< 12 >

453 53 5
                                    

Төрөх өрөөний гадна хүлээн суух гурван залууг хүүхдийн уйлах дуу баярлахад хүргэнэ. Удаачгүй сувилагч гарч ирэн бүсгүй дээр орж болохыг хэлэхэд Жимин Хусогыг шахсаар оруулав. Залуу эх хүү хоёрын хажууд ирэн зогсоход Имбёлын хөлс урсан ихэд ядарсан харагдах бол бяцхан хүү тайван гэгч нь унтаж байлаа.

"Муу зүйл болсонгүй, чи өөрийн бяцхан хүүг харж байна."

"Бүх зүйлд баярлалаа, бас уучлаарай"

Хусог инээмсэглэн Имбёлын гарнаас атгахад бүсгүй ядарсандаа нүд нь анилдана.

"Чи ядарсан болохоор сайн амраад ав. Уучлалт гуйх хэрэггүй болохоор битгий санаа зовдоо"

Хусог бүсгүйн үсийг хойшлуулан хөлсийг нь арчаад өрөөнөөс гарахад Имбёл хүүгээ харан нулимс нь цийлэгнэнэ.

"Хүү минь чамтай үнэхээр адилхан юм. Яг л чамайг хэзээ ч битгий мартаарай гэсэн шиг..."

Имбёл хүүгээ харан хэлэхэд нулимс нь урсан зовхи нь хүндэрсээр унтчихав.

: Ноорхой хувцасиай бүсгүй олон өнгийн цэцэгсээс хамгийн үзэсгэлэнтэйг нь сугалан авахад өнөөх цэцэг шуудхан хатан унах нь тэр. Бүсгүй өнөөх цэцгийг орхин дахин нэгийг сугалан авахад мөн л гандчихав. Гайхсан бүсгүй цэцэгсрүү гараа явуулахад үзэсгэлэнт цэцгүүд бүгд үхсэн ургамал болон хувирч түүний хөлд хатсан цэцгийн дэлбээнүүд хөглөрнө. Хатсан ургамалуудын доороос бүдэгхэн гэрэл гарсанд бүсгүй өнөөх хатсан ургамалыг гараараа зайчлав. Гэтэл ганцхан дэлбээ түүний өмнө тодоор гэрэлтэн бүсгүй түүнд зөөлөн хүрэхэд бүх цэцэгс эргэн сэргэх нь үнэхээр хачирхалтай....

Өрөөний хаалга савагдан хаагдах дуунаар цочин сэрсэн бүсгүй хажуу тийш харахад үнсэж ч амжаагүй бяцхан үр нь байхгүй байлаа. Имбёл хүүгээ хайхаар босоход хүндрэлтэй байсан ч тэрээр тэвчин өрөөнөөсөө гарахаар явж байтал Жимин Тэхён хоёр инээлдсээр ороод ирэх нь тэр. Хоёр залуу бүсгүйг харан цааш орруу харахад дөнгөж мэндэлсэн нялх хүүхэд үл харагдана.

"Эгчээ манай бяцхан Имми..."

Жиминийг хэлж дуусаагүй байхад Имбёл түүнээс зууран

"Миний хүү алга, тэгтлээ хайрлаж байсан хүүхэд минь алга болчихож. Та хоёр харсангүй юу?" хэмээн тэднийг ээлжлэн харна.

"Нүүна Имми алга болчихсон юм уу?"

"Та хоёр түүнийг маань хараагүй хэрэг үү? Тэгвэл Хусог...тэр хаана байна?"

"Ах, хоол хийхээр гэрлүүгээ явчихсан"

Имбёл доош суун уйлж эхлэхэд Жимин цочирдсондоо уруулаа хазан хөдөлгөөнгүй зогсоно. Харин жаахан хүүхдийг алга болчихсоныг мэдсэн Тэхён шуудхан хяналтын камер шалгахаар өрөөнөөс гаран гүйсэн байлаа.

*****

Сульдсан биетэй мөн давхар цочирдосноос болж Имбёл ухаан алдсан бол Жимин эгчийгээ асрана. Тэхён хяналтын камерыг шалгасан ч хүүхэд авч гарсан дүрс бичигдээгүй байв. Тэрээр Хусогтой уулзахаар гэртээ ирэхэд ах нь ч мөн адил байсангүй. Тэхён урвуу царайлсаар Имбёлын өрөөнд орж ирэхэд Жимин түүнрүү итгэл дүүрэн харцаар ширтэнэ. Залуу шар үстээс харцаа буруулан толгойгоо сэгсрэхэд Жимин Имбёлын зүг харан санаа алдах нь тодхон сонсогдов.

Хусогтой холбогдож болохгүй байх бөгөөд түүнээс илүү хоёр залуугын сэтгэлийг шаналан хэвтэх бүсгүй зовоож байлаа. Имбёлын хүүхдийнхээ малгайг энгэртээ наан зогсоогүй уйлан хэвтэхийг харсан Жимин тэвчилгүй өрөөнөөс гаран гүйв. Тэхён Имбёлыг өөрийгөө гэмтээхээс хамгаалах ёстой тул буйдан дээр бүсгүйг ажиглан үлдэнэ. Шар үст эмнэлэгийн гадаах сандал дээр суун нулимсаа арчаад утсаа аван хэн нэгэнрүү залгалаа. Удаан хүлээсний эцэст утасны цаанаас хариу дуулдав.

"Та эгчийг хамгаална гэсэн биздээ. Түүнийг дахиж зовоохгүй гэчихээд яагаад амлалтандаа хүрэхгүй байгаа юм"

'Жиминаа...'

"Та үнэхээр л түүнд хайртай байсан бол наад хөгийн компанируугаа явахгүй байсан юм. Бас та ядаж тэр хөгшин эмэгтэйг бяцхан үрээсээ хол байлгах байтал бүр тэрэнд алдчихлаа. Эгч одоо ямар ч амьдрах хүсэлгүй болчихсон байна. Таны хэнд ч хэрэггүй худал төлөвлөгөө...
Эгч эхлээд таныг дараа нь хүүхдээ....
Таныг мартаж чадахгүй байгаагаасаа болоод өөрийг нь гэсэн сайн залууд боломж ч олгоогүй...
Тийм байхад та ядаж эгчийг хайрлаж чадаагүй юм бол хүүхэдтэй нь жаргалтай байлгах байсан юм.
Таньд итгэж...хүлээж байсандаа өөрийгөө үзэн ядаж байна"

Сэтгэлд нь хөндүүрлээд байсан бүхнээ юу ч үлдээлгүй Юнгид хэлж орхисон Жимин шуудхан утсаа унтраан гүнзгий амьсгалаад эмнэлэгрүү оров. Түүнийг Имбёлын өрөөний хаалгыг нээхэд бүсгүй өнөөх хэвэндээ л хэвтэж харин Тэхён нүд салгалгүй бүсгүйг харан сууж байлаа. Жимин хайртынхаа хажууд очин цээжийг нь дэрлэн

"Эгчид тусалж чадахгүй байгаадаа уур хүрч байна. Түүний шаналалын хажууд миний мэдэрч байгаа зүйл юу ч биш гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлэн мэгшихэд Тэхён шар үстийн нурууг илэн тайвшруулахыг хичээнэ.

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now