Бэлтгэл

423 32 0
                                    

Цэцэрлэгт хүрээлэнгээр хүмүүс хосоороо эсвэл гэр бүлээрээ хамтдаа зайрмаг идэн аз жаргалтай алхаж байсан ч модны сүүдэр туссан модон сандал дээр нэгэн бяцхан хүү суун мэгшин уйлж байгаа харагдана. Тэр хүү амандаа тасралтгүй "Нагац ах аа. Та хаана байна аа?" гэж зөвхөн өөртөө сонсогдохоор шивнэж байтал хажууд нь нэг эмэгтэй ирж суув.

Тэрхүү эмэгтэйгээс яг л цэцэг шиг анхилуун үнэр үнэртэх нь хүүгийн сэтгэлийг жоохон ч гэсэн засаж байв.

Эмэгтэй "Төөрчихсөн үү?" гэж уянгалаг хоолойгоор асуув.

Хүү ээрч мууран "Т.ти.тийм ээ."

Эмэгтэй үл ялиг инээвхийлээд "Надаас барь. Би ах дээр чинь авиачаад өгье."

Хүү "Нээрээ юу? Гэхдээ та яаж мэдсэн юм? Намайг ахаасаа төөрсөн гэдгийг."

Эмэгтэй "Ухаантай юм аа. Зүгээр л би мэддэг учраас." гэж хэлээд хүүгийн гарнаас барихад бүх зүйл бүрсэлзэн хүү яагаад байгааг ч мэдээгүй байхад цэцэрлэгт хүрээлэнгийн нөгөө өнцөгт ирсэн байв.

Эмэгтэй нэг хүн рүү заагаад "Тэр ах чинь байна." гэж хэлэхэд хүү ухас хийн гүйх гэсэн боловч эмэгтэй хүүгийн гарнаас татан өөр лүүгээ харуулаад өөрөө өвдөглөж суугаад "Чи эгч шигээ ингэж шилжиж сурахыг хүсэж байна уу?"

Хүү толгой дохин "Гэхдээ яаж?"

Эмэгтэй инээн "Миний гарнаас барь." гээд баруун гараа өгөхөд хүү "Яг л ид шид шиг үү?" гэхэд эмэгтэй инээн "Тийм ээ яг л ид шид шиг." гээд хүүгийн гарнаас барин амандаа "Шилж" гэж шивнэхэд хүүгий толгой эргэн нэг мэдэхэд бүх зүйлс харанхуй болов.

Ина зүүднээсээ ахин хачин байдалтай сэрэв. Ина дотроо "Ахиад л сонин зүүд." гэж бодон санаа алдсаар босон бэлтгэлийн саарал сул өмд цамц өмсөөд өрөөнөөсөө гарав.

Өнөөдөр бол А бүлгийнхэн бүгд шидийн бэлтгэл хийнэ. Ням гаригт бусад хүүхдүүд амтат зүүдэндээ умбан унтаж байхад үүрийн 6:00 цагт арайчүү босон анх удаа бэлтгэл хийх гэж байгаа Инагийн сандрал нойр хоёр зэрэг хүрч байв.

Ившээлгэсээр гадаа байх бэлтгэлийн талбай дээр ирэхэд А бүлгийхэн аль хэдийн бүгд цугларсан байв.

Биднийг бэлтгэх багш буюу сургуулийн бие зүй энгийнээр хэлбэл биеийн тамрийн багш хөмсгөө зангидан Ина руу ширтэх аж.

Ина ившээлгэсээр жагсан зогсох залуустай нэгдэн зогсоход багш "За бүгд ирчихсэн болохоор бэлтгэлээ эхэлцгээе." гэж тэднийг дээрээс нь доош нь гүйлгэн харж байснаа хамгийн доор ившээлгэн зогсох Инагийн урд ирэн ширүүнээр "Нойр чинь хүрч байна уу?"

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now