< 13 >

451 55 14
                                    

Эмнэлэгийн камерийг шүүхээр цагдаа нар ирсэн байх бөгөөд тэд камерийн бичлэгээс ямар ч сэжигтэй зүйл олоогүйгээс гадна бүсгүйн өрөөнд өөр нэгэн орсон гэх дүрс ч байхгүй байв. Тэхён цагдаа нартай уулзаж мэддэг бүх зүйлээ хэлж өгснөөр мөрдлөгийн багийхан ч байгууллагаруугаа буцлаа.

Жимин өглөөний хоол барьсаар эгчийнхээ өрөөнд ирэхэд Имбёл өмнөх оройных шигээ л чимээгүй хэвтэнэ. Залуу санаа алдан бүсгүйн хажууд суугаад гарнаас нь атгалаа.

"Нүүна, заавал Иммиг олох болохоор та одоо хоолоо идчих. Би таньд зориулаад ийм хөөрхөн гараа гэмтээн байж хоол хийсэн шүү!"

"Баярлалаа, гэхдээ чи Тэхёнд өгчих. Тэр юм идээгүй болохоор өлсөж байгаа байх, харин би идмээргүй байна."

Жиминий гарыг өөрөөсөө холдуулан цааш харан хэвтэхэд Жимин түүнийг хий л хойноос нь ширтэн сууна. Өрөөний хаалга онгойн Тэхён ихэд баргар царайтай орж ирэв.

"Ах гадаадруу явчихсан гэнээ. Өнөөх сургуульдаа тэнцчихсэн юм байх. Тэр эгчийг сайн харж хандаарай гэж захисан болохоор хоёулаа одоо түүнд л анхаарлаа хандуулах хэрэгтэй байх"

Жимин бяцхан дүүгээ бодон Тэхёнруу ширүүхэн харахад өнөөх нь толгойгоороо гарч ирэхийг дохих нь тэр. Шар үст Имбёлыг хөнжлөөр нь хучиж өгөөд өрөөнөөс гаран тэд хоорондоо ярилцана.

****

Имбёлын эгч түүнийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан бөгөөд хүүхэд нь алга болсон гэх сургаар Солонгост иржээ. Бүсгүй дүүгийнхээ өрөөнд орж ирэхэд Имбёл түүнийг харан хатаж амжаагүй хацраа дахин нулимсаараа норгочихов.

"Эгчээ би түүндээ нэр ч өгөөгүй байсан. Өхөөрдөж дууддаг байсан нэрийг нь л би мэднэ. Түүнийгээ үнсэж ч амжаагүй байсан. Та миний хүүг ямар хөөрхөн байсан гэж санана. Тэр минь....даанч алга...алга болчихлоо..."

Энгэрт нь шигдэн цурхиран уйлах дүүгээ харан сэтгэл нь өвдсөндөө түүний ч бас нулимс урсана. Ослоос хойш нэг ч удаа аз жаргалыг мэдэрч үзээгүй дүү нь дахин ийм зүйлтэй учирсан нь үнэхээр өрөвдөлтэй. Өвөр дээр нь унтчихсан дүүгээ харан нулимсаа арчин суух бүсгүй түүнийг зөөлөн орон дээр нь хэвтүүлээд хоол авчирхаар явав. Оройн хоолны цагаар дүүдээ зориулан хоол хийж ирсэн бүсгүйг үл таних хоёр залуу угтан авсанд тэрээр ихэд гайхна.

"Уучлаарай өөрсдөө хэн билээ?"

"Сайн байна уу? Би Имбёл эгчийн хуурай дүү Жимин. Энэ хүн харин...миний найз Ким Тэхён байгаа юм"

Жимин дөнгөж танилцсан хүндээ өөрийнхөө хайртын талаар хэлэх нь зохисгүй байх гэж бодсон нь энэ байв.

"Миний энэ оюун санааг уу? Имбёлын хэлснээр та хоёр үерхдэг гэсэн байхаа. Хөөрхөн хосууд байна. Та хоёрын талаар түүнээс их зүйл сонссон"

Бүсгүй дүүгийнхээ дотны хүмүүсийг танив бололтой ийн хэлээд ширээн дээр хоолоо тавихад хоёр залуу ичэнгүйрэн зогсоцгооно.

"Эгч өчигдөрөөс хойш юу ч идээгүй. Гэхдээ тэр сая жоохон л идчихээд буцаад унтчихсан."

"Чи их сайн залуу байна шүү!"

"Дүү нь болохоор ийм зүйл байх шүү дээ!"

Жимин ар хүзүүгээ илэн инээмсэглэсээр хэлэхэд бүсгүй шар үстэд ойртон

"Хүүхдийнх нь эцгийн талаар мэдэх үү?"

Бүсгүйн асуултанд юу гэж хөриулахаа мэдэхгүй зогсох залуугаас Имбёлын эгч дахин лавлахад тэрээр толгойгоо хурдхан дохих нь тэр.

"Залуу, чи Имбёлыг харж байгаач. Би найз залуугаас чинь багахан зүйл асуучихаад ирье"

Тэхёныг хариу хэлэхээс өмнө бүсгүй Жиминийг дагуулан өрөөнөөс гарсан байлаа.

Жимин түүнд Юнги Имбёл хоёрын талаар бүгдийг хэлэхээс гадна Хусогын тухай ч бас багахан цухуйлгаад амжжээ. Бүсгүй болсон явдлын талаар бүгдийг мэдэн дуугаа хураачихав.

"Та гэхдээ эгчид хүүхдийнх нь талаар хэлээд хэрэггүй байх"

"Би түүнийг өөрийнхөө амьдардаг газарлуу дагуулж явлаа. Имбёлыг шийдэмгий нэгэн болсон цагт би Солонгосруу буцаах болно. Харин чи түүний хүүг сайн харж байгаарай." Бүсгүй босон Жиминрүү толгой дохин хэлэхэд залуу инээмсэглэн өөдөөс нь харав.

Тэд эмнэлэгийн өрөөрүү ороход Имбёл сэрчихсэн байх бөгөөд цонхоор гадаах тэнгэрийг ширтэн зогсоно. Эгч нь түүний хажууд очин үсийг нь боогоод

"Имбёлаа, хоёулаа хамт явах уу? Чи дүү нар болон хүргэн ахтайгаа уулзах хэрэгтэй биздээ"

"Гэхдээ хүү маань олдчихвол би яаж түүнтэйгээ буцаж уулзах болж байнаа. Би явахгүй ээ"

Имбёл орондоо орон дургүй байгаагаа илтгэх шиг хөнжлөө дээгүүрээ бүтээхэд эгч нь орон дээр нь суун нурууг нь илнэ.

"Жимин байхад хүү чинь зүгээр байх болноо. Тиймээс надтай хамт явж хүчтэй нэгэн болоод хүүтэйгээ уулзаарай"

Хариу ирэхгүй хэдэн минут өнгөрөхөд бүсгүй босон явахаар болов. Гэтэл Имбёл дээш босон суугаад Жиминрүү харан дараа нь эгчийгээ хараад

"Тэгье, хамт явцгаая"
________________________________________

Hell Or Heaven |MYG|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon