꧁Chapter 42꧂

2.5K 249 13
                                    

Чүэ эзэн болон Чүэ Хёншикийг дээд давхар луу гарсаны дараа Миёон эзэгтэйн сонгосон брендийн хувцас хэрэглэлээс Мираны сонгож болох даруухан бөгөөд үзэмжтэй харагдах хоёр даашинз, цагаан өнгийн загварлаг цүнх сонгон авсаны эцэст дээд давхар луу гарах гэтэл харшийн гадаа машины чимээ сонстов. Чүэ Сынхён гэртээ ирж байна.

Хэдэн хормын дараа нэгэн үйлчлэгч Сынхёны тэргэнцрийг зочны өрөөнд түрэн ирэв.
Миёон бага зэрэг сандарсан байдалтай "Өнөөдөр эмчилгээ хэр байв?" хэмээн асуухад
Сынхён "Бүх зүйл хэвийн байсан" түүний хоолойны өнгө хайхрамжгүй бөгөөд үл тоосон байх нь Миёоны зүрхийг хутгаар сийчих мэт санагдав. Тэр угийн хүйтэн хөндий нэгэн гэдгийг Миёон мэдэх боловч энэ бүхний ганц ялгаа нь 10жилийн дараах Чүэ Сынхён Миран руу хайр гэрэлтсэн зөөлхөн харцаар харж байсан нь юм. Миёон Чүэ харшид ирээд Сынхёнаас тийм л хайр гэрэлтсэн зөөлөн харц, эелдэг зөөлөн харьцааг хүссэн ч энэ бүхэн тийм байсангүй.
Чүэ Сынхён тэр инээмсэглэлээ гагцхүү өөрийн эхнэртээ л зориулж байсан. Өөр хэнд биш!
Миёон Сынхёны тэрхүү дулаахан инээмсэглэлийг насан туршдаа мартахгүй нь тодорхой.

Сынхёны хувиралгүй царай Миёоны барьж буй цүнх рүү тусахад бага зэрэг хөмсгөө зангидан "Чамд энэ загвар таалагдсан хэрэг үү?" Сынхёны энэ асуултыг асуух болсон шалтгаан нь энэ цүнх хэтэрхий сонгодог бөгөөд чамин загвартай байгаад болсон юм. Миёон түүний асуултанд чимээгүй толгой дохив.

Сынхён хөмсөгөө тэнийлгэн "Өнөөдөр аавынд чинь элдэв хэрэг болоогүй юу?"
Миёон маш болгоомжтойгоор тайван бөгөөд нухацтай байх гэж хичээн "Үгүй" гэх ганц үгийг хэлэв.
Түүний хариултад Сынхён ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Үйлчлэгч эрийг тэргэнцрийг нь дээд давхарт аваачихыг тушаахад Миёон ч түүний ардаас даган дээш гарав. Миран түүнд оройн 21цагт Сынхёнд усны онгоцонд халуун ус дүүргэдэг байснаа хэлсэн тул Миёон элдэв сэрдэлт төрүүлэхгүйн тулд тансаг угаалгын өрөөнд орон даалгасан ёсоор ус бэлтгэв.

Унтлагын өрөөнд ороход Сынхён түүн рүү ширүүн харц шулуудан хэсэгхэн хормын өмнө уншиж байсан бичиг баримтаа орны толгой дээр тавин "Чи өнөөдөр нэг л сонин байх юм. Яг л хэн нэгний орноос жүжиглэж байгаа мэт?"
Энэхэн агшинд Мисоны зүрх бараг л зогсох шахав. Энд ирээд юуг буруу хийлээ? Мираны ярьсан зүйлсээс мартсан зүйл бий билүү? Миран энд байхдаа ямархуу ааш зантай байдаг? Өдөр тутамдаа юу юу хийдэг гээд бүх зүйлээ хэлж өгсөн атал юу буруу байгаа гэж? хэмээн бүхий л ой санамжаа сэргээн эргэцүүлэн бодно. Эцэст нь ганц дүгнэлт гарсан нь Чүэ Сынхён хүйтэн хөндий бөгөөд ярих санаачлага гаргаж чаддаггүй хүн хэмээн дүгнэв.
Миёон энд ирээд нэг л өдрийг өнгөрөөж байгаа ч Сынхён болон гэрийхэний тухай ерөнхий ойлголт авахад хангалттай хугацаа байсан юм.

Тэр өөрийгөө аврах аргаа хэдийн олжээ. Санаа зовсон төрх гарган "Ээжийн минь бие нилээн хүнд байсан учир санаагаа их зовоосноос болж таньд тийм ойлголт өгсөн байх аа"
Түүний хариултыг сонссон Сынхён хөмсгөө улам зангидан хутга мэт хурц ширүүн харцаараа Миёоныг үнэн ярьж буй эсэхийг шалган шинжих мэт цоо ширтэнэ.
Мисоны хувьд Сынхёны энэхүү аймшигт харц удаан ширтэх нь эвгүй байдал бөгөөд айдасыг дагуулна.
Эцэст нь Сынхён харцаа салган "Ээж чинь тийм хүнд байгаа хэрэг үү?!"
Миёон "Энэ тийм ч ноцтой биш. Ээж минь жил бүрийн энэ улиралд өвддөг тул санаа зоволтгүй. Би харин ээжийгээ эдгэрэх хүртэл нь нилээн хэд хоног аавын гэр лүү очих шаардлагатай гэж бодож байна"
Сынхён тийм ч их хайхрахгүй байгаа бололтой "За" хэмээн хэлээд тэргэнцрээ чирэн угаалгын өрөөг зүглэв.
Мисоны түүний ардаас туслахаар ортол Сынхён ширүүн харан "Гар!" хэмээн зандрахад Миёон түүнийг тийм ч хурдан зөөлрөх хүн биш гэдгийг нь ойлгоно. Ихэнх хүмүүс ийм догшин хүний хажууд байхыг хүсэхгүй ойлгомжтой асуудал ч гэсэн Мисоны үүнийг эсрэгээр нь шийдэж Мираны адил хүлцэнгүй "Хэрэв миний тусламж гарвал намайг дуудаарай" хэмээн аяархан хэлээд өрөөнөөс гарахад түүний ардаас Сынхён залхсан байртай утсаа гаргаж ирэн Виллиам руу залгав. "Надад яг одоо хоёр асуудал байна. Нэгдүгээрт, манай гэрт ирж Миёоны биеийг үз. Хоёрдугаарт, надад нэг хүний мэдээлэл яаралтай хэрэг болоод байна"

Оройн 21цаг энэ бол эр хүйстэй хэн ч бай эмэгтэй хүнийг татахад төгс ангийн цаг! Виллиам ихэвчлэн эмэгтэйчүүдийг татахдаа өөрийн нүүр царайгаа ашигладаг бөгөөд түүний арга өнөөдөр маш амжилттай явагдаж байсан атал Сынхён түүний дуудлаа.
Виллиам "Чи миний ганцхан өрсөлдөгчийг л замаас минь зайлуулсан. Гэтэл өрөнд нь ийм их зүйл нэхэх байсан гэж үү?"
Түүнийг ийн хэлэхэд Сынхён
"Чиний шалгах ёстой хүн бол Эхнэрийн маань ихэр нь И гэр бүлд ирсэн эсэхийг шалгах" Тэр Виллиамд өөрийн хүссэн зүйлээ хэлсэн тул түүний хариулт хэрэггүй гэсэн шиг утсаа таслан усны онгоц руу оров.



🌹Ethereal🌹

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now