< 11 >

450 51 8
                                    

Имбёлын төрөх хугацаанд долоо ч хүрэхгүй хоног үлджээ. Тэрээр эмчийн хэлсэн зүйлсийг Хусогын тусламжтайгаар хурдхан бэлдсэн ч давхар багахан айдас мэдрэнэ.

'Хүүхэд маань эсэн мэнд наддаа ирэхгүй бол яах вэ?'

'Надад байгаа ганцхан нандин зүйлээ харж ч чадалгүй энэ хорвоогоос явчихвал яанаа..'

Энэ мэтчилэн Имбёл унтахаар хэвтэх бүрдээ бодож уртаар санаа алдана. Бүсгүй хэдий муу зүйл бодохгүй байхыг хичээх ч хүүхэд өсгөхдөө итгэл муутай байгаагаас болж цаг үргэлж олон бодлуудад дарагдаастай.

*****

Хусог Имбёлтой хамт салхилахаар гэрт нь иржээ. Имбёл том гэдэснээсээ болж өмд болон оймсоо ч өмсөж чадахгүй байлаа. Хэдий бүсгүй даашинз өмссөн ч мөн л хүнээс туслалцаа авах хэрэг гарав. Жимин байхгүй тул түүнд Хусогоос өөр туслах хүн байсангүй. Аргагүйн эрхэнд бүсгүй оймсоо барьсаар зочны өрөөнд утсаа оролдон суух залуу дээр очлоо. Хусог бүсгүйг харсан даруйдаа утсаа халааслан түүнд анхаарлаа хандуулав.

"Хусогаа чи миний даашинзны цахилгааныг татаад өгөөч. Б..бас энийг..."

"Тусламж хэрэгтэй бол санаа зоволтгүй хэлж бай л даа. Ойлгосон уу?"

Хусог дээш өндийн бүсгүйн даашинзыг янзлаад түүнийг буйдан дээр суулгав. Имбёлын хөлийг нэг нэгээр нь зөөлөн шалнаас хөндийрүүлэн оймсыг нь өмгөөд үүдний өрөөнөөс нь намхан ултай пүүз авч ирэх Хусогыг харсан бүсгүй инээмсэглэн сууна. Бүсгүй хувцасаа өмсөж дууссан бололтой хамтдаа гэрээсээ гарч ирэн машинд суугаад хотоос зайдуухан байрлах Хусогын зусланруу явцгаав. Тэднийг ирэхэд Жимин Тэхён хоёр мах шаран зогсоцгоож байлаа. Имбёл Жиминийг ажилдаа л явсан гэж бодсон тул дүүгээ харан багахан гайхна.

"Жиминаа, чи энд ирэх байсан бол намайг дагуулаад явахгүй яасан юм"

"Би таньд анхаарал тавьсаар байгаад хайртыгаа ч эрхлүүлж чадахгүй байсан болохоор багахан худлаа ярьсан төдий"

Жимин хэлээ гарган хэлээд Тэхёнд наалдахад Имбёл хэн нь хэндээ эрхлэх гэж заль гаргасанг шоолон харна. Хусог бүсгүйн араас цүнхтэй зүйл барьсаар орж ирэв.

******

Имбёл зөөлөн сандал дээр суух бол залуус шалан дээр суун хөгжилтэй тоглоом тоглоцгооно. Бүсгүй агаар амьсгалахаар тагтан дээр очин зогсож байтал Хусог түүнд даавуу нөмрүүлэн мөрөөр нь тэврэх нь тэр. Тэднийг анзаарсан Жимин Тэхёныг дагуулсаар өрөөндөө ороход Имбёл залуугын хамт хоёулахнаа үлдэв.

"Хэрвээ би төрж байхдаа аюулд орвол намайг биш миний хүүг сонгоорой. Чамаас гуйя....бас Юнгитэй нэг удаа ч болов уулзуулвал баярлах болно шүү! Би амьд үлдвэл хэзээ ч тийм зүйл хийхгүй болохоор намайг энэ хорвоогоос үгүй болчихвол заавал энэ хүсэлтийг маань биелүүлж өгөөрэй" бүсгүй Хусогруу ширтсээр хэлэхэд залуу түүнийг энгэртээ наан тэврээд

"Ийм зүйл бодох хэрэггүй. Чи заавал хүүгээ өөрөө өсгөх ёстой болохоор тэвчээд гарах хэрэгтэй шүү! Хэрвээ үнэхээр тийм зүйл болвол би түүнийг сайн хүн болгож өсгөнөө. Учир нь би чамд хайртай Имбёлаа"

Имбёл түүний сүүлийн өгүүлбэрийг сонссон даруйдаа тэврээс нь багахан сулраад нулимстай нүдээр түүнрүү харна.

"Намайг хайрлах хэрэггүй. Би одоо хүртэл түүндээ хайртай болохоор, түүний хажууд байж чадахгүйдээ гунигласандаа хүчтэй мэт жүжиглэж байгаа юм. Тиймээс би чиний намайг хайрласан шиг чамайг ч бас эргүүлж хайрлаж чадахгүй. Намайг уучлаарай...."

Гарынхаа араар нулимсаа арчин Хусогоос холдох гэхэд залуу түүний гарнаас зөөлөн атган

"Имбёлаа, би чамаас хариу хайр нэхэхгүй ээ. Зүгээр тэр хүнийг мартатлаа надтай хамт байгаачдээ"

"Уучлаарай Хусогаа, би амрах хэрэгтэй болохоор явлаа" хэмээн гарнаас нь мултран өрөөндөө орох нь тэр.

Тагтан дээр үлдсэн залуу хана налан нүдээ анин зогсоно.

"Чамд атаархаж байна Мин Юнги. Би чиний оронд байсан бол түүнтэй эцсээ хүртэл хамт байх байсан юм. Бас та хоёрын хайрын төлөө заавал Имбёлд туслах болноо" Хусог ийн шивнэн суух бол бүсгүй хөнжил дотроо гунигтайяа мэгшин хэвтэж байлаа.

'Чамайг мартаж чадахгүй байгаагаа үзэн ядаж байна Мин Юнги.'

******

"ЖИМИНАА! ХУРДЛААРАЙ...ХҮҮХЭД....ГАРАХ НЬ..."

Тайван унтах залуусийг бүсгүйн орилох дуу сэрээж орхив. Жимин эгчийнхээ дууг сонсон нүцгэн биен дээрээ Тэхёны сул цамцыг углан гүйхэд түүний ард нойрмог хайрт нь өөрийгөө хувцасласаар үлдэв. Жимин гүйхээрээ Имбёл дээр орж ирэхэд Хусог бүсгүйг хоёр гар дээрээ өргөсөөр хажуугаар нь гарахдаа

"Жиминаа, орны хажуу талд төрөхөд хэрэг болох зүйлс цүнхэн дотор байгаа. Бас Имбёлд нөмөргөх зүйл аваад машинд хийгээдэх" гэж хэлээд машинруугаа гүйхэд шар үст аль хурднаараа хэлснийг нь хийн гүйнэ.

Хусог яг л бэлтгэгдсэн робот шиг огт сандрахгүй байх бол Имбёлын хажууд суун явах Жимин сандран хааяа бүсгүйг даган орилно. Тэднийг хурдтай зуслангаасаа хөдлөхийг харсан нэгэн араас нь даган явахдаа утсаа асаан

"Эзэгтэй, бүсгүй төрөх гэж байгаа бололтой. Тэднийг алдалгүй сайн ажиглах болохоор эргэж холбогдох болноо"

________________________________________


Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now