Тэр байрандаа суусан чигээр хайхрамжгүй гэгч нь Миёон руу харна. Түүний амьдралыг маш амархан үгүй хийчихсэн эр тэр мөн гэж үү? Тэкёоны харц юу бодож буйг нь хангалттай илэрхийлэх шиг.
Хэн ч харсан Тэкёон Миёон руу хайр илэрхийлсэн дотно дулаан харцаар ширтэж байсан юм.
Миёонд энэ харц тухгүй байдал үүсгэж байлаа.
Сынхён бага зэрэг хөхрөн "Чи яагаад Миёон лцц ингэж удаан ширтэнэ вэ?" Түүнийг ийн хэлэхэд Ок Тэкёон нүдээ бүлтийлгэн харав.
Тэрээр нөгөөх үдшийг бодно. Дүүгийнхээ төлөө өөрийгөө золиослож байна гэж хэлэн түүнийг орхин гарсан охиныг энэхүү ээдрээт асуудлаас гаргахаар шийдэн Чүэ Хёнжүүний хүсэлтийг хүлээн авсан юм.
Тэрээр өөрийн найз бүсгүйгээ танин харцаа доош буулгав.
"Энэ ноцтой зүйл биш дээ" хэмээн хэлэхэд Чүэ ээж гайхан "Юу?" Хэмээхэд Сынхён ч мөн хөмсгөө өргөн "Энд юу болоод байгаа юм?"
Миёон бага зэрэг инээмсэглэн "Та бүхэнд хэлсэнчлэн дүү минь хайртай залуутайгаа гэрлэх гэсэн боловч эцэг эх минь зөвшөөрөөгүй. Түүнээс болж Миран хайрт залуутайгаа зугтсан. Аав ээж минь түүний төлөө маш их санаа зовсон. Аз болоход Сынхён түүнийг олж өгсөн. Тэгэхээр.... Ок Тэкёон бол түүний найз залуу нь байгаа юм."
Миёон Миран руу хамтрахыг хүссэн харц шидлэв.
Чүэ Хёнжүүн Ок Тэкёон луу харан "Тэгэхээр чиний яриад байсан найз охин чинь юм биз дээ?"
Тэкёон яах аа мэдэхгүй байв. Тэр юу илэрхийлж чадахаа үнэхээр ойлгосонгүй..Чүэ Сынхёнтай гэрлэсэн хүн нь И Миран гэдгийг Тэкёон мэдэж байгаа ч Сынхёны хажууд суух Миёоныг өөрийн хайрт бүсгүй нь гэдгийг тэр маш хялбар мэдэж байлаа.
Гэвч түүний хэлэх үг хийх үйлдэл нь яг л түүний хэзээ ч харж байгаагүй танихгүй нэгэн шиг санагдана.
Түүний дурсамжинд бардам зангаараа өөрийгөө чимэж, сайхан сэтгэл эелдэг занг өөртөө шингээсэн бүсгүй байдаг. Гэтэл одоо түүний урд суух бүсгүй хүйтэн хөндий, зальтай нэгэн болж хувирсан байв.Түүний энэ их өөрчлөлтийг хараал Тэкёон тэвчиж чаддаггүй байдалд оров. Тэрээр баруун гартаа савхаа чанга гэгч атгах бөгөөд гарынх судас тодрон гарч ирнэ. Түүнийг үг хэлэхийн даваан дээр ширээн доороос нэгэн хөл өшиглөж орхив.
Тэр өөрийн зөн совингоороо Миран руу харцаа чиглүүлэв.
Түүний хажууд суух Миран доош харах бөгөөд хацар нь бага зэрэг улайсан байх нь тэр. Тэрээр нууцхан инээмсэглээд толгой сэгсрэв. Түүний энэ үйлдлийг харсан Тэкёон эхлээд гайхсан харц чулуудсан ч ширээний голд асах лааны суурин дээр тогтоосон гурван лааг харан тайвширч эхлэв.
Тэкёоны гар нь сулран савхаа атгахаа больж, уур хилэн нь ч ор мөргүй алга болох шиг ....Миран бага байхаас эм тариа хэрэглэхдээ хашир байдаг байсан бөгөөд өсөх тусам эгзэгтэй үеүүдэд хэн хүнээс илүү ухаалаг болдог нь одоо ч мөн илрэх шиг...
Эгч нь хайхрамжгүй гэгч нь гүйхэд тэр эгчийнхээ аз жаргалыг бодон өөрийгөө золиослосон.
Тэрээр бүхий л зүйлийг өөртөө үүрч, эгзэгтэй үеүдийг ч мөн өөрийн хүчээр давж байсан.
Эцэст нь эгч нь түүнд туслах бус зүгээр л өөрийн ачаагаа түүнд үүрүүлсэн....🌹Ethereal🌹
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...