Түүний амьдрал

632 41 0
                                    

1990 он   Сөүл хот
Дайн дажин дуусан сэргэн мандалтын үе ирж Өмнөд Солонгос улсын аж ахуй болоод эдийн засаг нь асар хурдтай өсөн хөгжиж дэвжиж байх үед хүн бүхэн аз жаргалаар бялхаж байв. Гэвч бүгд аз жаргалтай байсангүй хотын захад байрлах ядуусын хороололд идэр залуу насандаа хүүхэдтэй болсон охин өөрийгөө болон бяцхан охиноо тэжээхийн тулд хийж болох бүх зүйлийг хийсэн ч арайчүү өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө олж байгаадаа гутран уйлан сууна. Тэрбээр хэдий ийм зүйл хийж болохгүй гэж өөртөө мянга сануулсан ч одоогийн байгаа байдал түүнийг ийм зүйл хийхэд хүргэв. Тэр гадуур хувцсаа өмсөн охиноо дулаалаад гэрээсээ гаран хаашаа ч юм алхана.

Нилээн удаан явсны эцэст "Асрамжийн газар" гэсэн томоо хаягтай хаалганы өмнө ирэн зогсов. Тэр орох эсэхтэй эргэлзэн тээнэгэлзэж хэсэг зогссоны эцэст зориглон хаалгыг татан орвол урт коридор байх ба олон тасалгаа өрөө байх аж. Хаалганы дээр байх хонх хаалга онгойход дуугарч булангийн өрөөнөөс ахимаг насны эмэгтэй гарч ирэн намуухан хоолойгоор "Ямар хэргээр энд ирээв? Яаж туслах вэ?"

Эмэгтэйн хоолой чичирч "Б.би ю.юул даа н.нөгөө." гэж хоолой нь чичрэн үгээ зөөж ядан хэлэхэд өөдөөс нь харан зогсох эмэгтэй инээвхийлээд "Хүүхдээ өгөх гэж ирээ юу? Чамайг харах нь ээ өөрийн хүслээр өгөх гэж байгаа гэж харагдахгүй л байна шүү. Итгэлтэй байна уу?" гэж хүйтэн өнгөөр хэлэхэд эмэгтэйн гар чичрэн доголон нулимс тээн хурдан хурдан алхалсаар хөгшин эмэгтэйд хүүхдээ өгөн "Уучлаарай. Намайг уучлаарай. Ийм зүйл хийхийг хүсээгүй ч аргагүйн эрхэнд л уучлаарай уучлаарай." гэж ахин дахин бөхийгөөд тэвчиж байсан нулимсаа асган уйлж зогсход хөгшин эмэгтэй өрөө рүүгээ орон тайван нойрсож буй охиныг хэн нэгэнд өгөн буцан гарч ирэн уйлан зогсох эмэгтэйг тэврээд "Зүгээр дээ битгий уйл. Чамайг ийм зүйл хийх хүн гэж бодохгүй байна. Аргагүйн эрхэнд л ийм зүйл хийсэн гэдгийг чинь мэдэж байна. Хүн өөрийн хувь заяаг л дагаж амьдардгаас хойш миний дүү битгий уйл. Охины чинь заяа төөрөг л ийм юм байна. Буруу үедээ төрж энэ хатуу хорвоод мэндэлсэн нь түүний буруу ч биш чиний буруу ч биш. Эгч нь охиныг нь сайн харж хандаад сайн хүн болгоод өсгөх болохоор одоо миний дүү гэртээ харь. Шинэ хүн бол. Өнгөрсөнийг мартаад нүүр дүүрэн инээмсэглэсээр амьдар. Ойлгосон уу?"

Түүний үг охинд толгой дундуур нь нэг дэлсэх мэт л мэдрэмж төрөн нулимсаа нэг шувтирчихаад охинтойгоо салах ёсоо хийгээд энэ газраас гарав.

Ард нь хоцрон үлдсэн эмэгтэй гунигтай инээмсэглэл тодруулан "Амьдрал гэх хатуу орчлонд гэмтэй нэг нь сайхан амьдарч гэмгүй нэг нь зовж байхад юу болж байгааг ч мэдэхгүй инээмсэглэх бяцхан хүүхдүүд л хамгийн өрөвдөлтэй нь байх юм." Бодлогоширон хэлсэн үгийг охины час хийн уйлах дуу тасалдуулан эмэгтэй яарсаар өрөө рүүгээ оров.

•Шидтэнүүдийн  сургууль •Donde viven las historias. Descúbrelo ahora