2 дахь шөнө

417 33 0
                                    

Ина "МИНЖҮ" гэж чанга орилон ухаан алдаад уначихав.

Жин "ИНА ИНА ЗҮГЭЭР ҮҮ?"

Жин ухаан алдсан Инаг тэврэн эмчийн өрөө рүү гүйсээр дотогш орон , орон дээр хэвтүүлэхэд хажуу өрөөнд байсан Ким эмч гарч ирэн сандарсан байртай "Юу болсон бэ? Жин?"

Жин "Ина шид ашиглаж байгаад ухаан алдаад уначихлаа."

Ким эмч "За би үзээдхье." гэж хэлэн Инагийн судсыг барьж үзэн чагнуураа цээжин дээр нь байрлуулж үзэн хэд хэдэн зүйл хийсний дараа санаа алдан "Удахгүй сэргэх болно оо." гэж хэлчихээд эм тарианы өрөө рүү орчихов.

~~Одооноос эхлээд бүх зүйл Инагийн талаас явна~~
Нүдээ нээхэд цагаан тааз угтлаа. Эм тарианы эхүүн үнэр үнэртэхгүй ч гаранд залгасан дуслын чимээ чихэнд сонсогдоно. Өрөөнд ийм л анир чимээгүй байна.

Цонхоор нарны шаргал туяа цацарч байгаагаас үзвэл орой болж байгаа бололтой.

Өрөөгөө эргүүлж тойруулан харвал хүн байгаа гэсэн шинж огт алга. Босох гэсэн ч бие минь үнэхээр сульдчихсан байсан тул дэмий л гаранд залгасан дуслыг ширтэнэ.

Ингэхэд сая юу боллоо гэж бодож байтал хаалга сүр сар хийн онгойж гаднаас залуус ороод ирэв.

Тэдний царай үнэхээр үнэхээр аймаар болчихсон байсан болохоор би тэсэлгүй инээгээд "Та нар наад царайгаа харсан ч болоосой. Юу болсон юм?"

Тэд бантан ийш тийш харж байснаа бүгд орны хажууд ирэн Чанёол "Зүгээр үү? Ухаан алдаад уначихсан гэж сонссон."

Би толгой дохиод "Тийм ээ би зүгээр. Харин ч сайхан амраад авлаа."

Бэкхён "Зүгээр юм бол яагаад босохгүй байгаа юм? Илжирлээшд."

Ина Бэхкён руу нүдээ нарийсган харчихаад буцаад бусад руугаа энгийн болж хараад "Зүгээр дээ. Бие жаахан л сульдчихсан байна."

Сэүн "Ингэхэд чиний наад үс чинь өдрөөс өдөрт цайгаад байгааг мэдэх үү? Наадах чинь бас л зүгээр үү?"

Би "За энэ үсийг бол ёстой мэдэхгүй байна аа. Гэхдээ зүгээр л байлгүй дээ."

Сухо "Зүгээр л байлгүйдээ гэнэ шүү."

Би "Ингэхэд та нар ажиглалт хийж байсан биз дээ."

Чэн "Түр хүрээд ирсэн юм аа. Нээрээ одоо буцахгүй бол болохгүйш дээ."

Минсок "Ким эмч чамайг өнөөдөр маргаашдаа энд хононо гэсэн."

Би "Айн яагаад? Би зүгээр байна ш дээ."

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now