Шөнө дунд болоход Чүэ Хёнжүүн ажлаасаа таран гэртээ очив. Хөгшин Чүэ эзэн түүн лүү 23цагт Сынхёныг сэргэсэн хэмээн залгасан. Энэ цочирдом мэдээг сонссон тэрээр өөрийгөө хангалттай дараа болох үйл явдлуудад бэлдэж эхлэв.
Чүэ эзний цорын ганц хүү боловч тэрээр бага байхаасаа л хангалуун бус өссөн... Түүнийг эд хаваа гайхуулж, идэр залуу насандаа явахад нь ч аав нь түүнд эрх мэдлээ өгөхөөс татгалзаж байсан юм. Яагаад гэвэл Чүэ эзэн түүнд итгэдэггүй учраас....
Чүэ Хёнжүүнд Чүэ эзэн гүйцэтгэх захирлын хоосон цол хэргэм өгсөн.
Чүэ Хёнжүүн олон жилийн турш аавдаа захирагдаж амьдарсан. Түүнийг компаний эдийн засагтай холбоотой шийдэл, төлөвлөгөө санал болгох бүрт Чүэ эзэн татгалдаг байсан. Бүр нэг удаа ч уншиж үзэлгүй....Тэр энэ томоос том нийгмийн хүрээнд байнга шахуулж, дарамтлуулж, утсан хүүхэлдэй мэт амьдарсан хүн. Хёнжүүн үүнийг олон жил тэвчсэний эцэст аавынх хүч чадал доройтож эхэлсэн. Гэсэн хэдий ч түүний замд хөндөлссөн зүйл нь Чүэ Сынхён буюу хүү нь байсан юм. Чүэ эзэн түүнд гүйцэтгэх захирлын албан тушаалыг бүрэн эрхээр нь өгсөн. Сынхёныг албан тушаалаа хашаад нэг жил болсоны эцэст Чүэ Хёнжүүн хөдлөж эхэлсэн.
Тэр авьяас чадвараараа хүүгийнхээ дээр гарах ямар ч боломжгүй байсан. Хёнжүүн олон хүүтэй ч зөвхөн Сынхён л Чүэ~гийн гэр бүлд хамаарагддаг албан ёсны хүү нь.... Хёнжүүн санаатайгаар хүүгээ алахаар сайн төлөвлөсөн автомашины осол хийхэд Сынхён үхээгүй команд орсон. Тэр түүнийг алах гэж яараагүй. Яагаад гэвэл команд байгаа хүү нь яагаад ч түүний өөдөөс хөдлөж чадахгүй учир....Энэ хэрэг нь бүтсэнд Чүэ Хёнжүүн олон жилийн турш тээсэн сэтгэлийн дарамтаа аваад хаячих шиг л болсон. Гэвч тэр Сынхёныг эргээд ухаан орно гэж хэзээ ч таамаглаагүй!!! Чүэ Хёнжүүн үүнийг сонссон даруйдаа хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг хурдасгаж эхэлэв. Компанидаа олон цагаар шургуу ажилласны тэр гэртээ харих болов.
Зочны өрөөнд орж ирэхэд Чүэ Сынхён тэргэнцэртэйгээр Миранаар түрүүлсээр хүрч ирэв. Миран түүний тэргэнцрийг түрэн ширээний голд аваачин цааш түлхэн ойртуулав.
Чүэ Хёнжүүнийг ирсэнг харсан даруйдаа өнөөдрийн турш мэдэрсэн аз жаргал нь сарнин алга болж орхив. Чүэ эзэн "Би чамайг үдээс өмнө дуудсан. Чи үд гэхэд гэртээ ирэх ёстой байсан"
Чүэ Хёнжүүн гадуурх хүрмээ тайлан үйлчлэгчид өгөөд "Компани ажил их байсан тул оройтож гэртээ ирлээ" тэр ийн хэлээд ширээнд суув.
Чүэ эзэн ширээний баруун хэсэгт суух Сынхёныг харж байлаа. Чүэ Хёнжүүн "Чи одоо сэргэчихлээ шүү дээ. Одоо илүү сайн ажиллах хэрэгтэй... Бусад зүйлсийг дараа ярилцья" Сынхён толгой дохин "Ойлгож байгаа" Чүэ Хёнжүүний ярианы өнгө хүйтэн ч зөөлөн ч биш хөндий байсан юм. Энэ бол тэдний байнгын ярианы өнгө аяс. Тэд хэдий эцэг хүү хоёр ч гэсэн энэ байдал нь олон жил үргэлжилж байгаа. Энэ байдалд нь хажуу дахь хүмүүс нь ч аль хэдийн дассан.
Энд буй хамгийн аз жаргалаар бялхсан хүн бол гагцхүү Чүэ ээж л байлаа. Тэр хүүгийнхээ аяганд будаа, хачир хийгээд "Чи сэрээд удаагүй байгаа учир хөнгөн хоол идээд сайн амраад ав. Хамгийн гол нь ажил биш эрүүл мэнд шүү дээ"
Чүэ эзэн ярианд оролцон "Би эмчээс асуусан. Одоогоор Сынхён босож чадахгүй байгаа ч боломж маш их бий. Тэр одоо компаний ажлаа хийж чадна. Хэрэв хүнд хэцүү байвал Хёнүжүүн аа чи ажлаас нь хуваалцдаг юм шүү"
Чүэ Хёнжүүн "Аав аа тэр сэргээд удаагүй байна. Одоогоор ажил ярих нь жоохон эрт болов уу? гэж бодож байна. Энэ талаар дараа ярилцацгаая..." Чүэ эзний байгаа байдал нь дэндүү их яарч байгааг нь бүрэн батална. Хурдхан л Сынхёнд албан тушаалаа өгөх гэж яарч буй нь Хёнжүүний хувьд том гай шүү дээ.
Хёнжүүн ярианы сэдвээ өөрчлөн "Аав аа. Би хэд хоногын ярьж байсан нөгөөх хүүгийн талаар илүү их мэдээллэл олсон" Чүэ Хёнжүүн Чүэ эзэнд мэдээллэл бүхий цаас өгөв. Тэгэхээр тэд Ок Тэкёоны талаар ярьж байж....
Тэкёон Чүэ Хёнжүүний хууль бус хөвгүүдээс хамгийн мэдлэг чадвартай нь билээ. Чүэ эзэн ч энэ асуудлыг сонирхож байсан. Чүэ Хёнжүүн аль хэдийн шинэ ойлголттой болсон. Хэрэв Сынхён тэр чигтээ нас барсан бол Чүэ эзэн гарцаагүй Хёнжүүний хөвгүүд дундаас Сынхёнаас дутахааргүй ухаан чадал, эрдэм билэгтэй нэгнийг хайх байсан. Хёнжүүн аль хэдийнэ төлөвлөгөөгөө боловсруулсан байлаа. Энэ хүү түүний давуу тал болно уу гэхээс сул тал бол хэзээ ч болохгүй!
Чүэ эзэн "Энэ талаар дараа ярья" хэмээсээр цаасыг харах нь илт сонирхож буйгийн шинж байлаа.
Чүэ Сынхён хэдий чадварлаг нэгэн ч одоо хүч сул байгаа нь Хёнжүүний хувьд эцсийн боломж....Админ: 🌹Ethereal🌹
Сайхан амраарай😚❤❤❤❤
YOU ARE READING
꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂
FanfictionМиран гэх бүсгүйн ихэр эгч болох Миёон нь эцэг эхийнхээ төлөвлөгөөт гэрлэлтийг эсэргүүцэн зугтааж, түүний оронд дүү нь тэрхүү гэрлэлтийн сүйт бүсгүй нь болно. Түүний нөхөр болж буй эр хүчирхэг бөгөөд баян нэгэн боловч эцэс төгсгөлгүй муу хэргийн зо...