꧁Chapter 78꧂

2.7K 384 81
                                    

"Тэр бол миний аав. Би түүнийг хувиа хичээсэн эрх мэдлийн төлөө хүүгээ алах гэсэн талаар нь олон нийтэд хэлж чадахгүй."

Миран эдгээр хүйтэн үгсийн хариуд бага зэрэг ээрэн

"Тэгэхээр....таны хэлж байгаа зүйл бол тэр өөрийн хүртэх ёстой зүйлээ хүртсэн гэсэн.... Гэхдээ та үнэхээр хуульд үл харгалзах зүйл хийгээгүй гэж үү? Аавдаа тийм зүйл хийгээгүй хэрэг үү?"

Сынхён түүний энэ үгсийг сонсон хөмсөг зангидан түүн рүү учир бүхий харав.

Гадны өөр ямар ч хүн түүнд итгэхгүй байж болно. Гэтэл, нэг орыг хамтдаа хуваалцан амьдрах бүсгүй нь түүнд итгэхгүй байна?

"Чи энэ хов живийг хаанаас сонссон юм?"

Тэр уур хилэнгээ дарахын хичээж байлаа.

Сынхён Миран руу ширтэн "Би хэзээ ч хууль бус зүйл хийж байгаагүй!"
Тэрээр хэлж буй үг бүрээ тодоос тод хэлэх нь тэр.

Чүэ Сынхёнд энэ бүхэн үнэхээр итгэмээргүй санагдана. Миран яагаад түүнийг хууль бус зүйлс хийдэг шударга бус хүн гэж харав?

Чүэ Сынхён осолд орохоосоо өмнө тийм ч сайн хүн байгаагүй нь үнэн боловч урьд өмнө хэзээ ч хуулийн ул мөрийг үл тоомсорлож байгаагүй юм. Мэдээж хэрэг бизнес эрхэлж буй хүний хувьд хуулийн цоорхойг ашиглан заль мэх гаргах тохиолдол байх ч энэ нь түүнийг хууль бус зүйл хийсэн гэж тооцож болохгүй хэрэг.

Тэрээр нэг жилийн турш команд байх хугацаанд Миран ердөө ганц сар л түүний хажууд байсан.

Миран түүнийг гэр бүлийнхээ бизнесийг өөртөө авахын тулд эцгийгээ хөнөөх хэмжээний хүн гэсэн дүгнэлтийг хаанаас юуны улмаас авсан байх вэ?

Чүэ Сынхён энэ олон асуултын хариулт, олон хий дэмий бодлуудын эцэст Миран руу эвгүй инээмсэглэв.

Тийм ээ, энэ зүгээр. Түүнийг эцгийгээ хорьсон гэх баримт ганц ч байхгүй шүү дээ.

Миран ердөө л зохиол дээр гарч буй Чүэ Сынхёны ёс суртахуунгүй үйлдлүүд дээр тулгуурлаж, дүгнэсэнтэй холбоотой юм.

Чүэ Хёнжүүнийг яг ямар шалтгаанаас үүдэн шоронд хоригдох болсон нь зохиол дээр ч тодорхой гардаггүй.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now