А бүлэг

525 45 0
                                    

Өглөө хүмүүс шуугилдаж эхлэхэд Ина нойрноосоо сэрэн эргэн тойрноо харахад нар дөнгөж мандаж байгаа бололтой өрөөнд нарны шаргал туяа татсан байв.

Ина цаг хараад цочирдон Кайн 7:00 гэж босох ёстой гэснийг нь санав.

Ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байсан болохоор бэлтгэлийн хар өмд , цагаан футволк пүүз өмсөөд хаалгаар зөөлхөн гартал охидууд ийш тийш холхин гүүж бас тайван алхаж байгаа харагдана.

Ина хамгийн ойрхон алхах хоёр охин дээр очин "Уучлаарай , би өчигдөр энд шинээр ирсэн юм л даа. Тэгээд надад угаалгын өрөө хаана байдгийг заагаад өгөөч." гэж эелдгээр гуйхад хариуд нь нэг намхан охин нь "Тийм байхаа харагдаагүй охин байсан юм. Бид хоёр угаалгын өрөө орох гэж байна. Хамт явах уу?" гэж бас л эелдгээр хэлэхэд Ина толгой дохин тэд хамтдаа угаалгын өрөө рүү явав.

Өндөр охин "Чамайг хэн гэдэг юм? Намайг
Гү Бёна харин энэ жижгийг Ким Минжү гэдэг."

Минжү түүнийг цохин "Яа чи. Битгий тэгэж дууд гэж хэлсэн биз дээ. Өөрөө өндрийн илүүдэлтэй байж. " гээд муухай харахад Бёна инээн уучлалт гуйх нь тэднийг ямар сайн найзууд гэдгийг харуулах аж.

Ина инээн "Намайг Ина гэдэг. Та хоёр сайн найзууд бололтой тийм үү?"

Бёна "Тийм ээ. Энэ тагжгартай нийлээд 5 жил болж байна. Анх хоёулаа бие биенээсээ шидээ нуудаг байж байгаад нэг өдөр мэдээд тэгээл энд сурч эхлэсэн."

Ина "Тийм байх нь ээ." гэж дуу муутай хэлэв.

Тэд угаалгын өрөөнд орон Ина нүүр гар шүдээ угаачихаад Бёна Минжү хоёртой тэндээс гаран өрөөнийхөө зүг алхаж байгаад гэнэт "Өө нээрээ энд ангийн хуваарьлалт гэж байгаа юм уу?"

Минжү "Мэдээж. Гэхдээ хүчийн түвшингээр хуваарьлалт хийдэг."

Бёна "Энд бол А B C гэсэн хуваарьлалттай. А бүлэгт ер нь цөөхөн шидтэн байдаг. Шид нь их сайн хөгжсөн шидтэн байдаг. Тусгай багш нараар хичээл заалгадаг , хааяа тулаанд явж ч магадгүй. В бүлэгт дундаж шидтэй шидтэнгүүд. Муугүй ч А бүлгийг гүйцэхгүй ээ. С бүлэгт анхлан суралцагчид байдаг. Ер нь нэг иймэрхүү л , чи шинэ болохоор С бүлэгт хуваарьлагдсан байх аа. Өнөөдөр хуваарьлалтын самбар гарах байх тээ?" гээд Минжүг нудрахад Минжү "Тийш дээ. Нээрээ тийм юм байна ш дээ. Яанаа аль бүлэгт орсон бол оо. Өмнө жилийн шалгалтууд аймар байсан даа."

Ина "Юу? Тийм юм бас байдаг юм уу?"

Минжү "Сургууль л юм чинь шалгалт авна ш дээ. Гэхдээ шидээр. Шалгалтандаа хэр авснаас шалтгаалаад хуваарьлалт хийдэг. Ахиж ч болно буурж ч болно. Аймар шүү." гээд хөмсгөө загидав.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now