꧁Chapter 27꧂

2.3K 219 2
                                    

Сынхён И харшид зочлохоор болохдоо л тэнд хонохоор төлөвлөж байсан. Гэвч И ээж Сынхён, Миран хоёрыг Миёоны өрөөнд хонуулахыг хүсэхгүй байгаа нь царайнаас нь илт байв. Харин Мираны өрөө бараг л хүн байсан гэхэд хэцүү тохижилт муутай. Тийм учир И ээж тэдэнд зочны өрөөг бэлдэж өгөхөөр болов. Миран харин энэ хооронд Сынхёныг усанд ороход нь бэлдэж байв.

Чүэ Сынхён тэргэнцрээ эргүүлэн залсаар угаалгын өрөөнд орж ирэн "Ингэхэд Ок Тэкёон чиний сэтгэлтэй хүн биш билүү? Яагаад дүүтэй чинь зугтаасан юм?" хэмээхэд

Миран усны халуун хүйтэнг шалгахаар бөхийж байсан бөгөөд
Сынхёныг асуултаа асуухад түүний нуруу гэнэтхэн л хөшиж орхив. Эргэж харахаасаа өмнө Миран сэтгэл хөдлөлөө нуухын тулд чадах бүхнээ хийн түүн үрүү гайхсан мэт хоолойгоор"Чи намайг судалсан биш гэж үү? надаас асуух шаардлага байгаа хэрэг үү?"

Сынхён түүн үрүү харсаар "Би сэргэхдээ л эхнэртэй болчихсон байсан. Чиний талаар суурь ойлголттой болохын тулд бага зэрэг судалсан. Тэгээд ч энэ бүхнийг өөрийн чинь амаар сонсвол илүү үнэмшилтэй болов уу гэж бодлоо" Сынхён албаар түүнийг өдөөн хатгах мэт ёжилон хэлнэ.

"Энэ миний хувийн асуудал. Хэдий та миний нөхөр байвч хүний хэрэгт ингэж айхтар халдаж болно гэж үү? Хэрэв мэлмээр багаа бол шууд л надаас асуусан нь шулуухан! "Мэдээж, би чамаас асуух болно" Ёынхён түүнийг ажиглан хараад "Ок Тэкёон чиний сэтгэлтэй хүн байхад яагаад дүүтэй чинь зугтсан юм?" Миран түүн рүү чимээгүй ширтэнэ. Сынхёнтай амьдрах энэ хугацаа яг л гүн утгатай эссэ зохиох эсвэл практикийн хичээлд оролцож буй мэт санагдана. Одоо түүнд юу гэж хэлэх ёстой вэ? Тэр түүнийг Миёон гэж бодож байгаа.

Жинхэнэ И Миёон Тэкёонтай хамт зугтсан И гэр бүлийнхэн энэ хэргийг нууцлахын тулд Мираны нэрээр том охиноо хайж байгаа.
Хэрэв Чүэ гэр бүлийнхэн Миёоны найзуудын хэн нэгнээс нь л асуухад Ок Тэкёон болон И Миёон нарын гал халуун хайрлалцаж байсан тухай хэлнэ шүү дээ. Эгчид нь хайртай байсан хүн яагаад дүүтэй зугтаж таарах вэ? Үүнийг яаж тайлбарлах ёстой вэ?

Чүэ Сынхёны энэхүү асуулт үнэхээр хүнд юм. Миран дотроо энэ бүхнийг бодож байсан ч мэдэгдүүлэхгүйн тулд сэтгэлийн шаналал, өвчинөө тэвчих мэт уруулаа хазлаад "Үнэнлээ би дүүтэйгээ тийм ч сайн харьцаатай байгаагүй.

Дүү маань багаасаа л хүнтэй ярьж ч чадахгүй ноомой байсан болохоор миний гэсэн зүйлст шунадаг байсан юм. Ок Тэкёон бид хоёр бие биедээ үнэхээр их хайртай байсан ч........дүү минь ч бас түүнд сэтгэл зүрхээ өгөн байсан. Тэр Ок Тэкёонтай миний өмнөөс хэд хэдэн удаа болзож байсан.

Эцэст нь........" энэ хэдхэн үгийг хэлэхдээ Мираны хоолой чичирч, яг одоо уйлах гэж байгаа мэт л жүжиглэнэ. Тэр үргэлжлүүлэн "Би дүүтэйгээ сайхан харилцаагүй ч түүнийг сэтгэлийн шархтай болгож хэзээ ч чадашгүй байсан. Миний дүү Тэкёонд хайртай байсан учир би яах аргагүй тэднийг дэмжих болсон.

Гэвч намайг цочирдуулсан хамгийн том шалтгаан бол дүү минь Ок Тэкёонд чин сэтгэлээсээ хайртай байсан нь юм. Тэр хоёрын харилцааг эцэг эх маань зөвшөөрөөгүй учир тэр Тэкёонтай хамт зугтсан. Би үүнд итгэхийг хүсээгүй ч үнэн...." Миран Сынхён уруу нулимастай нүдээр ширтэн

"Би өдрийн хоолны дараа аав ээжтэй ярилцсан. Тэр хоёр дүүг маань зөвшөөрөхөөр болсон гэсэн. Тэгээд чамаас болон Чүэ гэр бүлээс түүнийг олоход туслаач хэмээн хүссэн"
Сынхён "Дүү чинь чиний хайртай хүнийг булаасан. Аав ээж чинь хүртэл тэдний зөвшөөрсөн байхад чи түүнд хорсолгүй бүр олж өгөхийг гуйлаа гэж үү?"

Миран намуухан хоолойгоор "Тийм байлаа ч тэр миний дүү хэвээрээ шүү дээ. Бидний хооронд ямар ч асуудал гарсан бид бол эгч дүүс... тийм биз дээ?" Энэ давхар агуулга бүхий үгсийг хэлэхдээ Миран өөрийгөө хэр ухаантайгаа бишрэнэ.

Тэр одоо Чүэ Сынхёныг мэргэжлийн түвшинд хуурч, өөрийгөө энэ олон асуудлаас чөлөөлж чадлаа. Үнэндээ Мираны ярьсан бүхэн үнэн шүү дээ. Миран үнэхээр Ок Тэкёонд чин сэтгэлээсээ хайртай байсан. Сынхён түүний нулимастай нүд рүү цоо ширтэнэ.

Сынхён одоогоор тэргэнцэр дээр суун Миранаас доор байрлаж байгаа ч дүр төрх нь өмнөхөөсөө буурсангүй. Түүний шулуун бөгөөд өндөр хамар, өтгөн хар хөмсөгний дунд тас хар нүд нь бага зэрэг нарийсан уруул нь бага зэрэг мушилзан инээмсэглэнэ.
Энэ харц, байгаа байдал нь гээл бүхий л зүйл нь хүнийг хэдхэн секундын дотор буулган авахаар аймшигтай байв. Сынхён яг л сайтар бэлтгэгдсэн жүжиг үзэж буй мэт Миран уруу ширтэнэ.

Тэр "Ок Тэкёонд чи одоо хүртэл хайртай хэрэг үү?"

Миран шүдээ хавиран толгой дохиод "Би түүнийг үлдсэн амьдралынхаа туршид хэзээ ч мартахгүй" гэж хэлэн гал дээр тос нэмнэ. Хэрэь эхнэр нь эр нөхөртөө өөр хэн нэгнийг "хэзээ ч мартаж чадахгүй" хэмээвэл ямар ч эр зүгээр хараад суухгүй нь
ойлгомжтой. Энэ бол түүний нэр төр хийгээд ноён нуруутай холбоотой том асуудал!

Үргэлж тайван байдаг яст мэлхийг ч уурлуулвал зүгээр хараал суухгүй. Тэгтэл Мираны өөдөөс харан сух Чүэ Сынхён гэгч хүн бол харгис хэрцгийгээрээ алдартай зохиолын муу талын дүр шүү дээ....

Чүэ Сынхён зүгээр л инээмсэглэн цамцныхаа эхний хэдэн товчыг тайлаад "Одоо хайртай залуугынхаа талаархи бодлоосоо чөлөөлөгдөөд нөхрийгөө усанд ороход нь туславал яаж байна?"

Энэ хорон санаат үнэхээр хүн ёжилох хоббитой бололтой

Админ: 🌹Ethereal🌹

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now