Чүэ хатагтай инээмсэглэн Мираны өөдөөс харан "Хэрэв Сынхён чамайг зовоох юм бол надад хэл, ямар ч тайлбар хэрэггүй. Хадам ээж нь чамд шударга ёсыг харуулах болно" Миран инээмсэглэснээс өөр авиа үйлдэл гаргасангүй. Чүэ Сынхён шал руу ширтэн толгойгоо бөхийлгөх Миран руу ширтэнэ. Түүний нүдээр харахад Мираны цайвар цагаан хунгийнх мэт хүзүүг харна. Харцаа доошлуулсаар харвал эгэмний ясыг харав. Энэ бол энгийн л сэрэл мэдэрхүй. Сынхён нилээн удаан дуугүй суусаны эцэст нүдээ нарийсган "За" гэсэн нь түүнийг тусгаар оршихыг хүлээн зөвшөөрөх мэт....
Чүэ эзэгтэй түгшүүртэйгээр харцаа доошлуулав. Түүний хүү өөрийн гэсэн бодолтой хүн. Тэр өөрөө хүсээгүй л бол хэн ч түүнийг хүчилж, чадахгүй. Энэ бол Сынхёны хамгийн гол онцлог нь....
Чүэ ээж "Хэрэв бие чинь сайжирвал дахин нэг удаа хуримын ёслол хийе. Одоо бид Мираныг Чүэ гэр бүлийн бэрийн үүднээс хүндэтгэлтэйгээр угтах хүлээж авах хэрэгтэй"
Чүэ ээжийг дэмжин Хөгшин Чүэ эзэн "Болж байна. Арын албыг ээж чинь шийдвэрлэх болно. Одоо Сынхён дөнгөж сэрлээ. Тиймээс түүнд амралт хэрэгтэй. Бүгдээрээ гарцгаая" Чүэ ээж Мираны алгыг зөөлөн товших нь "Эндээ үлдээд Сынхёнтай ойр бай гэсэн дохио байлаа"
Хэрэв хатагтай Чүэ Миранд дургуй хэвээр байсан бол хэзээ ч Сынхёнтай үлдээхгүй байсан биз.
Миран инээмсэглэн үлдэнэ. Тэд ар араасаа гарсаны эцэст Миран Сынхён хоёр л өрөөнд үлдэв. Мираны бие эвгүйцэн орны хажууд зогсоно. Тэр Сынхёнтай нэг сарын турш хамт унтсан ч гэлээ нүүр нүүрээ харалцах тэр мөчид ичих төрлийн мэдрэмж л авч байлаа. Хэрэв Миран одоо ч дургүйцсэн царайгаа гаргасаар байвал өөрийгөө илчилж хаяна шүү дээ. Миран одоо эндээс зугтвал Чүэ~гийн гэр бүл яаж ч байсан түүнийг олох болно. Түүний дараах үр дагавар нь зөвхөн энэ харгис хэрцгий хүний эхнэр болоод зогсохгүй гэдгийг тэр мэдэж байв. Сынхён ч мөн үг дуугаралгүй түүний өөдөөс далай мэт харцаараа ширтэнэ. Энэ гүн харцны өөдөөс зоригтой харахын тулд Миран өөрийгөө бэлдэж байв.
Эцэст нь тэр дээш харж түүний нүд рүү ширтэв. Миран "Үнэндээ тэр үед өвөө....Чүэ эзэн намайг гэрлэсний хариуд И гэр бүлийн бизнесийг аварна гэж хэлсэн юм. Хэрэв таньд энэ гэрлэлттэй холбоотой таагүй зүйл байвал нээлттэй ярилцах хэрэгтэй. Бид салж ч болно. Та бид хоёр хоёулаа өөр хүмүүстэй гэрлэж амьдрал зохиож болно шүү дээ. Тэгвэл хоёулаа ямар ч холбоогүй болно.
Хэрэв энэ яриа бүтэмжтэй болвол тэр заавал зугтах шаардлагагүй.....
Сынхён "Өөр хэн нэгэнтэй гэрлэх?,
Бие биетэйгээ ямар ч холбоо хамааралгүй?" тэр асуулт нэхэн Мираны нүд үрүү гүн гэгч нь ширтэнэ. Сынхён аль хэдийн түүнийг ичилсэн бололтой....
Сынхён түүнд бугуйгаа харуулна. Улайсан мөр.... Тийм ч тод харагдахгүй байгаа ч ямар нэг зүйлээр боож уясан гэдэг нь хангалттай мэдэгдэж байв. Энэ зүйл Мираны нүдэнд ичгүүрийн түгшүүр асаана.
Сынхён "Тэгэхээр манай эхнэр бусдаас онцгой хүсэлтэй хэрэг үү?"
Сынхён түүнд дургүйцээд зогсохгүй үл тоодог байсан атал одоо яагаад гэрлэлт цуцлуулах талаар ярихад эсэргүйцээд байгааг юм бэ?!. Миран үүнийг ойлгохгүй байлаа. Зохиол дээр Чүэ Сынхён түүнд ямар дургүй байлаа даа? Тэр энэ талаар нухацтай бодно. Мираныг Чүэ гэр бүлд үлдээх болсон ганц шалтгаан нь тэр үед хэвлийд нь бойжиж байсан хүүтэй холбоотой байсан. Одоо түүнд уягдах асуудал байхгүй шүү дээ.
Сынхёны хүүхэдЧүэ Сынхёнтай дотно харилцаанд ороогүй. Тэр бие давхар биш....
Эцэст нь тэр шийдлээ. Миёоныг эргэн ирэхэд Чүэ эзэгтэйн байр сууриа даруй буцаан өгөх болно.
Тэр одоо.....
Мираны харц доошлон Сынхёны доод биеийг ажиглана. Виллиам түүний бэлхүүс, хөл нь гэмтсэн гэж хэлсэн. Сынхён одоогоор түүнтэй дотно харилцаанд орох боломжгүй. Сынхён түүний харцыг дагуулан харахдаа духаа үрчийлгэхгүй байж чадсангүй. Түүний бяцхан эхнэр үнэхээр бүдүүлэг юм...Админ: 🌹Ethereal🌹
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...