꧁Chapter2꧂

3.4K 312 4
                                    

      Мираны эцэг нь баян гэр бүлийн ямар ч ашиггүй хүү байсан бөгөөд
И гэр бүлийн хөрөнгө түүний мэдэлд ирэхэд бүхий л хөрөнгөө хий дэмий үрэн таран хийж байсан юм.

      Тэрээр хувиа хичээсэн мөрийтэй тоглоомонд дуртай нэгэн байсан бөгөөд бүх хөрөнгөө үрж, өрөнд унахад нь Чүэ ерөнхий захирал түүнийг охиноо ач хүүтэй нь гэрлүүлвэл бүх өр зээлийг чинь дарж өгнө гэж амлахад тэрээр ямар ч эсэргүүцэлгүй шууд зөвшөөрсөн юм. Ямар ч бэлтгэлгүй байсан И Миёонд гэнэт л хэзээ ч харж байгаагүй хүнийхээ эхнэр болох шаардлага гарч ацан шалаанд орсон юм. Гэвч тэрээр аль хэдийн гол дүрийн эрд сэтгэлээ бүрэн эзэмдүүлсэн байсан учир эцэг эхийнх нь өөртэй нь хамт гаргаагүй шийдвэрийг сонссоны эцэст хайртай залуутайгаа хамт зугтахаар бүрэн шийдсэн юм.

       Миёон баян чинээлэг айлын эзэгтэй байх амьдралыг бус ядуу залуутай хамт хүнд хэцүү амьдалыг ч хамаагүй туулахаар шийдсэн юм.

      Том эгч нь явсан ч дүү нь энд байгаа шүү дээ. Зарим үед эцэг эх нь хүртэл тэднийг таньж, ялгаж чаддаггүй байтал өөр хэн түүнийг дүү нь байна хэмээн ялгах билээ дээ...Тэдэнд Миран байсан учир гэрлэлт ямар ч асуудалгүй болов.

     Мираны хувьд команд орсон хүнтэй гэрлэнэ гэдэг тийм ч хэцүү зүйл санагдаагүй. Гэвч одоо Сынхён команд ороод нэг жил болчихлоо.... Энэ нь нэг сарын дараа тэр сэрнэ гэсэн үг юм.....

      Тэр бүхэл бүтэн нэг жилийн турш команд байсан болоод ч тэр үү? зан ааш нь огцом өөрчлөгдсөн.
Чүэ Сынхён итгэмээргүй гэмээр аргуудаар хүмүүсийг буулгаж авч, эхнэрийгээ үл тоож, хүйтэн хөндий харьцаж байсан. Тэр хувь заяаны төөргөөр ч гэмээр юм уу? Мираны эгчтэй уулзалдан ихрүүд байраа сольсон гэдгийг мэднэ.

      Чүэ Сынхён, өөрийгөө бусдад ойлгуулахдаа муу, авхаалж самбаа муу дүүтэй нь эгчийг нь харьцуулах тусам хууртагдсан мэдрэмжээр бүрхэгдэн уур цухалдал нь хүрдэг байсан. Тэрээр гол дүрийн эр түүний эцэг нэгт дүү гэдгийг мэдэн эрх мэдлээ хамгаалж, дайсан болсон хүнийхээ эхнэрийг булаах гэж тэмцсэнээс үүдэн энэ зохиолын муу дүр болж хувирсан билээ....

     
     Чүэ Сынхён бүх зүйлийг мэдсэнээс хойш Мираны хувьд тамын амьдралууд эхлэв.
Сынхён түүнийг бүхий л зүйлийн уур хилэнгээ тайлах эд зүйл болгож ашиглаж байлаа.

       Хэдэн жил өнгөрөхөд Миран ч өөрийн байр сууриа ашиглан бүхйи л хар муухай гэсэн зүйлсийг хийж эхлэв. Миран Сынхёны хүүг төрүүлэн өсгөсөн ч хүү ийм балмад хэрцгий орчинд өссөн тул сайн хүн болж төлөвшөөгүй юм.
Эцэг хүү хоёр нийлэн гэмт хэрэг, хууран мэхлэлт хийж байв. Тэдний айхтар гэмээр ухаан зөвхөн гэмт хэргийн ертөнцийг л атгаж байсан.

     

     Тэд хэдий ухаалаг бөгөөд хэрцгий байсан ч зохиолынхоо төгсгөлд тэд үйлийн үрээ үзэх ёстой учир хувь тавиландаа захирагдсан юм. Муу дүр болох Сынхён гол дүрийн мэргэн оновчтой шийдвэрүүдээс бултаж чадалгүй дарагдсан ч дараагийн хохирогч нь Чүэ Сынхёны эхнэр буюу И Миран байв. Тэрээр энэ үйлээс зугтахыг хүссэн ч хуулийн мөрдлөгө түүнд тийм боломж өгөөгүй юм. Эцэст нь Миран үлдсэн амьдралаа бүхэлд нь шоронд өнгөрөөсөн....

     Тэр яг одоо өөрийн хувь тавилангаа атгасан байна. Одоо Сынхён сэргээгүй байгаа нь түүний хувьд хамгийн том боломж билээ....
Сынхён сэрснийхээ дараа бүхий л зүйлийг гартаа атгаж байсан юм.

Давалгаалан урсах ус загасыг чөлөөтэй сэл гэж....

Өргөн уудам тэнгэр шувууг чөлөөтэй нис гэсэн юм шиг л......

      Энэ сарын хугацаанд Миран Чүэ гэр бүлээс салах боломжтой.
Эндээс зугтаж байж л тэр үлдсэн амьдралаа шоронд бус эрх чөлөөтэй аз жаргалтайгаар мэдрэх боломжтой....

     Мираныг явсаны дараа энэ гэр бүлд юу тохиолдох вэ? түүнийг хайх болов уу? гэх мэт зүйлс одоо түүнд хамаагүй....
Зугтах төлөвлөгөөгөө толгой дотроо сийлэх энэ мөчийг хаалга тогших чимээ таслан хязгаарлав.

  

"Өглөөний мэнд хатагтай...." гэсээр энэ харшид бүх насаа зориулсан өвгөн үйлчлэгч хүндэтгэлтэй гэгч бөхийн асууна.

     Зарц өвгөн түрдэг тэргэнд элдэв янзын зүйлс өрсөөр хүрч ирэхэд Сынхёны биеийг угаах бүхий л алчуур, сав суулга элдэв багаж өрсөн байв.

Чүэ гэр бүл эртний түүхтэй айл...

    Миран бол Чүэ Сынхёны эхнэр.
Түүний өглөө босоод хамгийн эхэнд хийх зүйл бол нөхрийнхөө биеийг арчилан тордох юм.
Миран өөрийн өмссөн нимгэн халатаа тайлан орон дээр тавин Сынхёны хөнжлийг хажуу тийш болгон сөхөөд хувцас бүрийг нь ээлжлэн тайлна.

     Тавиур дээрх цагаан алчууруудаас нэгийг нь сонгон аваад бүлээн усанд дэвтээн мушгиад Сынхёны
гар, мөр, хэвлий хэсгийг нь зөөлөн гэгч арчин явна.

       Чүэ ээж түүнд тусгай массажлагчаар заалган сургасан бөгөөд одоо Миран аль хэлийн Сынхёны биеийг яаж арчилах тухайг мэддэг болжээ. Энэ ажлыг Миран өглөө бүр энэ үйлийг хийх ёстой билээ....

Xiaoyichun
Намайг юу гэж ч бодвол бод зөнгөөр чинь хаялаа. Би өөрийнхөөрөө орчуулж байгаа тул шүүмжлэхгүй байхыг хүсье.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now