꧁Chapter 83꧂

2.6K 378 72
                                    

Миран ч мөн Миёоны энэхүү үйлдэлд гайхширч орхив.

Бардам сэхүүн зантай И Миёон өрөвдмөөр дүр төрхөө үзүүлж, хурц ширүүн үгээр дайрч давшилж, хуримын даашинзаа урж, эцэст нь байж болох хамгийн арчаагүй байдалд орчихлоо.

Миёоны цорын ганц үлдсэн бардам зан болоод үнэ цэнэ ердөө ганцхан эрийн төлөө устаж үгүй болсон нь харамсмаар... Энэ чанар нь л түүнийг чимэх цорын ганц үлдсэн зүйл нь байсан шүү дээ...

Миёоны бардам зан, ухаалаг бөгөөд чадварлаг байдал хүн бүрийг бишрүүлж тэр хирээрээ олны дунд хүндэтгэл хүлээж чадсан. Гэтэл тэр ухаалаг, чадвар бүсгүй хаашаа алга болчихов? Тэр яагаад ийм болчихов оо?

Эх зохиол дээр Миёон гэх дүр ухаалаг, чадварлаг, гайхалтай бүсгүй гэж гардаг.

Тэрээр энэ байдлаараа нэгэн үдэшлэг дээр очсон даруйдаа Чүэ Сынхёны анхаарлыг татаж, анхны харцаар өөртөө дурлуулж орхисон юм.

Үүнээс болж түүний гэр бүлийн бизнес дампуурах шалтгаан болж, Ок Тэкёон Миёон нар өөрсдийн биеэр амьдралд хөл тавихаар шийддэг.

Миёоны хувьд Чүэ Сынхёны нүдэнд өртсөн өдрөөс л амьдрал нь үхлээс ялгаагүй амьдын там болсон аж.

Мираныг Чүэ-гийн гэр бүлд хийх юмгүй өдрийг арай хийн нөхцөөж байхад Миёон Ок Тэкёон хоёр хорин жилийн турш хөлс хүчээ зарцуулан хэцүү хүнд ажил хийсэн юм.

Хэдий хүнд хэцүү ажил хийсэн ч Миёон урьдын адил баян тансагаар хэрэгцээгээ ханган амьдрах боломжгүй байлаа.

Тэрээр гэрээсээ зугтан гарсан эхний өдрүүддээ амьдрал тийм ч хэцүү биш хэмээн бодож байсан ч өдөр ирэх тусам амьдралын мөн чанарыг таниж, хүнд хэцүү ч гэсэн одоо байгаа байдалдаа дасахаас өөр аргагүй болж байлаа.

Ок Тэкёон өөрийн гэсэн бизнес эрхлэх гэж оролдсон ч түүнд эхний алхмаа хийх хөрөнгө мөнгө шаардлагатай байсан тул Миёоны хэрэглэдэг чанарлаг арьс арчилгааны бүтээгдэхүүн, хувцас хунарыг авч өгөх боломжгүй
байсан юм. Эцэст нь тэрээр гэр бүлийнхнээсээ мөнгө гуйх зам эрсэн ч түүний алдаатай үйлдлээс болж гэр бүлийн хөрөнгө орлого хаагдсан байсан тул хэрэгцээгээ урьдын адил хангах ямар ч боломж олдоогүй аж.

Миёоны өдрийн бодол шөнийн зүүд нь ердөө л түрээсийн төлбөр, ахуйн хэрэглээний зардал, өдөр тутмын хэрэгцээний талаарх асуудлууд байсаар ирсэн нь бие даан амьдрах эрч хүчийг нь улам багасгасаар байлаа.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now