꧁Chapter18꧂

2.6K 249 20
                                    

Чүэ Сынхён түүний зүүдэнд үнэхээр чадварлаг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр сэтгэл хангалуун байлаа. Тэр ямар ч ур чадвартай байсан одоохондоо лав Мирантай таашаал гээч зүйлийг мэдэрч чадахгүй. Аз жаргал хамтын хүчээр босдог зүйл.
Жишээ нь Сынхён бол Мираны хувьд тохиромжтой хамтрагч биш Мираны хувьд Сынхён босож чадахгүй болчихвол нэг төрлийн аз жаргал шүү дээ.
Миран "Ноён Чүэ, би таньд үнэнийг хэлье. Хэрэв аавын минь компани дампуурлын ирмэг дээр хүрээгүй бол би хэзээ ч тантай гэрлэхгүй байсан. Гэрлэлтийн үндэс энэ л байсан шүү дээ. Таныг сэрээх. Та одоо сэрүүн, миний өөдөөс хараад байж байна шүү дээ... Одоо би энэ гэр бүлд үлдэх шаардлагагүй болсон. Миран яриагаа түр зогсоон дахин үргэлжлүүлэв. "Бас надад сэтгэлтэй хүн бий"
Сынхён нүдээ нарийсган түүнийг ажиглан "Сэтгэлтэй хүн?"
Өмнө нь байгаа эмэгтэйн үгс түүнийг басамжилж байгаа ч Сынхён үнэхээр Мираны хайрын талаарх яриаг сонсохыг хүсч байв"
Миран "Тийм ээ. Надад сэтгэлтэй хүн бий. Тэрнийг минь Ок Тэкёон гэдэг. Хэрэв би тантай гэрлээгүй бол аль хэдийн түүний гэргий болчихсон байх байсан" Миран Сынхён уруу харахад түүнд ямар нэг учир нь олдохгүй өвдөлт бий болж байгааг Сынхён ойлгов. Ок Тэкёон бол энэ зохиолын гол дүр. Тэр энэ хорон муу зүйлсийг хийгч муу талын дүрийн эцэг нэгт дүү. Тэд бүгд аавтайгаа ижилхэн. Гэвч нэг л зүйл нь өөр байсан. Тэкёон Чүэ Хёнжүүний хууль бус хөвгүүдийн нэг учир бага наснаасаа л хэл амаар доромжлуулж, харц барлагын амьдралаар амьдарсан.
Тэкёоны ээж нас барсаны дараа тэд зугтахаар болсон. Миёоныг Сынхёнтай гэрлэхээр болох үед тэд хамтдаа зугтсан. Тэр түүнтэй хамт шинэ амьдралаа бүтээхээр болж, хорин жилийн турш байсан бүхнээ хаясан. Мираны ярьсан бүгд үнэн. Зохиол дээр ихэр эгч дүүс бие биенээ үзэн ядах болсон шалтгаан нь нэг хүнд дурласнаас болсон. Энэ хайрын уналт дэндүү гэнэтийн байсан.
Миран Чүэ Сынхёнд одоо ямар гутамшигтай байгааг сайн мэднэ. Агуу хорон санаат Чүэ Сынхёныг эхнэр нь ганцхан үгээр буулгачихлаа. Эхнэрийнх нь зүрхэнд өөр хүн байна гэдэг
бол ямар ч эр хүний ноён нурууг хугалах зүйл. Тэгээд ч тэдний гэрлэлтийг холбох зүйл үгүй шүү дээ.
Нэгдүгээрт тэдний дунд хайр гээч зүйл байхгүй.
Хоёрдугаарт тэднийг холбох ямар нэг гинж холбоос байхгүй атал яагаад хамааралтай болох албатай гэж?
Чүэ Сынхён түүний үгийг үл тоон инээмсэглээд "Би ганц л удаа энэ үгсээ миний өмнө хэлэхийг зөвшөөрлөө ойлгож байна уу?" түүний царайнд хүйтэн хирнээ үзэгсгэлэнтэй төрх нь тодорно.
Түүний хүйтэн бөгөөд хайхрамжгүй байдал ярианы явцыг улам хэцүү болгож байлаа.
Түүнийг инээмсэглэх үед Миран санаа алдаад "Ноён Чүэ, Энэ бол таны ирээдүйтэй холбоотой асуудал. Та намайг огт ойлгохгүй байгаа бололтой. Энэ талаар сайн бодож үзнэ гэдэгт найдаж байна.
Чүэ Сынхён толгой дохин "Би энэ талаар сайн болох хэрэгтэй. Гэхдээ намайг энэ талаар эргэцүүлэх хугацаанд чи миний эхнэр хэвээр байх болно. Та өөрийн үүрэг хариуцлагаа үүрэх ёстой гэдгээ мэдэж байгаа байх. Миран бушуухан л өрөөнөөс гарахыг хүснэ. Тэр толгой дохин их удалгүй өрөөнөөс гарав.
_

Виллиам бол Англи, Америк, Солонгос гаралтай. Дөрөвний нэг нь Англи гарал. Түүний царай энгийн Солонгос хүнийхээс илүү чамин байсан юм. Тэрээр гэр бүл болон хүрээлэн буй орчноосоо ихээхэн зүйл сурч мэдсэн.
Чүэ Сынхён болон Виллиам дотны сайн найзууд боловч тэднээс өөр хэн ч тэдний энэ харилцааг мэддэггүй...
Виллиам Сынхёны хөлийг хараад
"Санаа зоволтгүй хөл чинь хагас сарын дотор эдгэрэх ёстой"


Админ: 🌹Ethereal🌹
Би Хятад ч бай Англи ч бай өөр улс орны хэлээр орчуулж байгаа учир хүндрэл бэрхшээл их байгаа. Гэвч аль болох хурдан л оруулах гээд л хичээгээд байна. Энэ бол та бүхнийг л хурдхан уншсан хэсгийнхээ шинэ хэсгийг уншмаар байна гэсэн хүслийг биелүүлэхийн тулд юм шүү дээ....
Өмнө нь энэ хэсгүүдийг орчуулж байсан ч би өөрийнхөө хөлс хүчээр орчуулж байгаа болохоор жоохон ч болтугай үнэлээд өгөхийг хүсье.
Одоо уншиж байгаа хүн байвал хурдан унтаарай....
Бараг үүр цайх нь байна. Уншаад суугаад байх дэмий....

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now