꧁Chapter 80꧂

2.8K 409 99
                                    

Хатагтай Чүэ-гийн хүнд хариулттай тулгарсан И ээж түүний ярианы утгыг ойлгосон ч Мираны царайг харах бүрт төрөх үедээ яаж үхэтхийн өвдөж байсан тэр мэдрэмжээ авдагаа санав.

"Гэсэн хэдий ч ирээдүйд Мирантай шударга бус харьцах хүн үгүй гэдэгт би итгэж байна. Манай Сынхён Мираныг хичнээн их хайрладаг гэдгийг би тэднийг харах бүртээ мэдэрдэг. Тэр түүнд өчүүхэн ч гомдлын мөр үлдээхгүй гэдэгт би итгэдэг."

Зочид одоо ч хуримаа орхин явсан Сынхёны талаар ярьсаар тайзан дээр хэн нэгэн гарч ирэн инээмсэглэн микрофон барин

"Бүгдийг хүлээлгэж буйд уучлаарай. Гэхдээ ноён Чүэ буцах замдаа энэхүү зүйлийг бүх хүнд мэдэхийг надад хэлсэн юм. Хурим хоёр цагийн дараа үргэлжлэх болно."

Үүнийг сонссон хэн ч хуримын танхимаас явахыг хүссэнгүй. Гэвч энэхүү үгс зочдын ихэнх хувийг төөрөгдөлд оруулж орхив.

Тоосгон суудалд суух Чүэ эзэн багахан чичигнэн уурлаж буй нь илт мэдэгдэж байлаа. Тэрээр суудлаасаа босон бэр лүүгээ харан

"Юу болоод байгаа юм? Хүүгийнхээ үйлдлийг тайлбарлаад өгч чадах уу?!"

Чүэ хатагтай хадам аавдаа бүхий л зүйлийг хэлэхэд тэрээр аль хэдийнэ өөрийн гэсэн толгойгүй болсоноо мэдэв.

Анх Чүэ гэр бүлийн эрх мэдлийг нууцаар өөртөө авч байна хэмээн Сынхёнд уурлаж байсан Чүэ эзэн үнэхээр байр сууриа ач хүүдээ хүлээлгэн өгөхөөс аргагүй болж. Түүний оюун ухаан Чүэ гэр бүлийг авч явахад дэндүү хөгширчээ.

"Тэгэхээр Сынхёныг асарч байсан охин И Миран гэгч үү?"

Чүэ хатагтай толгой дохив.

Чүэ эзэн санаа алдан "Сынхён талархлын хариуг ойлгодог нэгэн."

Үүнийг сонссон И ээж сандарч орхив. Түүний үгсэд Мираныг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан байсангүй. Тэрээр энэ бүхнийг бүрэн хүлээн зөвшөөрөн түүнийг бэрээ болгох бол Миёон яах болж байна!

"Чүэ эзэнтэн. Энэ буруу хэрэг. Анх Чүэ гэр бүлд охиноо өгөхөд И Миёон гэгдэж байсан. Гэтэл одоо том охиныг минь олны өмнө орхиод дүүтэй нь гэрлэвэл бид яаж хүний нүүр харах билээ?"

Чүэ ээж И ээж рүү гунигтайгаар  харан

"Чүэ гэр бүлийн тариагүй зүйлийг бид мэдэхгүй. Сул зогсож буй хүн бусдын ургацыг хураадаггүй шүү дээ.."

Энэ эмх замбараагүй байдлыг сонссон Чүэ эзэн гүнзгий амьсгаа аван суудлаасаа босон

"Би энэ байдлыг чинь хангалттай сонслоо. Одоо хангалттай."


Хувцас солих өрөөнд Миёон цурхиран уйлж байлаа. Тэр ширээн дээр байх бүх будаг, шунхийг доош унаган хагалсан аж.

Газраар нэг хагарч бутарсан шил байх бол Миёон ширээгээ дэрлэн нулимсаа үл үзүүлэн цурхирч, харин түүний хажууханд зогсох артист бүсгүй түүнд ойртож зүрхэлсэнгүй сандран зогсоно.

Артист болон туслах ажилтнууд эндээс гарахыг хүсэвч
яагаад ч юм гарч чадахгүй айн зогсох аж.

И аав сандран хувцас солих өрөөнд орон бусад хүмүүсийг явахыг хэлэв.
Тэрээр охиныхоо ардаас зөөлөн тэврээд "Охин минь битгий уйл..."

Миёон дээш босон улайсан нулимстай нүдээрээ толины тусгалд харагдах аавынхаа дүр төрх рүү харав.

Түүний үнэн төрхийг илчилсэн ч одоо байгаа байдлыг нь харвал хэн ч түүнийг өрөвдөх хэмжээний гунигт автсан байлаа.

"Аав аа...би одоо яаж хүний нүүр харах юм бэ...?"

Хэрэв Чүэ Сынхён энгийн нэгэн айлын хүү байсан бол охиныг нь ийм байдалд оруулсаны төлөө түүнийг алсан ч багадахаар байлаа.

Гэвч охиныг нь ийм байдалд оруулсан залуу Чүэ овгийнх байсан.

Чүэ гэр бүл хичнээн сөрөг мэдээлэлд орсон ч бат бөх үндэстэй энэ гэр бүлийг хэн ч оролдож чадахгүй. Тэд дэндүү хүчирхэг.

Ангасан тэмээ ч мориноос том байх болно.

Тэд хичнээн олон хүний сөрөг сэтгэгдэлтэй нүүр тулсан ч он удаан жил хүчирхэг байсан энэ гэр бүлийг гадны нөлөөгөөр устгана гэдэг хэзээ ч байж боломгүй юм.

И гэр бүл тэдний хаана ч хүрэхгүй. Тийм байхад яаж охиныхоо энэ байдлын хариуцлагыг хүлээлгэх билээ?






Xiaoyichun
Миёоны талаас бас хараарай. Ок Тэкёонтай амьдарч байсан байх нь ямар байлаа. Хэн ч өөрт нь хязгааргүй хайртай эрэгтэйн дулаан харцанд байж, түүний бяцхан үрийг тээхийн хүснэ. Мөн тэр эр чинь баян чинээлэг айлын өв залгамжлагч  бол түүний эхнэр болох боломж чамд ч мөн байсан бол төмөр орон дээр халууран хэвтэх хувь заяатайгаа үлдэхийг хүсэх үү эсвэл боломж л олдвол сайхан амьдралын үзүүрийг атгахыг хүсэх үү?

Өөрийнхөө талаас болон Миёоны талаас хараарай. Хоёр талаас нь харж байж л утга санаа нь илүү өргөн цар хүрээтэй болно ;)))

#Өдөртнэг

Маргааш орох ёстой байсан хэсгээ оруулчихлаа. Маргаашийн хэсгээ өнөөдөр оруулж байгаа учраас маргааш update хийгдэхгүй гэсэн үг.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now