Үнэн

431 30 0
                                    

Уруул нь сэтэрч хувцас нь шороо болж уйлсандаа нүүр нь халтартсан бяцхан хүү тоглоомын талбай дээрх савлуурт суун нулимсаа арчина.

Хэд хэдэн удаа нусаа татаад нулимсаа арчин суух хүүгийн хажуугийн савлуурт нэгэн эмэгтэй ирж суугаад "Ядаж хувцсаа гөв л дөө. Бас наад нүүрээ хардаа халтартчихсан байна ш дээ."

Хүү түүнээс харцаа буруулан "Та хэн бэ? Яах гэж надтай яриад байгаа юм?"

Эмэгтэй "Үүү муухай ааштай хүүхэд байх нь ээ. Эр хүн байж жоохон зоригтой байлдаа."

Хүү "Танд хамаагүй ээ."

Эмэгтэй гэнэт л сууж байсан савлуурынхаа хажуугийн төмрийг хонхойтлоно цохчихов.

Хүү "Та яаж..."

Эмэгтэй "Эр хүн байж үүнээс илүү хүчтэй байх ёстой биз дээ. Алив наашаа гараа өгдөө."

Хүү түүнд гараа өгөхөд эмэгтэй атгаад "Чи ч гэсэн хүүхдүүдэд ахиж зодуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Хүчтэй болчихвол дээрэлхүүлэхгүй шүү дээ. Чи хүчтэй болмоор байна уу?"

Хүү "Хэрвээ үнэн бол тэгье."

Эмэгтэй атгасан гараа улам чангалан "Хүчирхэг" гэж шивнэхэд хүү асар их хүч чадлыг мэдрэн нэг мэдэхэд бүх зүйл харанхуйлав.

Толгойгоо барьсаар Ина дээш өндийн босох эсэхтэй эргэлзэн сууна.

Энэ бүх зүүднүүд Инаг дотроос нь идэж байв. Өчигдрийнхөөс илүү толгой нь өвдөж нүдэн доорх хөх толбо нь тодорч үснийх нь өнгө нь бүр илүү саарал болчихсон байв.

Ина арайхийж хөлөө зөөж бэлтгэлийн өмд цамцаа өмсөөд өрөөнөөсөө гарав.

Угаалгын өрөө явах зам түүний хувьд ийм урт байна гэж санасангүй хажуугаар нь алхах охидуудын салхинд ч унах гээд Инагийн хувьд хамгийн муухай угаалгын өрөө орох зам байв.

Орсон даруйдаа нүүрээ хүйтэн усаар угааж үсээ хайш яаш боон толинд хартал тэр яг л хагас үхлүүт мэт болсон байв.

Ина ийм байгаадаа гайхаж басхүү уурлаж байсан учир бушуухан малгайгаа өмсөж хөлөө зөөж ядсаар ангидаа орж ирэв.

Инаг суудалдаа суухад Бэкхён хүрч ирэн "Чиний бие чинь зүгээр үү? Ойрдоо үнэхээр муу байх шиг байна. Ямар нэг юм болсон бол хэл л дээ гуйя." гээд их л санаа нь зовсон байдалтай бас гуйсан байдалтай хэлэхэд Ина нүүрээ даран "Мэдэхгүй ээ өөрийгөө яг яагаад байгаагаа мэдэхгүй байна. Би уг нь их унтаж аль болох амрахыг л хичээж байхад улам л сульдаа болоод байна." гэж хэлэн толгойгоороо ширээ мөргөж эхлэв.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now