Чүэ Сынхён ийм нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа сайн мэддэг болоод олон жилийг ардаа үджээ. Тэр эрхэмсэг бардмаар дээш харан явах ч гарт нь тэр чигтээ багтах бүсгүйг харан бага зэрэг хөмсөг зангидсан юм. Хэрэв тэр ажил хэргийн уулзалт хийх шаардлагатай болвол гарцаагүй хайрт эхнэрээ орхих хэрэгтэй болох болно. Гэтэл тэр хугацаанд ямар нэг аваар гарвал тэр үүнийг тэвчиж чадахгүй шүү дээ.
Сынхён сайтар бодсоор Миран руу тонгойн зөөлөн шивнэн хэлэв.
"Эхлээд суух суудлаа олоод тэндээ хэн нэгэнтэй яриа өдөлгүй намайг хүлээгээд байж байх ёстой шүү. Би түрхэн зуур ажил хэргийн харилцан яриа өрнүүлэх хэрэгтэй байна. Би хурдан очихыг хичээнээ." хэмээх нь тэр.
Миран толгой дохиход И аав түүнийг сүрхий хөтөлсөөр суудалд нь хүргэж өгөөд хэдхэн таатай үг хэлсэн болоод тэвчээргүйхэн Сынхёны зүг яарах аж.
Миран эцгийнхээ санааг хэлсэн хэлээгүй ойлгох тул түүний энэ байдлыг үл тоон шилэн аяган дахь жүүсээ уун Чүэ Сынхён болоод түүний ойр хавьд бялдуучилан зогсох хүмүүсийг ажиглаж эхлэв.
Чүэ Сынхён нууцлаг бөгөөд ширүүн төрхөндөө орж, тойрон зогсох хүмүүстэй мэнд мэдэн зогсох нь харагдана. Түүний авхаалжтай, ёс зүй хүндэтгэлийг баримтлан харьцах харьцаа, байгаа байдал гээд бүхий л зүйл нь түүнийг бусадтай харьцуулах боломжгүй "төгс" нэгэн гэдгийг нь бататгах аж.
Тэр хэнтэй яаж харьцах тал дээр мөн ямар үйлдэлд ямар хариу барихаа сайн мэддэг нэгэн. Өчүүхэн төдий үйлдэл ч урагш эсвэл хойш татах боломжтой гэдэгт бүрэн итгэдэг түүнийг ямар ч тэнэг хүн харсан нийгмийн харилцааны "хаан" гэж хэлж болохуйц авхаалжтай төгс эр гэдгийг нь мэдэх боломжтой.
Ингэж бодох нь зохиолын үйл явдлыг мэдэх бүсгүйн хувьд тэнэг ч гэсэн яг одоо Мираны хувьд Чүэ Сынхчн үнэхээр сэтгэл татам харагдаж буйг үгүйсгэх аргагүй буйзаа.
Нямбайлан өмссөн чамин хослол түүний дотор цээжинд нь багтаж ядах цайвар сорочикон цамц...Чүэ Сынхёны ямар ч үйлдэл хийлгүй зогсож байгаа нь ч бусдаас илүү ауратай нэгэн гэдгийг нууж чадахгүй байлаа.
Тэрээр зөөлөн эелдэг хайр гэрэлтсэн харцаа цор ганц эхнэртээ л зориулахаар шийдсэн бололтой өөр бусад руу хүйтэн харцаа л шидлэх нь цаанаа л эрхэмсэг бөгөөд төгс төгөлдөр харагдах аж.
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...