꧁Chapter 85꧂

2.7K 390 79
                                    

Өмнөх амьдралд нь Чүэ Сынхён гэгч түүний хувьд хамгийн дургүй хүн байсан. Гэвч хоёр дахь амьдралд нь хэн түүнийг амьдралынх нь хамгийн гол хүн болно гэж санах билээ?

Ганцхан мөчийн төлөө тэрээр хоёр дахь амьдралаа золиослон Чүэ Сынхёнтай амьдрахыг хүссэн.

Түүний амьдралд ийм зүйл хэзээ ч тохиолдоно гэж санасангүй...

Эцгийнх нь үг түүнийг гүн бодолд оруулж орхив. Эцэст нь Чүэ Сынхён болон Миран нар гэрлэж буй нь хэзээ ч өөрчлөгдөшгүй үнэн.

Түүнд дахин Чүэ Сынхён руу очих боломж үгүй. Хэрэв сайхан амьдралын зүг чиглэлийг хүсвэл тэрээр үнэхээр л Мирантай эвлэрч түүнээс зуурах хэрэгтэй.

Мираныг ашиглаж чадсанаар тэр Чүэ Сынхёнаас илүү урт удаан түүхтэй чинээлэг эрийг олох боломжтой болно.

Ингэж бодсоны эцэст Миёон өөрийгөө дээрээс доош харан дахиад л чичирч эхлэв. Түүний даашинзны хормой юу ч үгүй урагдсан байх бөгөөд одоо байгаа байдал нь болоод хамгийн сүүлд хэлсэн үгс хийсэн үйлдэл нь гээд бүгдийг нь бодох тусам түүнд байж суух газар олдохгүй мэт санагдаж, энэ бүхнийг өөрийн биеэр хийсэндээ итгэж өгөхгүй байлаа.

Миёон яагаад ийм үйлдэл хийснээ гайхах авч буцаах боломжгүй тул яах ч аргагүй толгой гудайлган

"Аав....."

Түүний хоолой аймшигтай чиичр байлаа.

"Аав аа,миний хамгийн сүүлд хийсэн үйлдлүүд......би ингэхийг хүсээгүй....би зүгээр л Миранд итгэж чадаагүй. Би.....би яах ёстой вэ? Би яаж энэ бүх буруу ойлголтыг залруулах вэ....?"

Эцэг И охиноо тайтгаруулах гэсэндээ зөөлөн тэврээд

"Зүгээр дээ. Чи зүгээр л хуриманд оролцон Сынхён Миран хоёроос зохих ёсоор уучлалт гуйхад болно."

Уучлалт гуйх. Миёон үнэндээ ийм зүйл хийхийг хүсэхгүй байлаа. Түүний хувьд дүүгийнхээ өмнө толгой гудайлгах хэрэг гарвал өөрийгөө боомилох нь дээр мэт санагдана. И эцэг охиныхоо зовиуртай царайг харан тэврэх гараа султган

"Миёон!!!"

"Би ойлгож байна!"

Миёон зовиур бүхий төрхөндөө бага багаар дуслах нулимсыг арчин

"Би эхлээд хувцсаа солих хэрэгтэй."

"Тийм ээ хурдан даашинзаа соль. Чи энэ даашинзыг үзэшгүй болгосон нь дэндүү бодлогогүй үйлдэл байлаа!"

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now