Төгсгөл шиг эхлэл.

545 47 6
                                    

"ИНА АА." Чанёол хэвлий хэсэгтэй урт төмөр зоолгосон Инаг харан орилоход Ина инээгээд "Б.би з.зү.зүгээр ээ." гээд Чанёолыг налан унахад Чанёол нулимс дуслуулан "Ина гуйя битгий нүдээ аниарай. Чи унтаж болохгүй шүү дээ. Би дараагийн болзоогоо төлөвлөчихсөн байсан шүү дээ. Чи ирэх хэрэгтэй. Ина аа би чамд хайртай. Битгий унтаарай гуйя."

Жин болоод бусад залуус түүн дээр очин Жин "Ина аа. Би ахиад дүүгээ алдахыг хүсэхгүй байна. Чи үүрд миний дүү байна гэж амласан ш дээ. Санаж байна уу?" гээд нулимсаа арчив.

Бэкхён нулимсаа тэвчин "Яа Ина аа. Чи надад хоол авч өгнө гэж амласан биз дээ. Ингээд явчхаж болохгүй ш дээ."

Ина нүдээ удаанаар цавчилан "З.за.залуусаа миний н.нойр х.хүрээд байна. Эн.энд өвдөөд бай.байна." гээд хэвлий рүүгээ заан ярвайгаад нүдээ ахин удаанаар цавчилаад ханайлган "Хай.хайртай шүү." гэж хэлээд нүдээ анив.

Чанёол "ИНА АА ИНА АА. ГУЙЯ БИТГИЙ ЯВААРАЙ." гээд дээш босон сургуулийн зүг гүйв.

Түүний араас Кёнсүү Бэкхён хоёр явж бусад нь үлдэв.

Жин гар зангидан дээш өндийгөөд "Намжүүн чамд юу хэрэгтэй юм? Эрх мэдэл үү? Эсвэл нэр хүнд үү? Бүгдийг нь ав. Ганцхан миний гэр бүлийг битгий оролд. Чамаас болж...чамаас болж БИ АХИЖ ГЭР БҮЛЭЭ АЛДМААРГҮЙ БАЙНА." гээд нулимсаа урсгав.

Энэ бүхнийг харсан Намжүүн зог тусан гацах бол Жонгүг түүнийг шанаадан унагаагаад "БИ ТАНЫГ ҮҮНИЙГЭЭ ЗОГСОО ГЭЖ ХЭЛСЭН. НОВШ ГЭЖ ЗҮГЭЭР ЗОГСООХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ТАНЫГ ХАРААЛ ИДЭГ."

Жонгүг ахыгаа орхин шидтэний сургуулийн зүг хурдлахад түүний араас Намжүүнээс бусад түүний залуус явав.

Жин бусдыгаа явж бай гэж дохин Намжүүн дээр очин газарт суун "Намжүүн аа. Чи анхнаасаа л Инаг алах зорилготой байсан биз дээ. Тэгээд зорилготой бараг л хүрчихээд яагаад урвайгаад байгаа юм"

Намжүүн түүн рүү нулимстай нүдээр харан "Жонгүг....тэр явчихсан. Яагаад?"

Жин санаа алдаад "Чиний хорслоос болж. Намайг алчихсан бол илүү дээр байх байсан юм." Жин дээш өндийн босоод "Би одоо дүү дээрээ очих ёстой. Намжүүн би чамайг үзэн яддаг. Гэхдээ чамайг алах хэмжээний биш байсан. Гэхдээ яг одоо би чамайг алчихмаар санагдаж байна."

Тэр энэ хатуу үгсийг хэлчихээд сургуулийн зүг хурдлав.

Намжүүн одоо ч тэр газартаа суусан байх ба Жин Жонгүг хоёрын хэлсэн үгсийг дотроо эргэцүүлэн суув.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now