< 18 >

396 52 8
                                    

Ажлын цаг дуусахад бүсгүй ширээн дээрхээ эмхлэнэ. Тэрээр цүнхээ үүрэн өрөөнөөсөө гарахдаа Хусогын өрөөгөөр орон доор хүлээж байхаа хэлээд цахилгаан шатыг зүглэлээ. Имбёл Юнгигийн талаар бодохоо больж чадахгүй байх бөгөөд дөнгөж ганц давхар буугаад байтал лифтний хаалга онгойн Юнги нэгэн бүсгүйн хамт орж ирэх нь тэр. Залуу толгойгоо дохин Имбёлтой мэндлэх бол Юнгигийн гараас сугадах бүсгүй хөмсгөө өргөн гайхан харна.

"Убба, энэ хүн хэн юм. Таних хэрэг үү?"

"Хусогын найз бүсгүй нь. Өмнө нь бид найзууд байсан юм."

Имбёл сонссон зүйлээсээ болон шуудхан дараагийн давхарт буун хажуугийн цахилгаан шатанд суухаар хүлээнэ. Түүнийг доош харан зогсож байхад Хусогын хоолой сонсогдов.

"Яагаад энд зогсож байгаа юм. Өрөөнөөс гараад удаж байгаа биздээ." хэмээн залууг асуухад Имбёл уйлсаараан цахилгаан шатанд гайхах Хусог дээр очив. Хусог түүнийг тэврэн үсийг нь илж өгөх явцдаа бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан аятай ярьж байлаа.

"Юнгигийн сүйт бүсгүйтэйгээ хамт байгааг харчихаа юу? Өөдгүй амьтан чамайг минь уйлуулж ханахгүй юмаадаа. Битгий уйл, хонгор минь...одоо чи бид хоёр хамт байхад түүнээс болж шаналах хэрэггүй."

Имбёл Хусогын яриаг сонсон түүнд улам наалдах бөгөөд залуугийн зөөлөн тэврэлт болон сайхан үнэртэн бүсгүйг тайвшруулна. Түүний чичирхийлэн байсан мөр нь сулран залууг зөрүүлэн чанш3а тэвэрсээр тэд зогсоолийн давхарт ирэн машинруугаа явцгаав. Хусог бүсгүйн гарнаас атган явах бол Имбёл мишээн залууг ширтэн алхана. Тэд машиндаа суухад Хусог бүсгүйн суудлийн бүсийг нь бүслэн өгч хамрийнх нь үзүүр дээр үнсэв. Имбёл догдлон нүд нь харагдахгүй болтол инээмсэглэсээр Хусогын хацар дээр үнсэн тэд нэгнийгээ эрхлүүлцгээнэ. Шинэхэн хосын жаргалтай мөчийг ажиглан харсан нэгэн хажуудаа суух бүсгүйг ширүүхэн харцаараа төөнөх нь тэр.

"Чамайг надтай хамт амьдарч нэгнийхээ хүслийг гүйцэлдүүлж байгаа гээд өөрийгөө ихэд бодох хэрэггүй гэж хэлсэн байхаа. Чи өнөө шөнийг өөрийнхөө хэнэггүй зангаас болж хэцүүхэн өнгөрөөх нь дээ...муужгайхан минь"

"Юнги, чи бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамт амьдарч буй гэр бүл. Тийм байхад би яагаад нөхрөө анхны хайраас нь харамлаж болохгүй гэж. Хэдий одоо тэр Хусогтой хамт байгаа ч та хоёр хэзээ ч уулзаж завхайрч мэдэх..." Бүсгүй аман дахь бохио сунгасаар ийн хэлж байхад хацарт нь Юнгигийн алга бууж халуу оргив.

"Чи зүгээр миний доор хэвтэж байгаадаа л баярлах хэрэгтэй байтал дэмий зүйл ярьж өөрийгөө хорлох хэрэггүй. Түүний талаар дурсах бүрдээ чи хэмжээлшгүй өвдөлтийг мэдрэх болно шүү! Өнөөдөр тэр өвдөлтийн эхлэлийг мэдрүүлэхийн тулд харьцгаая...эхнэр минь"

Юнги хаазаа гишгэн хурдтайгаар барилгын зогсоолоос гарч хурдны замаар салхи татуулан явна.

*****

"Тэхён аа, Хусог ах нь ирсэн. Өнөө орой гурвуулаа сайхан оройн хоол иднээ. Эгч нь гялс гарын хоолоо хийгээд өгье. Та хоёр удаан уулзаагүй болохоор ярих зүйлс их байгаа байх."

Имбёл тортой зүйлс барин ийн хэлсээр гал тогоондоо ороход Хусог инээмсэглэсээр дүүгийнхээ өрөөрүү оров. Тэхён Жиминтэй хамт тэврэлдэн авхуулсан жаазтай зургаа гартаа барин баргар царайлан сууна. Хусог хэдий өөр эцэгтэй ч Тэхёныг төрсөн дүү шигээ санаж хайрлаж ирсэн тул мөрөөр нь тэврэн сэтгэлийг нь засахыг хичээж байлаа. Тэхён ахынхаа дулаан тэврэлтийг мэдрэхэд нүдэнд нь хурсан нулимс хацрыг нь даган урсав.

"Ахаа, би л түүнийг шахаагүй бол....би л түүнтэй хамт эцэг эхтэй нь уулзаагүй бол ийм зүйл болохгүй байсан байх. Үүрд нуугдаж явсан нь биднийг хамт байхад тустай байсан байж. Гэтэл би...түүний үнэнг эээ9 аавд нь мэдэгдүүлчихсэн. Надаас болоод л тэр минь явчихсан. Жиминий ээжийн хэлсэн бүхэн үнэн...би л байгаагүй бол тэр жаргалтай амьдарч чадах байсан...." Харанхуй өрөөнд залуугын цөхөрсөн хоолойгоор ийн хэлж цурхиран уйлах дуу хадна.

"Би өөрийн хайртай хүнийг өрөөл нэгэнд алдаж байсан. Тэр мэдрэмж намайг хэсэгтээ цаад хүнд нь хорсол тээхэд хүргэсэн. Хайртай нэгэнтэйгээ л байвал юу ч хийсэн хамаагүй мэт санагдаж байж билээ. Гэвч би түүнийхээ аз жаргалын төлөө түүнийг орхиж бас уй гашууруу түлхэж байсан. Би энэ бүгдээс олон мэдрэмж авсанаас цор ганц сэтгэлийн шарх амсаж буй минь тарчлах гээчийг мэдрүүлсэн. Харин чиний хувьд та хоёр ямарч саадгүй нэгнийгээ хайрласан. Чи түүнийгээ чухал хүмүүсээс нь хол байлгамааргүй санагдсандаа л тэр өдөр гэрт нь очсон. Энэ яг л чиний дурлаж хайрласан хүн жаргалтай байвал чи жаргалтай байх мэт байсан тул тийм зүйл хийсэн. Гэвч хийсэн зүйл чинь хайртай нэгнийгээ баярлуулахаас илүүтэй улам шаналгааж сэтгэлийн тарчлаанд нь авааччихсан. Чи бид хоёрын өвдөлт харьчангуй ч хийсэн бүхэн нь нэг шалтгаанаас болсон. Тиймээс өөрийгөө буруутгах хэрэггүй. Яагаад гэвэл одоо хайрт чинь чамаас болоод жаргалтай болж чадахгүй байна. Чи сайхан амьдарч Жиминд өөрийнхөө жаргалтай буйг үзүүлж байж тэр хүн чинь жаргалтай болно. Чи тэрнийг жаргалтай байлгаж инээмсэглүүлмээр байвал битгий ийм арчаагүй бай. Чи одооноос түүний аз жаргалын төлөө буцаж бос. Энэ бол хайрын нэг хэсэг..."

________________________________________

Hell Or Heaven |MYG|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang