Өдрийн 2цагт хээнцэр дэгжин хувцастай 4 нас тогтсон хатагтай Чүэ харшид ирэв.
Тэднийг орж ирэхэд Миранд бага зэрэг таних мэдэл төрөв. Мэдээж тэд хуриман дээр уулзалдсан хэрэг.
"Энэ таны бэр үү? Өмнө нь олигтой тогтож хараагүй одоо харахад үнэхээр үзэсгэлэнтэй бэртэй болсон байна. Одоо бэр хүү хоёроо л хүлээх үлджээ дээ. Эмээгийн аз жаргалыг хүртэх цаг аль хэдийнэ хаяанд тулаад иржээ."
Чүэ хатагтай инээмсэглэн
"Мэдээж хэрэг."
Таван хатагтай инээлдэн элдэв хууч хөөрөхөд нэг нь уулга алдан
"Хатагтай Чен. Одоо таны ач хүү цэцэрлэгт явахаар насанд хүрсэн шиг санагдах юм. Тэр сайн уу?"
"Тэр одоо цэцэрлэгт байгаа. Би түүнийг байхгүй байхад л жаахан ч болов амрах юм. Манай бяцхан чөтгөр үнэхээр дэггүй сахилаггүй шүү. Удахгүй би түүнийг цэцэрлэгээс нь авах ажилтай. Надад чөлөөт цаг гэж ховорхон л олдох юм байна шүү дээ."
Гэвч түүний царайнд аз жаргалгүй байгаа гэсэн хувирал илэрхийлэгдсэнгүй.
"Миний бүх ач зээ нар үнэхээр дэггүй юм. Манай ач хүү гэж ёстой нэг манай гэрийг нураах гэж төрсөн мэт л бүхий л зүйлийг сүйтгэж байж санаа нь амрана гээч. Тэр үргэлж л хэрэг тарьж явдаг. Хар даа миний үсэнд хэдэн буурал үс нэмэгдсэн байна лээ. Энэ бол манай ач хүүгийн л бүтээл юм шүү дээ."
Миран хатагтайн үс рүү харваас гэрэлтсэн бэхэн хар үс байх нь тэр. Түүнд ширхэг ч буурал үс алга.
"Эмээ нар эсэн бусын зүйл үзэх юм байна шүү дээ. Манайх ч ялгаа байхгүй ширэнгэн ойн сармагчингууд шиг л үсэрч харайж, орилж гүйнэ. Түүнийг зүгээр томоотой суухыг би лав харсангүй гэж хэлж болохоор. Ингэхэд Хатагтай Жү таны ач охин төгөлдөр хуураар хичээллэж байгаа юу?"
"Тийм ээ, дугуйлан нь надад үнэхээр таалагдаж байгаа тул охиноо үргэлжлүүлэн явуулахаар шийдсэн. Тэр саяхан бүжиг сурмаар байна гэхээр нь бүжгийн багш авч өгсөн. Нилээн сайн сурч байгаа харагддаг шүү."
"Хатагтай Жү-гийн гэрт нэг очиход ач охин нь төгөлдөр хуур дарж байрыг би сонссон. Тэр үнэхээр авьяастай хүүхэд. Бүжиг, дуу хөгжим гээд бүгдийг төгс хийнэ. Би тийм охинтой болсон бол туйлын их баярлахсан. Манай ач хүү гэж сармагчин шиг юм! Түүнийг дунд яаж сургана даа. Сууж ч сураагүй амьтанг!"
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...