꧁Chapter 20꧂

2.6K 222 3
                                    

"Та буруу бодож байна!!!"
Зөв бөгөөд эв найртай гэр бүлд өссөн Виллиамд энэ эрх мэдлийн дайн ойлгомжгүй бөгөөд утгагүй санагдаж байв. Виллиам "Би хэлэх ёстой бүхнээ хэлсэн учир одоо ингээ явья даа" Түүнийг гарахаас өмнө Чүэ Сынхён зогсоогоод "Одоо үйлчлэгчид тэр эмийг өгөх хэрэггүй" хэмээхэд Виллиам хэсэг дуугүй зогсож байгаад "Ямар эм?"
Сынхён "Гүн нойрны эм"
Виллиам гэнэт санасан бололтой "Аан...эм за тэр тал дээр асуудалгүй ээ. Түүний биед ямар хор хөнөөл баххгүй. Харин ч тустай"
Сынхён залхсан царай гарган "Үйлчлэгчид дахиж битгий эм өг!"
Виллиам хөмсгөө өргөөд "Ойлголоо. Би хэдэн өдрийн өмнө эхнэрийн чинь хүзүүн дээр улаан мөр байхыг харсан. Тэгэж байгаад эмнэлэгт очиж шинжилгээ өг гэж хэлээрэй..." Виллиам өрөөг нэг бүрчлэн ажиглаад "Энэ өрөөнд ямар нэгэн шимэгч байна..."
Сынхён "Виллиам!" Тэд чин сэтгэлээсээ инээлдэн өрөөн дэх уур амьсгалыг арай л дээр болгоод гарч одов.
Сынхён орны түшлэг налан тавиур уруу нүдээ нарийсган харж байлаа. Тэр саяхан сэрсэний дээр олон яриа өрнүүлсэн учраас ихээхэн ядарч байсан юм. Автомашины осол нэг жилийн өмнө болсон. Хагас жилийн өмнө тэр комны байдлаасаа гарсан. Түүнийг команд орсоноос болж Чүэ эзэн ихэнхи эрх мэдлээ Чүэ Хёнжүүний гарт булаалгаж эхэлж байсан юм.
Сынхён хэсэгтээ л доод биеэ мэдэрч чадахгүй болсон. Эмч нар түүнийг хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал өндөр гэсэн онош тавьж байсан. Чүэ Хёнжүүн эрх мэдлийн төлөө хүүгээ алах оролдлого хийж байсан. "Аав хүү хоёр?" Сынхён амандаа зөөлөн шивнэнэ.
Түүний царайг харахад л сэтгэл санаа нь хэр тогтворгүй байгааг мэдэрч болохоор байв.
Тэр комноос гарахдаа л хэрхэн өшөөгөө авах талаар төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Түүнийг яаж ийм энх амгалан тайван царай төрхтэйгөөр тийм аймшигтай хэргүүдийг төлөвлөж байдгийг мэдэх юм алга. Миран нааш цааш алхална.
Яагаад ч түүний төлөвлөгөө бүтэхгүй болсонд Миран маш их харамсаж байв.
Чүэ Сынхён нүдээ нээн "Чи зүгээр үү?" Тэр түүн рүү нухацтай гэгч нь ширтэнэ.
Сынхён түүний ядарч, сульдаад байгаад сэтгэл нь зовж байсан ч Мираны яг одоо байгаа төрхийг харан бага зэрэг хошигнол хийхээр болов. Сынхён "Би чамайг дүүтэй гэж сонссон. Түүнийг Миран гэдэг үү?" Үүнийг нь сонссон Мираны хоолой боогдох шиг болж, амьсгал нь давхцаж эхлэв. Миран Сынхён руу ер бусын харц шидлэнэ.
Миран "Юу?" Сынхён "Чамайг ихэр гэж сонссон. Та хоёр их адил төстэй юу?" Сынхёны цоолох шахам харцанд Миран үнэнийг нууж чадахгүйгээ мэдэв. Энэ харц нь Миарны нурууг чанга гэгч цохиод авч байгаа юм шиг санагдаж байв. Миран "Тийм ээ....бид яг адилхан харагддаг"
Сынхён түүгээр тоглохоор шийдсэн бололтой "Та хоёр энэ ижил төстэй байдлаа ашиглаж байсан үе бий юу?"
Миарн маш их сандарч байсан ч аль болох тайван төрх гарган
"Энэ боломжгүй зүйл!!! Бид хоёрын царай төрх ижил ч ааш араншин эсрэг тэсрэг... Дүү минь бага байхаасаа л аймхай, хулчгар нэгэн байсан. Тэр үнэхээр хэний ч сэтгэлд хүрдэггүй охин. Бид ямар ч үйл хөдлөл хийхгүй байсан дотны хүмүүс минь биднийг ялгаж чадна. Бид хичнээн дүр эсгэхийг хичээсэн ч ямар нэг алдаа дутагдал гарах нь тодорхой..." "Яаж ч жүжиглэсэн энэ бол тодорхой асуудал...." Миран аль болох нухацтай бөгөөл шударга мэт ярихыг хичээж харин Сынхён дуугүй толгой дохин "Хоёр хүн хичнээн ялгагдахгүй байх гэж хичээсэн ч, дүр төрх нь ижил байсан ч алдаа гарч ирнэ. Үүнийг нь олох хэцүү ч санаа бүү зов. Би дүүтэй чинь хэзээ ч андуурахгүй!" Тэр сүүлийн өгүүлбэрийг илүү тод өнгөөр хэлж байлаа. Тэр үргэлжлүүлэн "Аан тийм. Чүэ гэр бүлд орсоноос хойш гэртэй олон очиж чадаагүй биз дээ.
Хоёулаа хамт хуучин гэр лүү чинь очие. Танай дүүтэй чинь бас танилцахыг хүсч байна"
Миран "Тэр ачлалгүй хүүхэд гэр бүлээсээ зугтан ядуу амьдралаар амьдрахаар шийдсэн."

Админ: 🌹Ethereal🌹
Уучлаарай. Оруулах гэж байгаад унтчихаж, дахиад нэг хэсэг өгчихөөд унтлаа. Энэ хэсгийг маань хайрлаарай...❤

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now