꧁Chapter 102꧂

2.8K 477 82
                                    

     Бие давхар эмэгтэйчүүдийн хувьд амархан зүүрмэглэх нь хэвийн үзэгдэл байдаг аж.

      Миран хэдхэн өгүүлбэр хэлснийхээ дараа хязгааргүй их нойрмоглолыг
мэдэрч эхлэх нь тэр.

Чүэ Сынхён түүний үсийг илбэж байгаад

"Би шүршүүрт орлоо. Чи түрүүлээд унтаж бай."

    Миран толгой дохиод удалгүй шүршүүрийн ус дуугарах мөчид түүний зовхи улам хүндэрч эхлэв.

      Угаалгын өрөөнд хүйтэн усны мөстсөн чимээ чангаар гарах бол түүний хажуугаар Сынхёны товгор булчингууд дээр усны дуслууд цувран бөмбөрөх нь ямар ч эмэгтэй хүнийг байж ядуулахаар тийм л халуухан харагдаж байсан юм.

    Түүнд биелэгдэшгүй хүсэл тэмүүлэл нь бүхий л биеийг нь шатааж буй мэт мэдрэмж төрж байсан нь түүнийг хязгааргүй ихээр зовоож байлаа.

Сынхён хүнд хүнд амьсгаатах аж.

     Энэ бол эр хүний хувьд энгийн л үзэгдэл. Бүх эр хүн л дур хүслээ барьж дийлэхгүй болох үе бий. Мираныг бие давхар болсноос хойш буюу хоёр сарын турш нэг ч удаа хурьцал үйлдээгүй нь халуун цуст эр хүний хувьд Манж Чин улсын есөн эрүү мэт санагдана.

     Чүэ Сынхён өөрийгөө хэн хүнээс илүү тэвчээр хатуужилтай нэгэн гэж боддог авч орой бүр Мираны хамт нэг орон дээр хэвтэж, хааяа нэг арьс шүргэлцэх мөчид тэр тамын хаалганы халуун бариулаас атган өөрийн хүслээр тамыг хүсэх шиг тэвчишгүй мэдрэмжийг авч байсан юм.

     Сынхён байгалиас заяагдсан хүсэл тачаалыг тэвчихийн тулд бүхий л арга хэмжээг авах ч үүн шиг их хэмжээнд хүрч байсангүй.

Орны дэргэдэх шүүгээн дээр цагны чаг чаг гэх чимээ дуулдана.

    Нойроо харамлаж ядах Миранд ор хөндий хоосон санагдсаар цаг харах аж.

Хмм...

     Сынхён их удаан шүршүүрт орж байна. Удалгүй угаалгын өрөөний хаалга нээгдэн түүний хажуугаар халуун тухтай бие орж ирэх нь тэр.

    Миран төрлөхийн зөнгөөрөө нойрмоглон халуун дулаан бие рүү ойртон хулсны баавгай шиг л түүнд наалдах аж.

     Түүний халуун тухтай байдал Миранд таалагдаж байгаа ч үүнийг догдлолоос болоод бус халуун шүршүүрт орсноос болов уу хэмээн хагас дутуу ухаанаар бодон түүнийг тэврэв.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now