурдан байна шүү. Сайжирсан байна. За явцгаая." гээд тэр эрэгтэйн нуруунд хуруугаа хүргэн миний гараас атгах үед гэнэт л нүд бүрэлзэж байснаа хаана ч юм хүрээд ирэв. Ина үнэхээр гайхан Сарагаас "Сая юу болчихвоо?" гэж асуухад Сара инээгээд "Бид сая шилжсэн. Тэр бол шилжигч. Заза тэр ч яахав Жунин аа чи Инад сургуулиа танилцуулаад байрлах өрөөг нь зааж өгөөд дүрмээ бас хэлж өгөөрэй. Би захиралтай уулзах хэрэгтэй." гэж хэлээд яваад өгөв.

Түүнийг явсны дараа Жунин гэгч гар сунган "Хоёулаа танилцаагүй байх аа. Намайг Ким Жунин гэдэг. Кай гэж дуудаарай."

Ина гарыг нь атгахад нэг л сонин өөр энерги мэдрэгдэв. Гэвч түүнийгээ хэлсэнгүй зөөлөн инээгээд "Ина гэдэг."

Жунин "Овог?"

Ина гайхан "Айн?"

Жунин "Овгоо хэлэлдээ."

Ина жоохон сул дуугаар "И Ина."

Жунин "Аан заза би энэ хавайрахыг чамд танилцуулъя. Дагаад яваарай."

Ина Жуниныг дагаж яван тэд сургууль руу орон Жунин түүнд бүх зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөв.

Жунин "Тэнд бэлтгэлийн өрөө. Тэр хэсэгт ангиуд , тэнд цайны газар , тэнд шидийн бэлтгэлийн өрөө ..." гэх мэтээр танилцуулж явсаар тэд сургуулийн нөгөө өнцөгт ирэхэд хоёр тасалгаа бүхий коридор байв.

Жунин "Баруун талынх нь эрэгтэй зүүн талынх нь эмэгтэй дотуур байр. Их том болохоор өрөөгүй болчихвы гэж айх хэрэггүй ээ. Энд манай сургуулийнхан бөөнөөрөө байдаг. Чи охидын өрөөний 8 дахь өрөө рүү ороорой. Тэнд ганц хоёр охин л байгаа байх. Аан тийн манай сургуульд баримталдаг хэдэн дүрэм байгаа
1. Шөнийн цагаар гадуур дотуур явахгүй байх.
2. Шөнө ой модоор явахгүй
3. Өдөр ч байсан шөнө ч байсан ой мод руу гүн явахгүй байх гэсэн хэдхэн л дүрэм байгаа. Энэ хэдийг баримтлах юм бол чи аюулд орохгүй. За тэгээд маргааш менежер Сарагаас хичээлийн хуваарь ангиа заалгаарай. Одоо өрөөндөө ороод эртхэн амар. Маргааш 7:00 гэхэд босчихсон байх ёстой. Ойлгосон уу?"

Ина "Ойлголоо. Жунин биш ээ Кай хичээл хэдэн цагаас орж эхлэх юм?"

Кай "8:00 аас орно. Нээрээ хоцорч болохгүй шүү. Хоцрох юм бол хичээлд суулгадгүй юм. Заза сайхан амраарай. Баяртай." гэсээр явав.

Ина өрөө рүүгээ ороход ашгүй хүнгүй хоосон өрөө байв. Юмнуудаа цэгцэлж янзалчихаад унтхаар орондоо шургав. Шөнийн цагаар ирсэн болохоор хүүхдүүд аль унтчихсан бололтой. Нүдээ аниад унтах гэж байтал гэнэт угаалгын өрөө хаана байдгийг асуугаагүйгээ санаад духаа зохиод "Өө дөш чухал юм аа асуугаагүй байна ш дээ. Заза маргааш л хүүхдүүдээс асууя." гэсээр унтах гэсэн боловч түүнд мэдрэгдэж байгаа энэ их энерги түүний нойрыг бүр байхгүй болгочихов. Үнэхээр өөр өөр мэдрэгдэх энэ энергүүд түүнийг зовоож байв.

Тийчгэнж тийчгэнсээр арай гэж унтав.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now