Болзоо

513 34 0
                                    

Сөүлийн төвд байрлах их дэлгүүрт бяцхан хүү уйлан "Эгч ээ та хаана байна аа. Би айгаад байна." гэж дуу алдан уйлж явахад хэн нэгэн эмэгтэй түүний өмнө ирж өвдөглөж суугаад "Төөрчихсөн юм уу?" гэж асуухад бяцхан хүү нусаа татан толгой дохиход эмэгтэй инээгээд "Нааш ир эгч нь эгч дээр нь авиачиад өгье." гэж хэлэн хөтлөн хаашаа ч юм алхав.

Нөгөө эмэгтэй бяцхаг хүүг хөтлөн явсаар ажиллаахаа больсон дэлгүүрт орж ирэн "Эгч нь чамд гоё юм үзүүлэх үү?"

Уйлахаа больсон хүү "Ямар гоё юм?" гэж сониучирхан асуув.

Нөгөө эмэгтэй инээгээд "Чамд таалагдана аа." гээд гарнаасаа усан болор гаргаж ирэв.

Хүүгийн нүд нь томрон "Хоо энэ юу вэ? Би үзэж болох уу?"

Нөгөө эмэгтэй "Эелдэг хүү байх нь ээ , чи гарнаасаа ийм усан болор гаргаж сурахыг хүсэж байна уу?"

Хүү хурдан хурдан толгойгоо дохиход эмэгтэй инээгээд "Тэгвэл миний гарнаас барь." гээд усан болороо алга болгон баруун гараа түүнд өгөхөд хүү шуудхан гарыг нь барин эмэгтэй нүдээ анин "Soaks" гэж шивнэхэд хүүгийн гараар ус гүйн бүх биерүү нь нэвтрэн яг л усанд живж байгаа юм шиг мэдрэмж төрөн нэг мэдэхэд бүх зүйл харанхуйлав.

Ина зүүднээсээ сэрэн бодлогоширон хэвтэв. Ина өмнө нь зүүдэлсэн зүүдээ огт санадаггүй байсан бол энэ зүүд болон өмнөх зүүдээ нэгд нэгэнгүй санаж байгаадай гайхаж байв. Гэвч хамгийн гол нь түүний зүүдэнд орж ирээд байгаа энэ бяцхан хөвгүүд яг хэн гэдэгт мөн яагаад энэ зүүдийг зүүдлээд байгаадаа үнэхээр их гайхаж байлаа.

Гэвч яг одоо энэ бүхэнд санаа зовох бус Чанёолтой хийх анхны болзоондоо бэлдэх нь л Инад чухал байсан учир орноосоо босон юу өмсөхөө бодон зогсов.

Ина шүүгээнийхээ өмнө ирэн "Юу өмсөх вэ?" гэж   бодлогоширон хэсэг зогсож байгаад нэг нэгээр нь хувцас гаргаж ирэн тольны өмнө барин зогссон болов ч сэтгэлд нь нийцэх ганц ч хувцас байхгүй байсан учир бухимдан "Олигтой ганц ч хувцас алга. Бурхан минь ийм байж яаж Чанёолтой уулзах юм бэ?" гэсээр өлгүүртэй даашинз авч шидэн элгээ тэврэн орон дээрээ сууж байтал хаалга тогшин "Орчих уу?" гэх эмэгтэй хүүхдийн дуу хадав.

Ина "Тэгээ" гэж бухимдуу хариулахад гаднаас Минжү орж ирээд Инагийн байгаа байдлыг харан эхлээд гайхсан боловч дараа нь инээгээд "За бяцхан хадагтай минь юу болоод юм шидлээд байгаа юм бэ дээ? Бас энэ байгаа байдал чинь юу вэ?" гэсээр өрөөг эргүүлж тойруулан харж байснаа Ина руу хараад "Хэнтэй уулзах гэж байгаа юм?" гэж инээн асуув.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now