Бариад авчихсан

433 35 6
                                    

"БОС Л ДОО" гэх Минжүгийн орилох дуугаар Ина нойрноосоо сэрлээ.

Хөнжилөө толгой дээгүүрээ давуулан нөмрөөд "Дуугүй бай л даа. Унтмаар байна. Яах гээд байгаа юм бэ?" гэж уцаарлангуй хэлэхэд Минжү "11:00 болж байна. Надад туслалдаа гуйж байна." гэж уйлагнан хэлэв.

Бёна доороос нойрмог хоолойгоор "Наа чинь Кайтай уулзана ш дээ. Хоёулаа босож туслах хэрэгтэй байх аа."

Ина санаа алдаад орноосоо босон "Ойлголоо доо ойлголоо." гэсээр буув.

Минжү Ина Бёна хоёрыг боссонд баярлан дороо дэвхэцээд алгаа нэг ташин "За бидэнд 1:25 байна. Хувцас сонгоод нүүрээ будаад л болоо. Дараа нь та хоёр тааваараа унтаарай. За?"

Ина Бёна "Заза"

Минжү хэд хэдэн даашинз гаргаж ирэн "Энэ ямар байна?"

Ина "Хэтэрхий богинохон байна. Чи анхны болзоон дээрээ түүнд хямдхан охин шиг харагдахыг хүсээгүй биз дээ."

Минжү хурдан хурдан толгой сэгсрэн ахин өөр даашинз харуулаад "Тэгвэл энэ? Урт байгаа биз дээ."

Бёна "Хэтэрхий навсгар байна аа. Кай чамайг хачин гэж харна."

Ина "Тийм шүү. Өнгө нь ч сонин юм байна."

Минжү "Ойлголоо. Тэгвэл даашинзаа болиод өөр юм үзье." гэснээ шүүгээгээ ухан жинсэн шорт , цагаан футволк гаргаж ирэн "Эд нар гоё тохирох байх."

Ина "Гайгүй л юм. Гэхдээ өнөөдөр бороо орох байх. Тэнгэрийг хар л даа."

Минжү цонхоор харан санаа алдаад "Тийм бололтой бороо орох юм шиг байна. Тэгвэл энэ нимгэдэх юм байна."

Бёна "Магадгүй илүү энгийн гэхдээ чамин харагдах зүйл өмссөн нь дээр байх."

Ина босон шүүгээг ухан дотроос нь жинсэн нэг хөлөн дээрээ олон өнгийн цэцгэн хэлхээтэй мөрөвчтэй өмд гаргаж ирэн "Энэ болох байх аа. Өнөөдрийн цаг агаарт яг тохирно."

Минжү санал нийлэн "Тийм ээ энэ тохирно. Дээрээс нь энэ футволкыг өмсье." гээд түрүүний цагаан футволкоо харуулав.

Бёна босон шүүгээнээс жинсэн хүрэм гаргаж ирээд "Бас энэ."

Тэд гараа цохилцон Минжү "Та хоёр ч мэдрэмжтэй шүү. Заа би өмсөөдөхье."
гээд хувцсаа сольж өмсөв.

Бёна Минжүгийн нүүрийг будаж өгөн Ина нүүр гараа угаахаар угаалгын өрөө оров.

Ина коридоороор алхан угаалгын өрөө орчихоод төв танхимд ирэн цонхоор харж байтал хөвгүүдийн хэсгээс "БОСООЧЭЭ." гэх эрэгтэйн хоолой цуурайтан сонсогдов.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now