Чүэ Сынхёны зогсож байсан тайзны өмнө Миёон одоо ч зогсон эцгийнхээ гараас атгана.
Баглаа цэцгийн хогжруутан унасан хэсэгхэн дэлбээ Сынхёны дээгүүр нь гишгэлэн хаа сайгүй тархсан цэцэг тайзны урд хөглөрөх бол Миёоны хувьд тэрээр зүгээр л нэг хуримын даашинз өмссөн алиа салбадай мэт өөрийгөө төсөөлнө.
Миёон одоо ямар ч үйлдэл хийсэн хүмүүсийн ярианаас зайлж чадахгүй.
Тэрээр бага байхын л хүмүүсийн ярианы сэдэв, төв нь байхын хүсдэг байсан. Гэвч одоо тэр хүсэл нь хурц ирт хутга мэт санагдана.
Түүний талаар шивэгнэх дуу хоолойнууд ихсэх тусам зүрхнийх нь хэмнэл хурдалж байлаа.
Үргэлж бардам зангаа хадгалдаг Миёон Чүэ Сынхёны бусармаг үйлдлийг тэвчиж чадсан ч энэ олон хүмүүсийн сэтгэгдэлтэй нүүр тулж тэвчишгүй нулимс унагах нь тэр.
Миёон нулимсаа үл үзүүлэн аавыгаа түлхэн олон давхар хормойтой банзалаа өргөсөөр хуримын танхимаас гарах хаалга руу зүглэв.
Тэрээр хуримын тайзан дээр ганцаараа олон хүний өрөвдөх харцанд байхыг хүсээгүй. Тэр яг одоо Чүэ Сынхёны эхнэр. Чүэ хатагтай болохыг л хүссэн.
Цугларсан олноос түүнийг өрөьлөх нь битгий хэл атаархах ч зүрх зоригтон байх ёсгүй атал хэзээ ч төсөөлөөгүй шившигт байдалд орчихлоо.
И эцэг түүний ардаас хөөн очих бол И ээж энэхүү байдлыг тэвчилгүй охин руугаа эргэн босох гэтэл Чүэ хатагтай түүний гараас атган
"Хатагтай И, та суугаач дээ гуйя. Санаа зовох хэрэггүй."
Бас нэгэн шалтгаан бол Чүэ хатагтай.
Тэр хичнээн түрэмгий ааш араншинтай байсан ч хатагтай Чүэ-гийн хажууд түүнийг ил гаргаж зүрхэлсэнгүй.
Уурлаж бухимдаж байсан ч түүнийгээ ил гаргахгүй гэсэн И ээж
"Чүэ хатагтай. Та үүнийг харахгүй байна гэж үү? Гэрлэх гэрлэхгүй байсан ч Миёон тахилын ширээний урд энэ олон хоромд хичнээн их зовлон шаналалыг мэдэрсэн бол...?
Энэ....Сынхёнд юу буруу санагдсан юм бэ? Түүнийг яаж ганцааранг орхиж зүрхэлнэ вэ? Үгүй ээ, би үүнийг хараад сууж чадахгүй. Охин дээрээ очих хэрэгтэй байна!"Чүэ хатагтай инээмсэглэн
"Хатагтай И. Би таныг хоёр охинтой гэж сонссон. Энэ зөв үү?"
"Тийм ээ, би хоёр охинтой..."
"Таны хоёр охин ихэр гэдэг ч үнэн байх. Хэрэв би л дурдахгүй бол хэн нь та хэлэхгүй байсан. Энэ зөв үү?"
"Тэд хоёул таны охид атал яахан нэгийг нь илт давамгайлан хайрлаж, охидоо ялгаварлаж болох билээ?"
И ээжийн царай тэр даруй хувирав.
"Тэд хоёул миний охид. Би яахан тэдэнд хоёр өөр хандах билээ. Таныг зүгээр хошигносон гэж найдъя."
"За тэгвэл. Би асуултаа өөрчлөх ёстой бололтой. Миёон Ок Тэкёонтай
зугтсаны дараа яагаад Мираныг Чүэ гэр бүлд илгээсэн юм? Тэд ижил охид атал яагаад байр суурийг нь булаасан гэж ярина вэ? Тэдний хэн нь ч энэ байр суурийг авч болох байсан. Гэтэл зугтаж явчихаад яагаад байраа солих ёстой гэж?"Чүэ хатагтайн энэ үгсийг сонсоод И ээжийн хоолойнд загасны яс тулах шиг болов.
"Чи...чи үүнийг мэдэж байсан хэрэг үү?"
"Мэдээж хэрэг, Миран бидэнтэй олон хоног хамт байсан. Түүний зан чанарыг хангалттай мэдэхүйн болсон атал гэнэтхэн зан ааш нь эрс өөрчлөгдсөн. Энэ нь дэндүү их эргэлзээ төрүүлэх шиг болсон. Үүнийг минь батлан Сынхён надад бүх үнэнийг хэлсэн."
Чүэ хатагтай санаа алдан "Анх Миран бид хоёрын харилцаа тийм ч сайн байгаагүйд би одоо ч харамсдаг. Гэхдээ тэр сайн хүүхэд. Би ч тэр та ч тэр түүнд шударга бус хандаж болохгүй. Та Миёоны адил Мираныг ч мөн арван сар өөрийн хэвлийд тээсэн. Таныг хоёр охиноо төрснөөс нь хойшид л ялгаварлан хандах болсон гэж дуулсан.
Миёон үзэсгэлэнтэй мөн ухаалаг хүн бүр түүнд дуртай. Гэвч Мираныг үл тоомсорлож, түүнд анхаарал хандуулдаггүй байснаас болж л тэр эгчээсээ илүүд гарахыг хүсдэггүй болсон нь мэдээж. Нэгэн хэвлийгээс хамт зэрэгцэн гарчихаад ийм шударга бус хандлагаар амьдрах Миранд ямар их номлолыг төрүүлсэн бол?"
"Чүэ хатагтай....энэ.....энэ бол...."
"Сынхёныг төрөхөд ч би мөн адил амиа алдах дөхсөн. Түүний эцэг адгийн новш байсан. Намайг бие давхар байх хугацаанд гэртээ ганц ч ирээгүй. Тэр үргэлж гадуур байж, хүссэн бүсгүйгээ таалдаг байсан. Түүнтэй гэрлэснээс хойш олон гэрийн гадаах амрагуудтайгаа жаргаж, намайг үл тоож байсан. Гэхдээ би үүнд ач холбогдол өгөлгүй Сынхёныг л хамгаалахыг хүссэн. Тэр миний амийг авч олох шахсан ч би түүний төлөө үхэхэд ч бэлэн. Түүнд минь муу зүйл тохиолдохыг би хэрхэвч хүлээн зөвшөөрч чадашгүй!"
Чүэ хатагтай түүний гарыг атгах атгалтаа суллан хүйтэн хоолойгоор
"Тийм учраас таныг өөрийн төрсөн охиноо үл тоомсорлож буйг би ойлгохгүй байна. Та түүнийг олон жил үл тоомсорлосон ч тэр таны гол амьдрал чинь!"
꧁Xiaoyichun꧂
#өдөртнэг
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...