꧁Chapter1꧂

10K 400 28
                                    

       Гантиг чулуугаар чимэглэсэн тансаг унтлагын өрөөнд цонхоор сийгэх намрын жихүүн салхи алтан шаргал хөшгийг өрөөгөөр нэг хийсгэж, сарны бяцхан туяа шалан дээр тусахад мөс мэт тунгалаг бөгөөд үзэсгэлэнтэй харагдана.

    Тансаг харшийн энэ өрөөнд туйлын нам гүм орших ч салхины исгэрэх чимээний хажуугаар эрэгтэй хүний аахилах, эмэгтэй хүний гинших зөөлөн аяс сонсогдоно. Өрөөний дунд томоос том ор байрлах ба торгон бүтээлгэнээс нь эхлээд л хэр чанартай гэдэг нь мэдэгдэхүйц байх аж.

     Орон дээр дэвссэн тансаг цагаан хэрэглэл эрэгтэйн зөвхөн доод биеийг л хаана. Сарны туяатай зэрэгцэн дээш явбал нөгөөх эрийн хүчирхэг товгор нуруу, хүрэл мэт арьс нь бяцхан туяанд үл ялиг мэдэгдэнэ.

      Эрэгтэй ямар ч сэтгэл зовсон шинжгүй урууландаа бага зэрэг мушилзалт үзүүлэх бөгөөд тэр нь ямар ч хүнийг дотроо живүүлэм сэтгэл татам үзэсгэлэнтэй байх аж...
Бүсгүйн уруул дээр нөгөөх эрийн зөөлөн хийгээд бал мэт амтат уруул буун таашаал гээч зүйлд бүрэн умбаж байлаа. Таашаалдаа согтсон бүсгүй нөгөөх эрийн хүчтэй хийгээд ханагар нуруугаар тэврэн авч үе үехэн сэтгэл татам хоолойгоор гиншинэ.

     Хязгааргүй таашаалыг өгөгч энэ шунам үйл ажиллагаа дуусахад нөгөөх эр хүчирхэг том гараараа бүсгүйг тэврэн авах бөгөөд бүсгүй тухтай нь аргагүй ханагар цээжинд нь үнэгчлэн гүн нойрондоо автав.

    Миран нойрноосоо сэрэн өндийхөд өрөөний цонх хаалттай байх бөгөөд нарны хурц гэрэл өрөөгөөр нэг гэрэлтэх аж.

      Миран хүч түрэн цохилох зүрхэн дээрээ гараа тавих ба хажууд нь хэвтэх залууг харахад өчигдөр шөнийн зүүд нь гэв гэнэт толгойд нь харван орж ирэн хацар нь бага зэрэг халуун оргив. Гэвч хажууд нь ямар ч хувиралгүй унтах залуу команд орсон нэгэн шүү дээ...

      Түүний унтаж буй дүр зураглал зүүдэнд нь байсантай яг ижилхэн байх бөгөөд Мираны хэзээ ч харж байгаагүй түүний нүд зүүдэнд нь хэзээ ч ёроолд нь хүрэшгүй нуурын ус мэт гүн гүнзгий агаад сэтгэл татам байсан билээ....

     Миран хөмсөг зангидан толгойгоо сэгсрээд хөнжилөө сөхөхөд өчигдөр орой орондоо орохдоо өмссөн унтлагын цагаан даашинзтайгаа байх бөгөөд хөлөрч эвгүйцсэн биеийг нь эс тооцвол бүх зүйл хэвийн байх нь тэр. Мираны хэтрүүлэн бодсон зүйлийг буруутгах аргагүй. Түүний хувьд зүүд нь бодит амьдралаас ялгаагүй жинхэнэ мэт байсан учраас шүү дээ....
Тэр залуу халуун байсан ч ямар ч эрийн сэтгэлийг татах хүчтэй байсан ч энэ боломжгүй зүйл....

       Хажууд нь хэвтэх эр бүхэл бүтэн нэг жилийн турш команд буюу хагас үхлүүт байсан хүн. Миран өөрийгөө бодон шоолон инээнэ. Ийм байдалтай хүнийг тэгэж төсөөлөх байж боломгүй зүйл шүү дээ...
Миран энэ ертөнцөд шилжин ирж,
энэ залуугын эхнэр болон дэргэд нь хэвтэж буй учир гарцаагүй энэ зохиол дахин үргэлжилнэ.

       Түүний зөв байсан, тэр үнэхээр цаг хугацаагаар аялсан мэт нэг унтаад сэрэхэд л Чүэ Сынхёны эхнэр болохоор энэ харшид очих ёстой болсон. Миран эхлээд энэ байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч чадаагүй ч энэ ертөнцөд шилжиж ирэн нэг сар болохдоо бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ зохиолд Миран нь ихэр эгчтэй бөгөөд түүнийг И Миёон гэдэг байсан юм.

       Миёон Миран хоёр гадаад төрхөөрөө ялгахын аргагүй ижилхэн ч дотоод мөн чанар нь тэс өөр байв. И Миёон буюу Мираны ихэр эгч хүүхэд байхаасаа л хүн бүрийн хайрыг татсан эцэг эхийн бахархам охин байсаар ирсэн юм.

       Бусад эцэг эх нар өөрсдийн үр хүүхдээ түүнтэй ижил болгохыг хүсэж, мөрөөддөг байсан гэхээр л ямар үлгэр дуурайлал авч болохуйц эмэгтэй гэдэг нь мэдэгдэнэ. Миёоны дэргэд түүгээр бахархах олон хүн нэмэгдэн аав ээж нь хоёр охиноо өөр өөрөөр хайрлаж байсанд Миран эгчдээ атаархаж, энэ шударга бус хандлага хийгээд бурхныг үзэн ядаж байлаа.

       Түүний хувьд аль хэдийн сэтгэлийн дарамтанд унасан байсан бөгөөд гэр бүлээсээ зугтаж дайчсан эгчийнхээ оронд ашиглагдахаар аав ээжийнхээ шахалт шаардлагаар Чүэ Сынхён~тай гэрлэх болсон нь түүний энэ амьдралдаа хийсэн хамгийн буруу алхам байсан юм.

     Энэ зохиол дээр Чүэ Сынхён нь муу дүр бөгөөд одоогийн байдлаар маш сайн төлөвлөсөн автомашины ослын улмаас нэг жилийн турш команд орсон байгаа билээ. Энэ нэг жилийн хугацаанд Чүэ Сынхёны өвөө болох Чүэ захирал бүх эрх мэдлийг атгаж, удирдан залж байсан юм.

    Чүэ захирал мэргэн хүнээс асуухад мэргэлэгч хүн түүнд И гэр бүлийн охинтой хүүгээ гэрлүүлвэл энэ гэр бүлд аз авчирна, ач хүү тань сэргэнэ хэмээн хэлсэн билээ....






Xiaoyichun
Сайн байцгаана уу? Орчуулагчыг нь Заяа гэдэг бөгөөд өмнө нь Ciel_Ann зохиолчынхоо үнэнч фен байсан учир ваттпадаас гарахад нь их эмзэглэж байсан л даа. Надтай ижил олон хүн байгааг анзаарсан учир өөрөө орчуулахаар шийдсэн юм. Би аль болох хурдтай оруулахыг хичээнээ. Тусалж дэмжиж байгаарай.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now