< 8 >

498 54 15
                                    

Имбёлыг сургуульдаа ирсэн цагаас нь хойш Юнги олон охид бүсгүйчүүдтэй хамт байж түнийг ихэд шархлуулж байлаа.   Гэхдээ Имбёлын хувьд үүнээс илүү түүний гэдсэнд бойжих бяцхан үр нь илүү хамаатай. Тэрээр төрөх дөхөх үедээ сургуулиасаа чөлөө авах бодолтой байгаа тул хичээлдээ сууж, нэмэлтээр цагийн ажил хийнэ. Бүсгүй хүүхдээ төрөхөд бүх зүйлээр нь хангаж өгөх ёстой болохоор ихэд хичээж байлаа. Тусламж хэрэгтэй үедээ Жиминтэй холбогдож цуг эмнэлэг явж, мөн гэрийн ажилдаа туслуулна.

Гурван сарын хугацаанд багагүй томорсон гэдэстэй Имбёл хүүхдээ үзүүлэхээр авч явах ёстой зүйлсээ бэлдэж байлаа. Түүнтэй цуг Жимин хамт явах байсан ч шах үст болзоотой байсан тул Хусогыг явуулсан байв. Бүсгүй хэдий санаа нь зовж байсан ч Хусогтой хамт явахаас өөр сонголтгүй тул тэд хамтдаа хяналтанд орох эмнэлэгрүү нь явлаа.

****

Хусог Жиминий захиснаар Имбёлтой цуг эхоны өрөөрүү нь орсон харагдана. Имбёл сар бүр үзүүлэхдээ Жиминий гарнаас атгадаг тул сурсан зангаараа Хусогын гарнаас атгаад авав. Залуу гайхсан ч илүүтэй дэлгэцээр харагдах урагт анхаарал нь төвлөрсөн байлаа.

"3 сартай үед хүүхдийн зүрхний цохилт сонсогдож, багахан хөдлөж эхлэдэг. Мөн эхийн биед өөрчлөлт орж эхлэнэ. Хөхний хэмжээ томорч, савны хэмжээ атгасан гар шиг хэмжээтэй болдог. Энэ үеэс эхлэж хувцасаа тохируулан өмсөх хэрэгтэй тул хувцаслалтандаа анхаараарай."

Эмч ийн хэлэхэд Имбёл Хусогоос ичиж байсан ч хүүхдийн зүрхний цохилт сонсогдоход өнөөх бодол нь алга болчихов. Имбёлын нүдэнд нулимс цийлэгнэн тэрээр Хусогын оронд Юнгиг байсан ч болоосой хэмээн байгагүй шаналаж байсан ч уйлахгүйг хичээж байлаа. Хяналтын дэвтэр дээр хариуцсан эмч нь дүгнэлтээ бичээд тэдэнд зөвлөгөө өгсөөр гаргав. Имбёл хүүхдийнхээ эхоны зургыг харсаар явах бол Хусог түүнийг даган нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Жимин залгаж тэднийг ресторанд дуудсанаар Хусог чиглэлээ өөрчлөн явав. Имбёлыг харсан дариудаа Жимин түүнийг тэврэн авч гэдсийг нь илэн

"Диминие ах нь байна. Манай бяцхан Имми үзүүлчихээд ирсэн үү?" ийн ярьсанд Имбёл хэдийн дассан шинжтэй дүүгээ өхөөрдөн харна.

Жиминий өхөөрдөлт дуусав бололтой бүсгүйг чирэн ширээний ард суулгаад

"Эгчээ, бас Хусог ахаа хүссэнээ захиалаарай. Тэхён-и бид хоёр өнөөдөр бүх тооцоог хийх болохоор эгч та идмээр байгаа зүйл байвал хэлээрэй." инээмсэглэн хэлэх Жимин тэдэнд хоолны нэрс өгөөд өөрөө ч бас хоолоо сонгох гэж байгаа аятай эхнээс нь уншина.

****

Өдрийн хоолоо идсэн Имбёл сул чөлөөтэй хувцас авахаар дэлгүүрээр явах бол Жимин түүнийг даган явж байлаа. Шар үст жаахан хүүхдийн гутал хувцас Имбёлд харуулан авах талаар асууна. Тэр бүрд бүсгүй Жиминд өөрт нь хувцас авах ёстойг сануулж байлаа.

Хичээлдээ өмсөж болохоор сул хувцас хайн явах эгчдээ Жимин уух зүйл авах талаараа хэлээд цахилгаан шатанд суухад Юнги байж байв. Жимин түүнийг харан нүд нь томрон

"Ахаа, та энд юу хийж яваа юм бэ? Эгч өнөөдөр өмнөхөөсөө илүү жаргалтай байгаа болохоор та харагдаж болохгүй ээ. Тиймээс одоохон эндээс яв." лифтний хаагдах товчийг дарсаар ийн үгдэхэд Юнги инээмсэглээд

"Ойлголоодоо, Имбёл намайг мартахгүй байгаа хэрэг үү?"

"Нэг тэнхимд сурдаг байж яаж таныг мартах болж байна. Бүр хүүхдийг чинь тээж байж шүү!"

Жимин элгээ тэврэн ширүүхэн хэлэхэд Юнги шилэн хүзүүгээ илсээр түрийвчээ гаргаж ирэн

"Жирэмсэн хүнд мөнгө их хэрэг болдог байх. Үүнийг чи өөрөө өгч байгаа юм шиг эгчдээ өгчих" хэмээгээд гарт нь атгуулахад Жиминий хөмсөг зангиран гардахаа шидчихэв.

"Та ч ёстой хөгийн арчаагүй новш юмдаа. Имбёл эгчийг хөл хүнд орхиж явчихаад, бүр болоогүй нүдэн дээр нь завхайрдаг байж одоо түүнийг доромжилж байгаа юм биздээ. Нүүна таны хэрэглээд хаядаг хог новшнууд шиг чинь биш болохоор түүнд энэ мөнгө чинь хэрэггүй. Бас би таньд дахиж эгчийн талаар мэдэгдэж байхгүй болохоор холбоогоо тасалсан гэж ойлгоорой."

Ихэд уурласан Жимин Юнгирүү ширүүхэн ийн хэлэхэд нь эгчийгээ өрөвдсөндөө юу? эсвэл ахдаа гомдсондоо юу? Түүний нүдэнд нь нулимс хурсан харагдана. Юнги Жиминд ямар нэгэн зүйл хэлэх гэсэн ч шар үст түүнийг цахилгаан шатанд орхин гараад явчихав. Ганцаар хоцорсон залуу лифтний хаалгыг хүчтэй цохин үсээ сэгсийлгээд

"Тийм ээ, би бол хөгийн арчаагүй новш....тэгээд би өөр яах байсан гэж..."
________________________________________

Юнги чи ч ёстой Юнги юмдаа

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now