Сүүлийн өдөр

373 34 0
                                    

~~Жин~~
Сургуулийн үүдэнд Инаг хүргэж өгчихөөд залуусаа эргэхээр очив.

Бүгд хэвийн байсан тул Инаг уйдаж байгаа байх гэж бодон өрөөнд нь ортол Ина унтаж байгаа бололтой.

Гэхдээ хөнжилөө нөмрөөгүй дээрээс нь цонх нь онгорхой өрөө хүйтэн байсан тул хөнжилийг нь нөмрүүлэхээр тонгойтол түүний амьсгал үнэхээр сул бараг л амьсгалахгүй байгаа мэт удаан байв.

Сандран зүрхийг нь чагнан үзтэл бас л маш сул бараг л сонсогдохгүй байв.

Коридороор нэг "КИМ ЭМЧ ЭЭ" гэж орилон сандран ийш тийш гүйж байтал булангийн өрөөнөөс Ким эмч гарч ирэн "Юу болсон бэ? Жин"

Би үг дуугаралгүй түүнийг хурдхан шиг чирэн өрөө рүү оруулан "Инагийн зүрхний цохилт амьсгал хоёр нь бараг л сонсогдохгүй байна." гэж сандарсан байртай хэлэхэд Ким эмч "Юу?!" гээд сандран Инаг үзэн "Би чамайг Инагаар тэр шидийг ахиж ашиглуулж болохгүй гэж хэлсэн биз дээ." гээд уурлан над руу орилов.

"Тэр өөрөө л ашиглачихсан юм шиг байна. Орж ирэхэд л ийм байсан."

Ким эмч гүнзгий амьсгаа аван "Тэр зүгээр болно. Гэхдээ хамгийн гол нь шид ашиглах бүрд нь бие нь улам муудна. Би чамд хэлсэн энэ шид Инад хэтэрхий хүнддээд байна.
Ашиглаж чадаж байгаа ч өөрт нь сөрөг нөлөөтэй. Одоо тэр яаж тулаанд орох юм?"

Би санаа алдан "Мэдэхгүй байна. Түүнийг тулаанд оруулахгүй байсан нь дээр байх."

Ким Эмч "Жин чи сайн бодоод үз. Би жирийн хүн ч гэлээ та нарыг сайн мэднэ. Ина байхгүй бол бид цус сорогчийн армийг дийлж чадахгүй. Бид бүгд үхнэ."

Би ахин хүндээр санаа алдан унтаж буй Ина руу харан "Би мэдэж байна. Ина онцгой. Бүр хэтэрхий онцгой. Гэхдээ одоо болтол өөрийн жинхэнэ хүчийг олоогүй. Тэр тулаанд орохгүй. Үхэхдээ тулвал би ганцаараа тулалдаад үхнэ. Бусдыг аюул руу унагахгүй."

Ким эмч санаа алдан "Жин...Тэргэл сар гарахад ганц хоног л дутуу байна. Гэхдээ чи нэгэнт шийдсэн бол би чамайг хориглохгүй."

Би толгой дохин "Тэр гайгүй бол та явдаа."

Ким эмч толгой дохин "Инаг сэрэхээр бүх зүйлээ тайлбарлаж өгөөрэй. Тэр их зөрүүд шүү. Сайн ойлгуулаарай."

Би толгой дохин ойлгосон гэдгээ илэрхийлэн Ким эмч гарч өрөөнд үнэгчилэн унтах Ина бид хоёр л үлдэв.

Би Инагийн орны дэргэд суун Инагийн урдуур нь унжсан үсийг чихнийх нь араар хийн духан дээр нь зөөлөн үнсээд "Ахиж дүүгээ алдахыг хүсэхгүй байна...дүү минь би зөв зүйл хийсэн биз дээ." хөнжилийг нь нөмрүүлэн цонхыг нь бяцхан зай үлдээн хаачихаад буйдан дээр суун нүдээ анив.

•Шидтэнүүдийн  сургууль •Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin