Би юу юм бол?

414 42 0
                                    

Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдээ дагуулан тоглох хүмүүс холоос яг л олон мянган шоргоолж холхилдож байгаа мэт харагдах аж.

Алсыг харагчинд дөнгөж суусан бяцхан хүү догдлол айдас хослон хамгийн өндөр цэг дээр очихыг хүлээнэ.

Бяцхан хүү одоо л айж байгаа бололтой гар нь салганаж цонх нь хаалттай энэ давчуу газраас гарахын түүс болж эхлэв.
Гэвч түүнийг огцом хөдөлгөөн бүү хийгээрэй гэж захисан ээж аавынхаа үгийг санаад хөдөлгөөнгүй яг л мөс шиг болчихов.

Хүйтэн хөлс нь цувж ганцаар энэнд суусандаа харамсан нүдээ тас аних бяцхан хүүгийн урд "Гараа авла даа. Энэ сайхан зүйлийг харахгүй бол чи их азгүй байна шүү. "  гэж эмэгтэй хүний дуу гарах үед хүү цочин хойш болохдоо хэт огцом хөдөлгөөн хийснээс болж бүхээг хоёр тийш савлагдахад эмэгтэй "Тайван тайван чи ингэж хөдлөөд байвал хоёулаа унахна"

Хүү энэ удаад арай тайван харагдах ба эмэгтэй рүү нүдээ гүйлгэн "Та хэн бэ?"

Эмэгтэй хаалттай цонхоор улбар туяа татан жаргах нарыг харан инээгээд "Би юу юм бол?" гээд огцом толгойгоо эргүүлэг хүү рүү хараад шанааг нь даган урсах хөлсийг нь энгэрээсээ алчуур гаргаж ирэн арчиж өгөөд "Өндрөөс айдаг юм бол ээж аавтайгаа орж ирэхгүйдээ. Агаар хэрэгтэй байна уу?"

Хүү толгой дохиход эмэгтэй гараараа дохиход цонх нээгдэн салхи орж ирэв.

Хүү гайхаж байсан ч агаарыг шунаглан сорон амьсгалж айдсаа ч үл анзааран цонхны дэргэд ирсэн байв.

Хүү "Та яаж ингэсэн бэ?"

Эмэгтэй "Ид шид."

Хүү нүдээрээ инээгээд "Хөөх би тан шиг шидтэй болмоор байна. Болох уу?"

Эмэгтэй инээгээд "Эгдүүтэй юм аа. Мэдээж болно. Миний гарнаас атга." гээд баруун гараа түүнд өгөхөд хүү атган эмэгтэй амандаа салхины исгэрэх дуу гаргахад хүү юу ч мэдрээгүй ч нэг мэдэхэд бүх зүйл харанхуйлсан байв.

Нойрмог Ина сэрүүлэгний дуугаар өчигдрийн өмсөж байсан хувцастайгаа сэрэв. Хөшсөн хүзүүгээ эргүүлэн дугаргаж нуруугаа ч дугаргахаа мартсангүй.

Ина босон толинд очиж хартал үснийх нь өнгө нь цайж тас хар байсан үс нь саарал туяа татаад нүднийх нь доор хөх туяа татан арьс нь өмнөхөөсөө илүү цайрчихсан байв.

Ина өөрөөсөө цочин хойш ухраад ахин толинд очиж харан нүүрэндээ хүрэнгээ "Унтаад байхад яагаад энэ хөх зураас улам тодроод байгаа юм бэ? Ядаргаанд орох ямар ч шалтгаан байхгүй ш дээ." гэж гомдоллосоор өрөөнөөсөө гаран хурдхан гэгч нь нүүрээ угаагаад өрөөндөө буцан орж ирэв.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now