꧁Chapter 77꧂

2.8K 418 94
                                    

Миран машинд суун Чүэ Сынхёны бизнес уулзалтын дуусахыг хүлээх зуураа үнэхээр их уйтгарлаж байв.

Машин доторх температур, хөнжил гээд бүх зүйл тав тухтай зөөлөн дулаан байсан юм.

Миран хавтгай гэдсэн дээрээ гараа тавин бодолхийлнэ.

Чүэ Сынхёнд энэ дотор бойжих хүүхдээс өөр түүнийг онгоцны буудлаас чирч авчирах шалтгаан байгаа гэж үү?

Чүэ гэр бүлийнхэн тодорхой стандартын дагуу ав залгамжлагч бэлдэх дуртай улс. Тэд энэ асуудал дээр юу юунаас илүүтэй маш их ач холбогдол өгдөг.

Чүэ эзэн феодалын нийгмийн үзэл бодлыг баримталдаг нэгэн ч энэ тал дээр хэтэрхий уян хатан нэгэн байсан юм.

Түүнээс ч болоод Чүэ Хёнжүүн бага залуу насандаа хаа сайгүй өөрийн үр төлөө тарааж явсан.

Хёнжүүний хууль бус хүүхдүүд хичнээн байгааг одоогоор гадарлах арга алга. Түүнд өв залгамжлагч маш олон

Гэвч Чүэ Сынхён одоо 28 настай боловч эхнэр хүүхдийн аль нь ч байхгүй нь Чүэ эзэн болон түүний ээжийн хувьд хамгийн их санаа зовох асуудал болоод байгаа юм.

Үр удмаа өсөн үржихийг харахыг хүсэхгүй өндөр настан байна гэж үү?

Эхлээд харахад "хайр" гэх зүйл бол бүсгүй хүний өнгө үзэмж алдагдан урьдын адил эрч хүчтэй байж чадахаа болих үед эрчүүдийн гаргаж ирдэг шалтаг хэмээн боддог байв.

Миран Сынхёнтай ердөө л хагас сар хамт байсан.

Харин хайр гээч зүйлийг бүтээхэд цаг хугацаа маш их хэрэгтэй.

Анхны харцаар хайрлах болон цаг хугацаагаар хөгжүүлэн бага багаар хайрлах хоёрын дунд асар том ялгаа бий. Гэвч бүгдэд нь багаас их рүү, ихээс бага руу шилжих цаг хугацаа заавал байдаг.

Чүэ Сынхён бол гайхалтай заль мэхтэй хүн. Түүний хувьд богинохон хугацаанд хамт байж ярилцсан бүсгүйдээ ухаанаа алдтал дурлах нэгэн биш гэдгийг тэр сайн мэднэ.

Цаг хугацаа тэр хорон санаатны хувьд хангалттай хайр гээчийг төлөвшүүлэх хугацаа биш.

Эцэст нь түүнийг даган ардаас нь үргэлж хөөх эрэгтэйн гол шалтаг нь дөнгөж танилцаад удаагүй бүсгүйнх нь хэвлийд орших нялх үр нь гэдэг тодорхойлолт л байна.

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now