Дайн

398 32 5
                                    

"Юу ч болсон бай чи энэ өрөөнөөсөө гарч болохгүй шүү." Жин цухалдангуй өнгөөр хэлэх бол Чанёол "Бид зүгээр болохоор санаа зоволтгүй дээ." гэж аргадангуй өнгөөр хэлнэ.

Би тэдэн рүү санаа зовон харсаар "Гэхдээ...гэхдээ та нар ирэхгүй бол яах юм?"

Бэкхён инээгээд "Зүгээр ээ. Бид яваад Минжү Кай хоёрыг авиад ирье. Биднийг ирэхээр чи надад хоол авч өгнө шүү"

Би инээгээд "Ойлголоо. Тэгвэл хүлээж байя. Болгоомжтой байгаарай. Гуйя битгий гэмтээрэй."

Жундэ "Бид яах ч үгүй. За явчхаад ирье."

Тэднийг явахаас нь өмнө сүүлийн удаа тэврээд гар далалсаар гарч явав. Үнэндээ энэ чинь дайн биз дээ. Бэртэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүй байгаадаа уур хүрч байна.

Доош буун өөрийн өрөө рүү алхан Бёна дээр очлоо. Тэр Минжүг алга болсоноос хойш тийм ч сайнгүй байгаа.

Өмнөө байх хаалгыг зөөлхөн тогшоод "Бёна чи байна уу?"

"Би байна аа ороод ир." гэх сааралтсан хоолой сонсогдлоо.

Дотогш ороход Бёна орон дээрээ цааш харан хэвтэж байв. Би түүний хөлний хажуу дахь зайнд суугаад нурууг нь илэнгээ "Зүгээр дээ. Минжү яах ч үгүй. Тэр удахгүй залуустай хамт хүрээд ирнэ. Харин ирэхэд нь чи ийм байдалтай угтмааргүй л байгаа биз дээ."

Бёна зөөлхөн эргэж харан "Тэр зүгээр биз дээ. Би түүнийг санаж байна."

"Тийм ээ би ч гэсэн санаж байна." Үнэндээ бидэнд хийж чадах зүйл энэ л байсан. Өөрсдийгөө үнэн эсвэл худал үгээр тайтгаруулан суух. Илүүг хийе гээд ч чадахгүй шүү дээ.

Бёна над руу харцаа шилжүүлэн "Чи зүгээр үү? Ойрдоо эмчийн өрөөнд хоноод байсан."

"Би зүгээр дээ. Хэтэрхий их шид ашиглаад ухаан алдаад уначихсан. Дайнд явах ёстой ч намайг эндээ үлд гэсэн." гээд санаа алдав.

Бёна гарыг минь атган "Зүгээр дээ тэд эрүүл саруул буцаад хүрээд ирнэ. Чи үлдсэн нь зөв зүйл."

Би муухан инээмсэглээд "Найдаж байна."

~~~~~

Энэ үеэр Жин өөрийн армийг дагуулан ой мод руу алхах аж. Нар жаргах дөхөж зарим өндөр модны араар орж байлаа.

Жин тэднийг зогс гэж тушаан "Хүлээ энд юм дуугарч байна. Бүгд анхааралтай байгаарай. Бас нар жаргаж байгаа учраас дор бүрнээ болгоомжтой бай."

•Шидтэнүүдийн  сургууль •Waar verhalen tot leven komen. Ontdek het nu