Захирал

435 52 2
                                    

Нар аль хэдийн жаргасан байх ба голын эрэг даган бяцхан хүү алхана.

Тэр эгдүүтэй царайндаа өөрт нь баймгүй их гунигийг ил болгожээ.

Хэдий харанхуй болж тэрээр чичирч эхэлж байсан ч түүнд явах хүсэл байхгүй байгаа бололтой. Зөвхөн ур дахь замаа харан хааяа хааяа зогсон гол руу хуруугаа дүрж үзэх нь сонин харагдана.

"Ямар гунигтай явж байх юм бэ? Ийм жоохон байж яагаад гуниг царайлаад яваад байгаа юм бэ?" гэх танил бус эмэгтэйн хоолой сонсогдов.

Хүү цочин эргэж харан сөөнгө хоолойгоор "Хэн бэ? Яагаад энд байгаа юм?"

Эмэгтэй үл ялиг инээмсэглэн "Би л тэгж асуух хэрэгтэй байх. Чи яагаад энд байгаа юм?"

Хүү "Хэн бэ? гэж асуусан байх аа. Би түрүүлж асуусан биз дээ." гэж ууртай хэлэв.

Эмэгтэй инээн "Хөөх ууртай залуу байх нь ээ. Тайван бай. Миний хэн байх чамд огт хамаагүй. Би энд чамд өгөх гэсэн зүйлээ өгөөд л явлаа." гэснээ түүнд ойртон гэнэт зогсосноо "Хамгийн хүчирхэг нь байх нь ээ. Тэгээд л өөр мэдрэгдсэн байж." гэж зөвхөн өөртөө сонсогдохоор хэлэв.

Түүнийг ойртох бүрд хүү ухран "Цаашаа бай. Яах гэж байгааг чинь мэдэхгүй ч зүгээр л надаас хол бай."

Эмэгтэй "Үнэхээр насандаа баймгүй ааштай юм аа. Бусдаасаа тэс өөр юм."

Хүү "Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна."

Эмэгтэй "Тэгвэл зөөлөн харьцах хэрэггүй бололтой." гэж шивнэн инээж байсан төрх нь солигдон хөмсөг зангидсан ширүүн төрхтэй эмэгтэй болох нь хүүд таатай санагдсангүй.

Эмэгтэй ямар ч сэтгэл хөдлөлгүй өнгөөр "Өгөх гэсэн зүйлээ өгөөд л явлаа. Айх хэрэггүй энэ тийм ч их өвдөхгүй." гэснээ хүүг юм хэлэхийн завдалгүй гарыг нь барин "Шат" гэж шивнэхэд хүү газар сөхрөн унаж биеэр нь халуу дүүгэж нэг мэдэхэд бүх зүйл харанхуйлав.

Ина нүдээ огцом нээн орноосоо огцом өндийн суухдаа дээд талынхаа таазыг хүчтэйхэн мөргөхөд өрөө дүүрэн "Пүд" гэх дуу хадав.

Ина толгойгоо бариад "Аааш дандаа мартах юм аа. Ёооё толгой минь." гэсээр ёолон суув.

Доороос Бёна сөөнгө хоолойгоор "Ина зүгээр үү? Сая юу дуугарсан бэ?"

Ина "Хэхэ юу ч биш дээ. Санаа зовох хэрэггүй." гэснээ шатаар доош буун гутлаа өмсөөд "Би угаалгын өрөө орчихоод ирье." гээд толгойгоо барьсаар өрөөнөөс гарав.

•Шидтэнүүдийн  сургууль •Where stories live. Discover now