Жаргалтай өвдөлт

573 40 2
                                    

           Сэрүүлэгний дуугаар Ина зочин сэрэн энэхүү өглөө эхэллээ. Ина орноосоо өндийн суутал гэнэт түүний толгой эргэн нүд нь харанхуйлан босох тэнхэлгүй болчихов. Энэ нь яг л өчигдрийн ангид болсон үйл явдалтай адилхан байсан ч илүү удаан үргэлжлэв. Хэсэг сууж байгаад гэнэт ухаан орсон мэт босон хувцсаа өмсөөд нүүр гараа угаахаар өрөөнөөсөө гарахад охидууд аль хэдийн босчихсон байх ба бүгд хамтдаа явах нь Инаг бага зэрэг тавгүйтүүлж байв.

Өрөөнөөсөө дөнгөж гараад алхаж байтал "Ина" гэсээр коридороор нэг орилох үед Ина цочин арагш харахад Бёна Минжү хоёр зогсож байв. Ина тэр хоёрыг хүлээн зогсож байхдаа энэ хоёр шиг найзтай болохыг битүүхэн хүсэж байсныг нуухгүй ээ.

Бёна Минжү "Өглөөний мэнд!"

Ина "Өглөөний мэнд! Ямар аймар орилдог юм бэ? Цочилоошдээ."

Бёна "Харин тийн энэ Минжү. Муу хүний дуу чанга гэж нээрээ үнэн үг шүү." гээд толгойгоо сэгсрэхэд Минжү Бёнаг цохин "Яа би муу хүн бол чи ч гэсэн ялгаагүй мэдэв үү!" гэхэд Бёна инээн уучлалт гуйх нь яг л өчигдрийн зураглал шиг үнэхээр дотно харагдах аж.

Минжү "Хаачих гэж байгаа юм?"

Ина "Угаалгын өрөө. Нүүр гараа угаая. Та хоёр угаасан юм уу?"

Минжү "Үгүй ээ. Одоо л угаах гэж байна." гэснээ Бёна Ина хоёрын дунд орон тэр хоёрыг сугадахад Инагийн толгой эргэн энэ удаад нүд нь харанхуйлж хүмүүсийн дуу сонсогдохоо болин хажууд нь зогсож байсан Бёна Минжү хоёрын "Зүгээр үү?" гэх дууг л сонссоор ухаан алдаад унчихав.

Ина нүдээ нээхэд цагаан тааз угтах ба хажууд нь хэн нэгэн нуруугаа харуулан зогсож аж. Ина босох гэсэн боловч бие нь ямар ч тэнхэлгүй болчихсон байв.

Нөгөө хүн эргэж харахад танихгүй эмэгтэй байх ба Ина руу харан "Бие нь яаж байна? Зүгээр үү? Биеэ хөдөлгөж чадах нь уу?"

Ина "Чадахгүй байна. Ингэхэд та хэн бэ?"

Нөгөө эмэгтэй "Би сургуулийн эмч байна. Ким эмч гэж дуудхад болно оо. Эндээ хэвтэж байгаарай би гарчихаад ирье." гэсээр гараад явчхав.

Ина тааз ширтэн чимээгүй хэвтэж байтал гаднаас Сара болон Ким эмч нар орж ирэв.

Сара над дээр ирэн санаа зовсон байдалтай "Ина бие нь зүгээр үү? Яагаад ухаан алдаад уначихсан юм?" гэж Ким эмчид хандан хэлэхэд Ким эмч "Шидтэний энерги ихээр мэдэрч дасаагүй болохоор бас Инагийн өөрийнх нь биед хүрэх үед илүү их мэдэрч үүндээ түүртэн ухаан алдаад уначихсан байна. Санаа зоволтгүйдээ энгийнээр хэлэвэл ядаргаанд орсон байна. Сайн унтаж амрах хэрэгтэй."

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now