꧁Chapter 74꧂

2.6K 399 131
                                    

Өмгөөлөгч эр инээмсэглэн "Эрхэм Чүэ Хёнжүүн. Та хүн амины хэрэгт буруутай нэгэн. Бид прокурор биш. Шийдвэрийг шүүгч л гаргана. Бид таны ялын жилийг л багасгах тал дээр бүх чадлаараа туслах болно."

"Чи намайг шоронд ял эдлүүлэхээр шийдээ юу?"

Чүэ Сынхён, Мираны хэлсэн зөвлөмж үгсийг дотроо бодов.

"Чи ямар ч хүч чадалтай байсан хуулийн дагуу асуудлыг шийдээрэй..."

Энэ бүхниы эцэст Чүэ Сынхён залхаж эхлэв.

"Хэрэв энэ гэрээн дээр гарын үсэг зурахгүй бол...."

Түүний өнгө аяс өмнөхөөсөө ч нухацтай болж эхлэв.

"Хүлээгээрэй."

Хёнжүүн гүнзгий амьсгаа аваад "Хэрэв би энд гарын үсэг зурвал чи үнэхээр намайг тайван орхих уу?"

Чүэ Сынхён "Надад өөр шаардлага байхгүй." Түүнийг хүйтнээр ийн хэлэхэд

Хёнжүүн шүдээ хавиран "Сайн байна. Би энд гарын үсэг зурах болно."

Өмгөөлөгч эр түүнд үзэг өгөхөд Хёнжүүн хэдэн хором эргэлзэх бол Чүэ Сынхён түүн рүү нүд цавчилгүй ширтэж байлаа.

Сынхёнд энд суухаас өөр чухал ажил их бий. Маргааш түүний хурим болох тул түүнтэй хайран цагаа үрэх хэрэгтэй гэж үү?

Тэрээр утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү зурвас илгээх нь тэр.

Мираныг өдрийн хоолоо идэж байхад нь утсанд нь мэдэгдэл ирэн тэр даруйд нь утсаа аван харваас Сынхёны зурвас байлаа.

- Бидний хурим дээр өндөр өсгийт өмсөх хэрэггүй. Би чамд өсгийгүй ултай гутал бэлдүүлсэн байгаа."

Миран яагаад ч юм хошуугаа өмөлзүүлж эхлэв. Хуримынхаа өдөр өндөр өсгийт өмсдөггүй эмэгтэй хүн гэж байдаг гэж үү?

"Өүвв." Тэр залхуутайяа хариулт илгээн утсаа тавибал Миёон түүнрүү аймшигтай хурц хутга мэтээр ширтэж байлаа.

"Чүэ Сынхён уу?"

Миран хөмсөгөө бага зэрэг өргөн

"Үгүй ээ."

"Онлайн луйвар."

꧁💮Муу Талын Дүртэй Гэрлэсэн Нь💮꧂Where stories live. Discover now