Гэрэлт

518 36 0
                                    

Ой модоор нэгэн бяцхан хөвгүүн алхах ба алхах бүрдээ "Ээж ээ аав аа. Та хоёр хаана байна аа?" гэж орилон нулимсандаа халтартсан нүүрээ арчин ой руу улам гүн алхах аж.

Нар бууж аль хэдийн орой болсон байв ч бяцхан хүү одоо ч ойд ганцаар уйлан алхсаар байв. Зах хязгаар нь үл харагдах ой руу хэдэн метр алхсан нь тодорхойгүй ч бяцхан хүү тодоос тод гялалзан харагдах гэрлийн зүг өөрийн мэдэлгүй алхсаар байв.

Гэрэлд ойртох тусам бяцхан хүү бүрсэлзэн харагдах эмэгтэйн дүрийг ширтэн болгоомжлон алхсаар аль хэдийн гэрлийн өмнө ирэн зогсов.

Өөрөөс нь хэт их гэрэл цацарсан эмэгтэй бяцхан хүү рүү харан "Мөн байна." гэж зөөлхөн шивнэн дараа нь хүүгийн нүд рүү харан "Хүү минь нааш ир эгч нь чамд бэлэг өгье." гэж баруун гараа түүн рүү өгөхөд хүү болгоомжилсон байдалтай "Ээж маань хэлэхдээ танихгүй хүнтэй юм ярьж болдоггүй гэж хэлсэн. Бас танихгүй хүн бэлэг өгье гэвэл очиж болдоггүй гэсэн."

Эмэгтэй инээгээд "Мундаг хүү байх нь ээ. Эгч нь муу хүн биш ээ. Муу хүнээс гэрэл цацардаггүй шүү дээ. Харин би гэрэлтэж байгаа биз дээ." гэж хэлэн доороо иргэн буцан түүн рүү харан "Чи над шиг ингэж гэрэлтэхийг хүсэж байна уу?"

Хүү бодож байснаа "Тийм ээ. Хүсэж байна."

Эмэгтэй инээгээд "Тэгвэл гараа надад өг." гэж хэлэн баруун гараа ахин түүн рүү сунгахад хүү аажмаар түүнд гараа өгөхөд эмэгтэй гарыг нь хүчтэй атган "Гэрэлт" гэж маш зөөлхөн шивнэхэд хүүгийн дотроос гэрэл цацарч яг л өөдөөс нь харан инээмсэглэж буй эмэгтэй шиг гэрэлтэж байв. Нэг мэдэхэд энэ бүхэн харанхуйлан яг л нүдээ аничихсан мэт болов.

Ина зүүднээсээ сэрэн сая зүүдлэсэн хачирхалтай зүйлийг юу болох талаар бодон хэвтэж байгаад хувцсаа өмсөн өрөөнөөсөө гарав.

Хүмүүс арай босоогүй байгаа бололтой коридор анир чимээгүй байв. Мэдээж шүү дээ дөнгөж 6:00 болж байгаа. Гэр нь сургууль дотроо байдаг хүмүүсийн хувьд энэ цаг хэтэрхий эрт юм.

Ина алхсаар төв танхимд ирэхэд хэн нэгэн цаашаа харан цонх ширтэн зогсох аж.

Ина чимээгүй алхсаар тэр хүн дээр очин "Хөөе" гэхэд нөгөө хүн цочин эргэж харахад Бэкхён зогсож байв.

Бэкхён зүрхээ дарсаар "Ёооё ямар чимээгүй алхдаг юм бэ? Чи намайг алхыг хүсээ юу?"

Ина "Угаасаа ингэж алхасаар байгаад сурчихсан юм аа. Юу хийж байгаа юм?"

Бэкхён "Зүгээр л нойр сэргэчихээд унтаж чаддаггүй. Харин чи юу хийж байгаа юм?"

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now